ОЮУТНАА АЛГАДСАН "ИХ ЗАСАГ" ИХ СУРГУУЛИЙН БАГШИЙГ АЖЛААС НЬ ХАЛЛАА

"Их засаг" Олон Улсын их сургуулийн биеийн тамирын дасгалжуулагч багш Б нь эмэгтэй оюутнаа алгадсан бичлэг цахим орчинд ил болсон.

Тус бичлэг дээр багш оюутантай ёс бус харьцаж байгаа нь тод бичигдсэн байсан бөгөөд энэ нь олны бухимдлыг хүргээд байсан юм. Тэгвэл тус сургуулийн зүгээс багшийг ажлаас нь халсан талаар мэдэгдлээ. 

Тодруулбал:Монгол улсын боловсролын тухай хуулийн 44-р зүйлийн 44.2.1, 44-р зүйлийн 3, Байгууллагын дотоод журмын 10.6.1, Багш ажилтны ёс зүйн дүрмийн 5-р зүйлийн 5.1.27 дахь заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн гэж үзлээ. Улмаар багш ажилтны ёс зүйн зөвлөлөөр хэлэлцэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргасан байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.