НЭГҮҮН МЭДЭЭ
ГЭР БҮЛИЙН МАРГААНЫ УЛМААС НӨХРӨӨ ХӨНӨӨЖЭЭ

Төв аймаг "Цээл" суманд эхнэр нь нөхрөө хутгалсан дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2021.10.24-ний 03:00-д бүртгэгдсэн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн бүрэлдэхүүн шалгалтын ажиллагаа явуулахад : Тус суманд хаягтай эмэгтэй 51 настай Х болон нөхөр эрэгтэй 54 настай С нар маргалдаж улмаар эхнэр Х, нөхөр С-ийн баруун хөлний гуя , хэвлийн хэсэгт 3 удаа хутгалж, амь насыг нь хохироосон байна. Тус хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газрын Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна.

21 НАСТАЙ ЗАЛУУ ДРОБИНИК МАРКИЙН БУУГААР ӨӨРИЙГӨӨ БУУДАЖ АМИА ХОРООЖЭЭ

Говь-Алтай аймаг "Тайшир" суманд /2021.10.23/-ны 11:20-д хүн нас барсан дуудлага мэдээлэл бүртгэгдэж. Цагдаагийн бүрэлдэхүүн шалгалтын ажиллагаа явуулахад эрэгтэй 21 настай "Д" Дробиник маркийн буугаар өөрийнхөө цээжин тус газарт буудаж, амь насаа хохироосон хэрэг гарсан байна. Одоогоор тус хэргийг Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна. Нэмэлт : Тухайн 21 настай амь хохирогч залуу ээж рүүгээ Эмээгээ маш их санаж байна, би энэ амьдралаас уйдаж байна. Миний явах цаг болжээ. гэх утга бүхий гэрээслэл бичиж чатаар явуулжээ

ЖИВСЭН ХӨЛГИЙГ ТАТАХ ГЭЖ 2 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖ , ТҮҮНЭЭС 500Н САЯ НЬ Л ЗАРЦУУЛАГДАЖ БАЙГАА НЬ У.ХҮРЭЛСҮХИЙН ТОХИРОО ГЭВ ҮҮ ...

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоныхоныг “Сүхбаатар” онгоцыг татан гаргах ажиллагаа явагдах үеэр гэрээсээ гарахгүй байхыг үүрэгджээ.Онгоц татан авах ажиллагаа аравдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжлэх тул иргэдийн ийнхүү энэ 10-р сарын 01-нээс 18-ныг дуустал гэрээсээ бүү гар хэмээжээ. Үүний зэрэгцээ усан замын ойролцоох иргэдийг малаа ус руу бэлчээхгүй байх, татах ажиллагааны үеийн техник хэрэгслийн зургийг авах, бичлэг хийж цахимд нийтлэхийг хатуу хоригложээ. Ингэж л өнө эрт живсэн хөлөг онгоцыг татан гаргахын тулд сүржигнэхийн зэрэгцээ ихэд нууцалжээ. Тэгвэл 1985 онд Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан авах ажиллагаа өдгөө 20 гаруй хоногтоо үргэлжилж байгаа. Харин тус нууцын зэрэглэлтэй ажиллагаанд Засгийн газрын нөөц сангаас хоёр тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн боловч бодит ажиллагаанд 500 сая төгрөг зарцуулагдаж байгаа гэх мэдээлэл ч бий...Усан онгоцыг татан авах ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар тусгай ажлын хэсэг байгуулж тус ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан ахалж, дэд даргаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ажиллаж байна. Харин зарим хэвлэлийн батлан мэдээлж байгаагаар энэ ажлын ард МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаа бөгөөд тэрээр өнгөрөгч зун Хөвсгөл далайн эрэгт амарч явахдаа ЗХЖШ, БХЯ, ОБЕГ-ын хурандаа нартай уулзаж энэ сүржин басхүү нууцын зэрэглэлтэй ажлынхаа төлөвлөгөөг эртнээс зөвлөлдөн зурж ач холбогдолд нь бус төсөвлөгдөх мөнгөн дүнд нь тохироо хийсэн байж болзошгүй гэх мэдээлэл бий. Учир нь усан дотроос живсэн онгоц татахын төлөө төсвөөс 2 тэрбум төгрөг төсөвлөсөн ч өдгөө 500-гаад сая төгрөгийг л захиран зарцуулж байгаа гэх мэдээллийг тодруулахыг завдсан хэвлэл сэтгүүлч гээд хэн бүхэнд энэ талаархи мэдээлэл хаалттай бөгөөд хариулт хэлэх эзэн холбогдогч үгүй байгаа аж.

