НЭГҮҮН МЭДЭЭ
РЕППЭР DESANT ТОГЛОЛТДОО ОРОЛЦОХ 39 АРТИСТЫГ ЗАРЛАЛАА

ХИП ХОП ЕРТӨНЦИЙН АКУЛУДЫН НЭГ РЕППЭР DESANT-ЫН БИЕ ДААСАН "BIG FISH" ТОГЛОЛТ ЭНЭ САРЫН 8-НЫ ӨДӨР ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙГАА БИЛЭЭ. УРЬД ӨМНӨ НЬ МОНГОЛД ЗАСАГДАЖ БАЙГААГҮЙ ӨНДӨР БУЮУ 30 МЕТРИЙН ӨНДӨРТЭЙ ТАЙЗ, ХАМГИЙН ШИЛДЭГ ХӨГЖИМ, ГЭРЭЛТҮҮЛЭГ ЗЭРГИЙГ БЭЛТГЭЭД БУЙ ТУС ТОГЛОЛТОД НИЙТ 39 ЗОЧИН УРАН БҮТЭЭЛЧ ОРОЛЦОЖ ТАЙЗНАА ГАЛ АСААХ ГЭНЭ. МЭДЭЭЖ ЭНЭХҮҮ ТОГЛОЛТЫН ТОМООХОН СЮРПРИЗҮҮДИЙН НЭГ БОЛОХ ХИП ХОП УРСГАЛД ШИНЭ ТЭСРЭЛТ АВЧИРСАН GANGSTA SERVICE, CLICK CLICK BOOM БҮЛГЭМИЙН ГИШҮҮД НЭГ ТАЙЗНАА ГАРЧ, "HOOD" ДУУГ БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ДУУЛНА. ҮЗЭГЧДИЙН ЗҮГЭЭС ХҮЛЭЭЛТ ӨНДӨРТЭЙ БАЙГАА УГ ТОГЛОЛТЫН ТАСАЛБАР ЭРЭЛТ ИХТЭЙ БАЙГАА БӨГӨӨД УДАХГҮЙ ДУУСАХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД ОНЦОЛЖЭЭ. ЭНЭХҮҮ ТОГЛОЛТОД БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮД ХАРГАЛЗАХ ХҮНТЭЙ ХАМТ ОРЖ БОЛОХ БОЛ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЗҮЙЛСИЙГ 21-ЭЭС ДЭЭШ НАСНЫ ҮЗЭГЧДЭД ХУДАЛДААЛАХ ГЭНЭ. ТОГЛОЛТЫН ҮЕЭР BALLERGANG МЕРЧ ЦӨӨН ТООГООР ХУДАЛДААЛАГДАХ ТУЛ ЭРТ ИРЖ ЭДГЭЭР МЕРЧҮҮДЭЭС ХУДАЛДАН АВАХ БОЛОМЖТОЙ. "BIG FISH" ТОГЛОЛТ ӨДРИЙН 15:00 ЦАГИЙН ҮЕЭС ЭХЛЭН ҮЗЭГЧДЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН РҮҮ ОРУУЛЖ ЭХЭЛНЭ. ЭНЭ ХУГАЦААНД DJ НАР ӨӨРСДИЙН СЕТҮҮДЭЭ ТОЛИЛУУЛЖ, 18:00 ЦАГААС ЭХЛЭН ШИНЭ, ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧИД ӨӨРСДИЙН УРАН БҮТЭЭЛЭЭСЭЭ ТАНИЛЦУУЛЖ, ШӨНИЙН 24:00 ЦАГИЙН ҮЕД ТОГЛОЛТ АЛБАН ЁСООР ДУУСАХ АЖ. ТОГЛОЛТЫН ТАСАЛБАР: SHOPPY.MN BIG FISH OFFICIAL CONCERT БОЛОН GS25 СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙН БҮХ САЛБАРААР ХУДАЛДААЛАГДАЖ БАЙНА. ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ: 89980000, 99197150

