МОНГОЛЧУУД “ЛАНД КРУИЗЕР-300” МАШИН АВАХЫН ТУЛД 500 ГАРУЙ САЯ ДОЛЛАР ТӨЛЖЭЭ

Сангийн сайд Б.Жавхлан : Инфляцийг Төвбанк зарладаг. Засгийн газар энэ талаар Төвбанктай хамтарч ажиллана. Гадаад валютын нөөцийг хамгаалах, экспортыг дэмжих чиглэлээр хамтарч ажиллана. Стратегийн нэн шаардлагатай импортын бүтээгдэхүүний авах долларын төлөлтийг саадгүй хийж байна гэж өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч ЗГ-ын хуралдаанаар танилцуулсан. 


Тэвчиж болох тансаг хэрэглээний бүтээгдэхүүний зардлыг танаж болох талаар Монголбанкнаас мэдэгдсэн. Үүнийг би зөв гэж үзэж байна. "Ланд круизер-300" машин гарснаас хойш зөвхөн энэ машиныг худалдаж авахад зориулж 500 гаруй сая доллар төлсөн байна. Валютын нөөц хангалтгүй байгаа энэ үед бид эх оронч байх хэрэгтэй гэв. 


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.