ШИНЭЭР БАЙГУУЛАГДАХ ХОЁР ЯАМ , ДӨРВӨН АГЕНТЛАГТ 41,6 ТЭРБУМ ТӨГРӨГ “ЦАЦНА”

Шинээр хоёр яам, дөрвөн агентлаг байгуулахаар болж эхний байдлаар 41.6 тэрбум төгрөг зарцуулахаар болж байна.Шинээр байгуулагдах хоёр яам бол “Цахим хөгжил” “Харилцаа холбоо”-ны яам гэсэн хоёр яам байгуулахаар болсон гэвч ингэж тусдаа данхар бүтэц үүсгэж, төсөвт дарамт учруулах хэрэг байна уу гэх гишүүд мэр сэр байсан нь өнгөрсөн долоо хоногийн чуулганд харагдсан.Гэтэл эрх баригчид нэгэнт хоёр яам, дөрвөн агентлаг байгуулахаар тохирцгоож төсөвт ч урсгал зардлыг нь суулгаад байна. 2022 оны төсөвт хоёр яам, дөрвөн агентлагийн зардал ийнхүү тусаад байна. Үүнд : ХӨГЖЛИЙН САЙДЫН ХҮРЭЭНД : Хөгжлийн яам байгуулах чиглэлд 2.4 тэрбум Үндэсний хөгжлийн хүрээлэн байгуулах чиглэлд 971 сая Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулах чиглэлд 1 тэрбум ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДЫН ХҮРЭЭНД : Яамаа байгуулах чиглэлд 1.8 тэрбум БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ХҮРЭЭНД : Боловсролын ерөнхий газар байгуулах чиглэлд 13.5 тэрбум БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ХҮРЭЭНД : Ойн судалгаа, хөгжлийн төвийг агентлаг болгох чиглэлд 12.5 тэрбум ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН ХҮРЭЭНД : Сахилгын хороог агентлагийн хэмжээнд байгуулах чиглэлд 1.5 тэрбум ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГЫН ХҮРЭЭНД : И-Монгол академи ТӨҮГ-ыг агентлаг болгох чиглэлд 7.8 тэрбум төгрөг зарцуулахаар тус тус төсөвлөөд байна.

КГ МАХНЫ ҮНЭТЭЙ “ЖИН ТУУЛ” ХХК-ЫН БООРЦОГНООС ТАТГАЛЗАЯ !

Жин туул” буюу монгол улсад Нарийн боов үйлдвэрлэгч томоохон компаниас татгалзах аян цахим орчинд өрнөж эхэллээ. Тус үйлдвэр боорцогнынхоо үнийг хэдэн зуун төгрөгөөр бус мянга гаран төгрөгөөр нэмж иргэдийн дургүйцлийг хүргэж эхэллээ. Тиймээс тус компаниас иргэд татгалзаж эхлээд байна. Мэрсэр асуудал дагуулдаг Жин туул ХХК, саяхан л цахим орчинд 2020 онд нилээд өндөр ашигтай ажилсан хэмээн яриж байсан. Ийнхүү боорцогныхоо үнийг нэмэж 500кг боорцогыг иргэд 10000 мянга давсан үнээр худалдан авч байна. Хил гааль хаалттай ийм хүнд үед уг нь дотооддоо үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэчид нь иргэддээ чигэлсэн хямдрал урамшуулал зарлах ёстой байтал ийнхүү үнээ нэмж ашиг олхоор улайрч байгаа нь даан ч харамсалтай.

СХД-ИЙН ИТХ-ЫН ДАРГА Б.ХУЯГБААТАР АМРАЛТАНД “ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” НЭРЭЭР 16Н САЯ ТӨГРӨГӨӨР АРХИДАН СОГТУУРАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар захирамж гаргаж өнгөрсөн 9-р сард хорооны иргэдийн Нийтийн хурлын дарга, тэгүүлэгчдэд зориулсан “Иргэдийн Нийтийн хурлын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад анхаарах зарим асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Хэлэлцүүлгийг хотод бус харин амралтын газар явуулж 16н сая төгрөг зарлагаджээ. Цар тахлын хүнд цаг үед бүхий л хурал зөвлөгөөн, сургалт, хэлэлцүүлгийг зайнаас явуулж байгаа бол дээрхи хэлэлцүүлгийг амралтын өдрийг тааруулж агаар салхинд хэлэлцүүлсэн нь хэлэлцүүлэг гэхээсээ илүүтэй агаарлалт архидалт мэт харагдаж байгаа юм. Мөн иргэдээ төлөөлөх иргэдээ халдварт өвчнөөс хамгаалах эрхэм үүрэгтэй хурлын дарга нь халдвар хамгааллын дэглэмээ зөрчөөд бүлэг бөөгнөрөл үүсгэсэн бололтой. Түүний даргалдаг СХД нь нийт 43 хороотой. Тэгвэл 43н Нийтийн хурлын дарга нар дээр тэргүүлэгчид нэмэгдэж хурлын нарийн бичгийн дарга нар гэхчилэн хуран цугларсаар 100 гаруйгуулаа зугаалжээ. Зугаалагсадыг автобусаар зөөн “Хишиг Монгол” амралтын газарт хүргэж хэлэлцүүлэх нэгийн дор архидан согтуурцгаасан гэх мэдээлэл бий. Архидан согтуурахад нь л зориулагдсан төсөв 10 аад сая төгрөг болсон гэх мэдээлэл ч байгаа. Амралтын байр, танхимын төлбөрт 7,5 сая гээд нийт 16 сая төгрөгийг энэхүү хэлэлцүүлэгтээ зарцуулжээ.

