ЗАЛУУСЫН ЖАГСААЛ 5 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

"Монголдоо сайхан амьдаръя" уриатай залуусын жагсаал өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт /2022.4.07/ эхэлсэн. 

Тэдний зүгээс үнийн өсөлтийг бууруулахад арга хэмжээ авах, тэгш боломжоор хангах, хүүхдэд ээлтэй нийгмийг бүтээх Засгийн газар ажлаа хиисэн шиг хийж, хэмнэлтийн горимоо төр өөрсдөө баримтлахыг шаардсан. 

Тэгвэл өнөөдөр залуусын төлөөлөл төв талбайд тав дахь өдрөө жагсаалыг үргэлжлүүлж, төр засгийн дорвитой шийдвэрийг хүлээсээр. Өнөөдрийн жагсаалд "Ирээдүй чинь энд байна, та нар хаана байна", "Шийдвэр хүлээсээр үр дүн хаана байна", "Бид үзэл бодлоо худалдахгүй" хэмээх лоозонгууд барьжээ. 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.