ХАРДАЛТЫН УЛМААС ХАРАМСАЛТАЙ ХЭРГҮҮД ГАРСААР БАЙНА. ӨЧИГДӨР ХӨВСГӨЛ АЙМАГТ ХАРДАЛТЫН УЛМААС ХАМТРАН АМЬДРАГЧАА НАЙЗТАЙ НЬ ХӨНӨӨСӨН НОЦТОЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

Сүүлийн сарын дотор ийнхүү Хардалтын улмаас гурав дахь хүн нас барлаа. Тодруулбал : Энэ сарын 18-нд Чингэлтэй дүүргийн 13-р хороонд нийтийн байранд хамтран амьдрагчтайгаа архидан согтуурч улмаар хардалтын улмаас хоорондоо маргалдаж 46 настай эрэгтэй Э нь хамтран амьдрагч 54 настай Т-г мяндсан уяагаар хоолойг нь боож амийг нь хохироосон гэмт хэрэг гарсан. 


Тэгвэл өчигдөр буюу тухайн хэрэг явдал гарснаас ийнхүү 10 хоногийн дараа дахин хардалтын улмаас хүний амь нас хохирсон хэрэг гарлаа. Тодруулбал тус хэрэг Хөвсгөл аймгийн мөрөн суманд болсон бөгөөд 3-р сарын 28-нд 31 настай Б, хамтран амьдрагч Э болон түүний найз Ц-г хутгалж амийг нь хөнөөсөн байна. Хэрэг үйлдсэн этгээд Б-г гэртээ ирэхэд хамтран амьдрагч Э нь найз Ц болон 5,7 настай хоёр хүүхдийн хамт байсан бөгөөд энэ үед Э-гийн танил Т гэх залуу ирсэн байна. Улмаас Б нь хамтран амьдрагч эмэгтэйгээ Т-тэй хардаж, маргасан бөгөөд Э,Ц нарыг хутгалж амийг нь хөнөөжээ. Хэрэг болох үед Э-гийн 5,7 настай хүүхдүүд хамт байсан бөгөөд өдгөө сэтгэлзүйн хүнд асуудалд орсон, сайн ярьж чадахгүй байгаа гэх мэдээлэл байна.  

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.