ДУУЧИН БАРИЛГАЧИН ЗАЛУУ А.ОТГОНБАЯР НАЙЗ ОХИНЫХОО ГЭРИЙН ГАДАА ОЧИЖ ӨӨРИЙГӨӨ ШАТААЖЭЭ

"Авьяаслаг монголчууд" шоуны оролцогч дуучин, барилгачин А.Отгонбаяр нас барсан харамсалтай мэдээллийг өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл тэрээр энэ сарын 02-ны өдөр өөр дээрээ шатахуун асгаж шатаасан байна. 

Хэрэг явдал болонгуут түүнийг ГССҮТ-д хүргэсэн ч түлэнхийн шархаа даалгүй нас баржээ. Талийгаач хамт амьдарч байсан эмэгтэйгээ маргалдаантай байсан бөгөөд гэрийнх нь гадаа очиж ийнхүү өөрийгөө шатаажээ. Хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна. 

Эх сурвалж : Asu.mn

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.