РЕППЭР DESANT ТОГЛОЛТДОО ОРОЛЦОХ 39 АРТИСТЫГ ЗАРЛАЛАА

Хип хоп ертөнцийн акулудын нэг реппэр DESANT-ын бие даасан "Big Fish" тоглолт энэ сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах гэж байгаа билээ. Урьд өмнө нь Монголд засагдаж байгаагүй өндөр буюу 30 метрийн өндөртэй тайз, хамгийн шилдэг хөгжим, гэрэлтүүлэг зэргийг бэлтгээд буй тус тоглолтод нийт 39 зочин уран бүтээлч оролцож тайзнаа гал асаах гэнэ. Мэдээж энэхүү тоглолтын томоохон сюрпризүүдийн нэг болох хип хоп урсгалд шинэ тэсрэлт авчирсан Gangsta Service, Click click boom бүлгэмийн гишүүд нэг тайзнаа гарч, "HOOD" дууг бүрэн бүрэлдэхүүнээрээ дуулна. Үзэгчдийн зүгээс хүлээлт өндөртэй байгаа уг тоглолтын тасалбар эрэлт ихтэй байгаа бөгөөд удахгүй дуусах төлөвтэй байгааг зохион байгуулагчид онцолжээ. Энэхүү тоглолтод бага насны хүүхдүүд харгалзах хүнтэй хамт орж болох бол согтууруулах ундааны зүйлсийг 21-ээс дээш насны үзэгчдэд худалдаалах гэнэ. Тоглолтын үеэр BALLERGANG мерч цөөн тоогоор худалдаалагдах тул эрт ирж эдгээр мерчүүдээс худалдан авах боломжтой. "Big Fish" тоглолт өдрийн 15:00 цагийн үеэс эхлэн үзэгчдээ Төв цэнгэлдэх хүрээлэн рүү оруулж эхэлнэ. Энэ хугацаанд DJ нар өөрсдийн сетүүдээ толилуулж, 18:00 цагаас эхлэн шинэ, залуу уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлээсээ танилцуулж, шөнийн 24:00 цагийн үед тоглолт албан ёсоор дуусах аж. Тоглолтын тасалбар: shoppy.mn Big fish official concert болон GS25 сүлжээ дэлгүүрийн бүх салбараар худалдаалагдаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 89980000, 99197150

АН-ААС ЕСӨН ШИД НЬ БҮРДСЭН АВЛИГА, АЛБАН ТУШААЛ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛИЙН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙСАН ЭРХМҮҮД НЭР ДЭВШИЖ БАЙНА

