ӨНГӨРСӨН ШӨНӨ СОГТУУРСАН ҮЕДЭЭ ХООРОНДОО МАРГАЛДАЖ БУСДАД ХУТГАЛУУЛЖ ХОЁР ИРГЭН НАС БАРЛАА

Сонгинохайрхан болон Хан-уул дүүрэгт иргэд архидан согтуурсан үедээ нэгнээ хутгалж амь насыг нь хөнөөсөн ноцтой хэргүүд гарлаа. 

Тодруулбал : СХД-11 хороонд амины орон сууцанд архидан согтуурсан иргэд нэгнээ хутгалж хөнөөсөн байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Шалгалтаар 64 настай эрэгтэй Э согтуурсан үедээ 50 настай эрэгтэй Б-г 2 удаа хутгалж амь насыг нь хөнөөгөөд зугтсан хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ. Тус хэргийг СХДЦГ шалгаж байна.

 Мөн Хан-уул дүүргийн ..... хотхонд дугаар тоотод 32 настай залуус архидан согтуурсан үедээ хоорондоо маргалдаж эрэгтэй 32 настай А, эрэгтэй 32 настай С-н  зүрхэн тус газарт нэг удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн хэргийг шуурхай илрүүлэн ХУДЦХ шалгаж байна. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.