АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ХОЁР ХҮҮХЭД МАШИНД МӨРГҮҮЛЭН АМИА АЛДЛАА

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 463 дуудлага бүртгэгдэж, ослын улмаас найман хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ.

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 245 зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлсэн байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

Явган зорчигч мөргөх хэлбэрээр 5 осол бүртгэгдэж,  5 хүн гэмтсэн.

Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 1 хүн гэмтсэн.

Орон нутагт:

Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 2 хүн гэмтсэн.

Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүүхдийн амь хохирсон байна.

Иймд эцэг, эхчүүд жолооч нар алхам тутамдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.