2024 оны сонгуульд нам, эвслүүд нэр, цэвэр хүмүүс нэр дэвшүүлнэ гэж ихээхэн ярьсан. ярьсан гэдгийг тодотгон хэлэх нь зөв байх. ярьснаас цаашгүй нөгөө л нэг авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчлийн хэргээр АТГ-т шалгагдаж байсан эрхмүүд АН-аас өнгөлж байгааг хэлж болно. Тэдний зарим нь сахилгын шийтгэлтэй мултарсан бол зарим нь прокурорт, тэндээсээ шүүхэд шилжиж ял сонссон, харин заримынх нь хэрэг хэрхэн шийдэгдсэн, эсхүл хаана, хэн дээр гацсан нь тодорхойгүй мартагдсан байх ажээ. НЭХЭН сануулахад 100 мянган долларын авлигын хэрэг, Нүүрсний хулгайн хэрэг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн : 2020 оны гуравдугаар сард Авто тээврийн үндэсний төвөөс өөрийн “Баянговь транс ” ХХК, “Сан тээвэр групп” ХХК, “ Тэнгри транс ” ХХК, “ Ульган сар” ХХК-иудынхаа нийт 680 автомашинд нүүрс тээврийн “С” зөвшөөрөл гаргуулж авсан. Ингэхдээ Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Г.Доржпаламд 100 мянган ам.долларын авлига өгсөн гэдэг. Мөн 2023 оны арванхоёрдугаар сард УИХ-ын Түр хорооны “нүүрсний хулгай”-н хэргийн нээлттэй сонсголоор А.Адъяасүрэнг 1.1 сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүйгээр буюу хулгайгаар хил давуулсан нотлох баримтыг танилцуулсан байдаг. НЭХЭН сануулахад МҮЭХ-ны газрын наймааны хэрэг УИХ-ын гишүүн С.Ганбаатар : 2013 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны өмч хөрөнгийг хувьдаа шамшигдуулсан гэх хэргээр АТГ-т шалгагдаж байв. Тодруулбал, С.Ганбаатарыг “Үйлдвэрчин хороолол”, “Үйлдвэрчин цамхаг” гэх орон сууц, оффисын төслүүд хэрэгжүүлэх нэрээр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны өмчийн газруудыг хувийн компаниудад худалдаж, их хэмжээний ашиг хууль бусаар олсон байж болзошгүй хэмээн шалгаж байв. Мөн Төрийн ордонд зохион байгуулсан “нүүрсний хулгай”-н нээлттэй сонсголын үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагийн нэгдмэл ашиг сонирхолтой “Болор-Аграмба” ХХК нь “Тавантолгой” ХК-ийн хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэж, 22.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан баримтыг ил болгож байв. НЭХЭН сануулахад Шүүх хурлаа хүлээж буй газрын “НАЙМАА”-ны хэрэг Э.Болорчулуун : ЧД-ийн Газрын албаны дарга, СХД-ийн Газрын албаны дарга, Нийслэлийн Газрын албаны даргаар тус тус ажиллаж байсан. Тэгвэл АТГ-аас Э.Болорчулууныг Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байхдаа БЗД-т хууль бусаар 896м2 газар 15 жилийн хугацаатайгаар хууль олгосон. Усны онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн бүсэд хууль зөрчин 1.2га газар олгосон гэх мэтээр албан тушаалаа урвуулан ашигласныг нь тогтоосон гэдэг. Э.Болорчулуун нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр товлосон байдаг. Өөрөөр бол, нэр дэвшигч Э.Болорчулууны “газрын наймаа”-ны хэрэг шүүх хурлаа хүлээж буй.

МОНПОЛИМЕТ ГРУППИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Ц.ГАРАМЖАВТ ХЯЗГААРЛАЛТ ТОГТООЛОО

Нийслэлийн прокурорын газраас 2024 оны тавдугаар сарын 31-ний өдөр яллагдагч Ц.Гарамжавт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хориглох, тодорхой чиглэлээс өөр чиглэлд зорчихгүй байхыг яллагдагчид даалгах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус шүүхэд ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцлээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, прокурорын санал, яллагдагч Ц.Гарамжав, түүний өмгөөлөгч нарын хүсэлт, тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн баримтуудад тус тус үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.” гэж заасныг баримтлан яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Төв аймгийн нутаг дэвсгэрт очихгүй байх, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. Харин прокурорын гаргасан саналын зарим хэсэг буюу тодорхой чиглэлээс өөр чиглэлд зорчихгүй байхыг яллагдагчид даалгах хэсгийг хүлээн авахаас татгалзсан болно.

ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН ӨМНӨХ ӨДРИЙНХӨӨС 10-65 СМ НЭМЭГДЭЖ СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

Энэ оны 5 дугаар сарын 31-ний байдлаар Хэрлэн, Онон голуудын эхээр, Туул голын адгаар, Эг, Балж Барх, Хангайн нуруунаас эхтэй Завхан зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-65 см нэмэгдсэн байна. Мөн Хэрлэн гол Мөнгөнморьт сум, Ховд гол Мянгад сум, Идэр гол Тосонцэнгэл сум орчмоор үерийн түвшинг 5-25 см давсан байна. Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, баталгаат гүүр, гармаар зорчих, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэхийг анхааруулж байна.

ӨНӨӨДРӨӨС НИЙТИЙН ТЭЭВЭР 5.40-Д ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА АЖЛАА 7.00 ЦАГТ ЭХЛҮҮЛНЭ

Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагийг нэмэх зорилгоор хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа.

