ОХУ БОЛОН УКРАИН ХОЁРЫН ДАЙНЫГ ХЭРХЭХ ДАРААГИЙН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦЭЭРТ ОХУ ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИН ДАРААХ ГУРВАН НӨХЦӨЛ ТАВЬЖЭЭ

Орос, Украины эхний ээлжийн хэлэлцээ даваа гарагт Украинтай, зүүн талаараа ОХУ-тай хиллэдэг Беларусийн Гомель мужид таван цаг орчим үргэлжилсэн хэлэлцээгээр талууд тодорхой шийдвэрт хүрээгүй бөгөөд ойрын хугацаанд дахин уулзахаар тохиролцсон байдаг. Тэгвэл Орос-Украины засгийн газрын төлөөлөгчдийн хоёрдугаар ээлжийн яриа хэлэлцээ Беларусь-Польшийн хилийн бүсэд болно гэж Беларусьт болсон хэлэлцээнд оролцсон Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский мэдээлсэн юм.

Украины Главком сайт яриа хэлэлцээний үеэр талууд ямар нөхцөл шаардлага харилцан тавьсан талаар мэдээлсэн байна.

Тухайлбал: Эвсэлд үл нэгдэх статусаа парламентын түвшинд баталгаажуулах, энэ асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах нөхцөлийг Оросын тал Украинд тавьсан бол. Мөн Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг одоогийн хилийн шугамаар хүлээн зөвшөөрөх, Крымийн хойгийг буцааж авах санаагаа орхих шаардлагуудыг Украинд тавьсан гэжээ.

Харин Украины талаас гал зогсоох, газар нутгаас нь цэргээ гаргах шаардлагуудыг Оросын талд тавьсан тухай мэдээлээд байна.

Тухайлбал: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Францын төрийн тэргүүн Эмманюэль Макронтой утсаар ярихдаа Украин дахь цэргийн тусгай ажиллагааг зогсоох нөхцөлийг нэрлэсэн хэмээн Оросын Газета сайт мэдээллээ.

Энэ тухай Путин, Макрон нар утсаар ярьсны дараа Кремлийн хэвлэлийн албанаас гаргасан мэдээлэлдээ.

·         Крым дахь Оросын бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөх

·         Украиныг цэрэггүйжүүлэх

·         Украин улс төвийг сахих статусыг хүлээн зөвшөөрөх гэсэн гурван нөхцөл шаардлагыг Оросын зүгээс тавьж байгааг дурджээ. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.