ӨВӨРМОНГОЛД ШИНЭ ХАЛДВАР БҮРТГЭГДЛЭЭ

Өвөр Монголын Өөртөө Засах орны Бугат хотод хулганын тахал гарсан талаар орон нутгийн эрх баригчид мэдээллээ.

Бугат хотод тахлын VI зэрэглэлийн сэрэмжлүүлэг зарлаж хулгана, үнэг болон бусад зэрлэг, мэрэгч амьтдаас хол байхыг иргэдэд анхааруулжээ. Мөн гадаа хээрийн орчинд ажилладаг иргэдийг урт өмд, ханцуйтай цамц өмсөхийг сануулсан байна. Сэрэмжлүүлгийн хүрээнд авах арга хэмжээнүүд энэ оныг дуустал үргэлжлэх аж.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.