МАНАЙ УЛСАД "ХАР ТАМХИ БУЮУ ЦАГААН ТАХАЛ" АЮУЛЫН ХАРАНГА ДЭГДЭЭЖ БАЙНА

Манай улсад хар тамхи хэрэглэж үзсэн, оролцсон 20.000-60.000 хүн байж болзошгүй гэх мэдээлэл ухамсартай нэгэнд юм бодогдуулсан нь лавтай бөгөөд 3,4 сая хүнтэй манай улсын хувьд энэ бол маш том тоо, маш их АЮУЛ, АЙМШИГ. Нэгэнт ийм хэмжээний хэрэглэгч байгаа бол тууштай тэмцэх шаардлага даруй бий болж гэсэн үг. Уг нь бид хар тамхи зөөвөрлөдөг, хадгалдаг худалддаг, хэрэглэдэг хүмүүсийн тухай ярьж эхэлсэн тэр мөчөөс буюу 30 жилийн тэртээгээс бодлоготой тэмцэж ирсэн бол өнөөдөр ийм хэмжээнд хүрэхгүй байх байв. Хатуухан хэлэхэд түймэр мэт хурдан газар авч, тархаж байгаа гэж хэлж болох энэхүү цагаан тахалтай зөвхөн цагдаа, хууль, шүүхийнхэн л тэмцсэээр ирсэн нь нууцгүй үнэн. Тэд нүцгэн гараараа улаан гал унтраах гэж оролдож буйтай агаар нэг ажиллаж байгаа. Товчхондоо бол энэхүү “ЦАГААН ТАХАЛ”-тай эрчимтэй тэмцэхийн тулд дэлхийн хэмжээний туршлагыг хөрсөндөө буулгаж маш шаргуу, эрчимтэй тэмцэх хэрэгтэй. Ингэхдээ зөвхөн хууль цагдаа, шүүх гэлгүй гэр бүл, найз нөхөд албан байгууллагууд ч оролцох хэрэгтэй. Ингэж өргөн хүрээгээр тэмцэхгүй бол хар тамхи хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт хурдтай өсөөрч байгаа бөгөөд сүүлийн 5 жилийн статистик мэдээллээс харахад залуучуудыг хамарсан нь АЮУЛ юм. Тэгвэл залуучуудын амьдрал өмнө нь бий. Гэтэл гэр бүл зохиож, амьдрал цэцэглүүлэх насан дээрээ хар тамхинаас хараат болчихоор ямар ирээдүй тэднийг хүлээх нь тодорхой. Энэ асуудлыг зөвхөн хар тамхичдын асуудал гэж харалгүйгээр төр засгаас ч тодорхой бодлого, шийдвэр гаргаж, “Улсаараа хар тамхитай тэмцэж гэмээнэ Саруул, эрүүл Монгол байх учиртай.

ОЛНЫ ТАНИЛУУД АА СУРТАЛЧЛАХАД Ч УЧИР БИЙ...

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас болох болохгүй эмийн жагсаалтыг уг нь гаргаж, зарлан мэдээлж, стандарт бусыг нь эмийн зах зээлээс эргүүлэн татах нь ч бий. Хамгийн сүүлийн томоохон жишээ гэхэд өнгөрсөн жил Герман улсад үйлдвэрлэдэг эмийг эргүүлэн татсан байдаг. Гэтэл манай улс тэр эмийг хэрхсэн нь одоог хүртэл тодорхойгүй тул айдас төрүүлсээр байгаа нь нууц биш. Энэ тухай нэгэн сэтгүүлч хөндөж “Германд үйлдвэрлэсэн”, “Герман чанар” гэж манайд сурталчилж маш өндөр үнэтэй зардаг. Гэтэл тэр эм нь Германы улсын эмийн бүртгэлд байдаггүй, Энэтхэг, Хятадад үйлдвэрлэж, Германд зөвхөн савлаад "Герман чанар" нэрээр Монголд зардаг...” гэдгийг баримттайгаар дэлгэж байсан. Харин эл мэдээллийг олны зүгээс 2 янзаар хүлээж авсан. Эхнийх нь “Патентийг нь авчихсан бол хаана үйлдвэрлэж, савлах нь тухайн байгууллагын эрх. Томоохон брендүүдийн авто машиныг ч гэсэн Хятад улс өөрийнхөө нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэх эрх авчихсан байдагтай ялгаагүй...” гэсэн. Нөгөө хэсэг нь “Эм бол авто машин биш. Тиймээс хатуу чанга хараа хяналт дор үйлдвэрлэл явагдаж, хэрэглэгчийн гарт очих хүртлээ чанараа хадгалсаар байх учиртай. Тун, бан нь ямх төдийхнөөр алдагдахад хүний амь, нас эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Тийм болохоор эрх бүхий байгууллага нь өөрсдөө үйлдвэрлэж, өөрсдөө хяналтаа тавьж, үнэн зөв мэдээллийг түгээж байх ёстой” гэж байв. Ихэнх нь сүүлийн тодотголыг “ЗӨВ” гэсэн нь мэдээж. Гэхдээ Өрсөлдөөний тухай хууль гэж бий. Тухайн хуульд зүйлчилснээр бизнесийн байгууллагууд шударгаар өрсөлдөх ёстой. Бараа бүтээгдэхүүн, эм тан, цай, витамин гээд юуг ч сурталчлахдаа “НОМЕР НЭГ” гэхийг хуулиар хориглосон байдаг бөгөөд “ТЭРГҮҮЛЭХ” гэдэг үгийг л сурталчилгаандаа дурдах учиртайг энд ТОДОТГОХ хэрэгтэй. Манай улсад хэрэглэгдэж байгаа эмийн 80 орчим хувь нь импортынх. Товчхондоо бол эм, эмнэлгийн хэрэгслээр гадаадын улс орнуудаас хараат байгаа энэ үед аль улсын, хэзээ, хаана үйлдвэрлэсэн зэргийг нь сайн нягтлаж байх буюу үнэн зөв мэдээлэлтэйг нь СОНГОХ хэрэгтэй гэсэн үг. Мэргэжлийн байгууллагууд, хил гааль дээр ажилладаг эмийн байцаагч нар хувь хүн, ААН байгууллагад “Оруулж ирж байгаа эм тангаа шударгаар зарлан мэдээлээрэй” гэдгийг сануулж байх шаардлагатай. Учир нь “Эм бол хоол биш. Хэдийгээр анагаах увидастай ч химийн найрлага бүхий нэгэн төрлийн “ХОР” гэдгийг анхааруулж байх хэрэгтэй.

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ БАЙРЛАХ 243 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ТУСЛАХ БАГШ ХҮҮХЭД ЗОДЖЭЭ

Хан-Уул дүүрэгт байрлах цэцэрлэгийн багш хүүхдийн биед халдсан тухай мэдээллийг уншигчийн зүгээс манай сайтад ирүүллээ. Тодруулбал “Хан-Уул дүүргийн 25 дугаар хороонд байрлах 243 дугаар цэцэрлэгийн ахлах бүлгийн туслах багш О нь энэ сарын 29-ны өдрийн 09:41 цагт алгадах, чирч гулдрах зэрэг байдлаар хүүхдийн биед халдсан байна. Энэ үйлдэл нь бичлэгээр нотлогдож буй тул эцэг, эх асран хамгаалагчийнх нь зүгээс цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Гомдлын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО 154 ИРГЭНИЙГ БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗЖЭЭ

СЕХ Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй нөхдийг бүртгэхээс татгалзсан. Тэдгээр нэр дэвшигчид нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон, татварын хугацаа хэтэрсэн, өр төлбөртэй байсан байна. Тухайлбал АН-ын С.Баярцогт, Б.Хурц, Үндэсний эвслийн Н.Номтойбаяр нарыг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон гэх шалтгаанаар мөн АН-аас нэр дэвшигч Ж.Батбаясгаланг татварт хугацаа хэтэрсэн өртэй гэх шалтгаанаар, Монгол хүний төлөө намын Х.Бат-Ялалтыг ялтай байдал нь дуусаагүй гэх шалтгаанаар бүртгэхээс татгалзжээ.

1 ... 48 49 50 51 52 53 54 55 56 ... 317