АЖЛАА ХИЙХИЙН ОРОНД АРХИДАН СОГТУУРАХЫГ ИЛҮҮД ҮЗЭГЧ !

Аймагт нь дунд ангийн хүүхэд амаржиж өдгөө эх хүүхэд хоёрын биеийн байдал хүнд байхад тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Энх-Эрдэнэ хүүхдийн чуулганд оролцох нэрийдлээр архидан согтуурч суугаа нь энэ ...

МУГТ Э.ЦЭНДБААТАРТ БАЙР АВЧ ӨГӨӨРЭЙ ХЭМЭЭН 50 САЯ ТӨГРӨГ ӨГСӨНИЙГ Д.МӨНХ-ЭРДЭНЭ ХУВЬДАА АВСАН УУ ?

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны нийслэл Хөх хотод Ерөнхий консулаар ажиллаж байсан Ардчилсан намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ сүүлийн үед ихээхэн цахим орчинд идэвхтэй болж завсар зайгүй лайвдах болсон. Энэ үеэрээ МУГТ Э.Цэндбаатартай холбоотой лайв хийж өөрөөсөө 50 сая төгрөг өгч байр авч өгөх аяны хувийн хэвслийхэн эхлүүлье хэмээн ярисан байдаг. Үүний үр дүнд ч нэр бүхий эрхмүүд 50 сая төгрөг өгч МУГТ Э.Цэндбаатарт байр авч өгөөрэй гэсэн ч түүнийг нь консул маань хувьдаа авсан талаар нэгэн иргэн цахимд орчинд жиргэжээ. Энэ үнэхээр үнэн бол даан ч харамсалтай. Д.Мөнх-Эрдэнэ ч сүүлийн үед 50 сая төгрөг та өөрөө өгнө хэмээн мэдэгдсэн. Тэгвэл түүнийгээ өгсөн хэмээн сэтгүүлчдийн асуусан асуултаас бултаж, булзсаар байгаа юм. Ийнхүү утсаа барьж гараад лайвдах болсон Д.Мөнх-Эрдэнэ одоо төрийн ордонд Ардчилсан намын бүлгийн даргын зөвлөхийн албан тушаалд очоод байгайй юм.

ХИЙМЭЛ БЭЛЭГ ЭРХТЭН ХҮРТЭЛ БАРИМТЖУУЛАН АВСАН М.НАРАНБААТАРЫН ХЭРЭГ ЗАМХРАХ УУ...

Өнгөрсөн 9-р сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн захирал асан хүчингийн хэрэг үйлдсэн гэх гомдол мэдээлэл өргөдлөөр ирсэн байдаг. Тус хэрэгтэй холбоотой зүй бус мэдээллүүд ч хэвлэлийн хуудсуудаар олон нийтэд ил болж мэдээлэгдсэн бол энэ хэрэг ингэсхийгээд намжиж байгаа бололтой. Эх сурвалжийн зүгээс өгч байгаа мэдээллээр захирал асан М.Наранбаатар хохироосон эмэгтэй болох Н.Б - тэйгээ тохиролцжээ. Тодруулбал, МҮОНРТ- ийн захирал асан одоогийн тус телевизийн Үндэсний зөвлөлийн дарга эсвэл гишүүнээрээ үлдээд буй Мянганбуугийн Наранбаатар 32 настай эмэгтэйг хүчиндэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй нөхцөл байдлыг цагдаагийн байгууллагаас мэдээллийн дагуу материалжуулан шалгаж эхэлсэн ч одоо тус хэрэг нам жим болжээ. Эх сурвалжийн мэдээллээр, тухайн хохирогч эмэгтэй цагдаагийн хэлтэст өөрийн биеэр өргөдөл гаргасан. Мөн өмнө нь М.Наранбаатартай амрагийн харилцаатай байсан гэх мэдээлэл бий. Тэгвэл МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан М.Наранбаатар бэлгийн дур хүслээ зүй бусаар хангасан, хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй тус хэрэгтээ чичирхийлдэг хиймэл бэлэг эрхтэн ашиглаж, бэлгийн дур хүслээ зүй бусаар хангасан байж болзошгүй нөхцөл байдал ч тогтоогдсон. Тэрээр тус “чичирхийлдэг хиймэл бэлэг эрхтэн” – ээ цонхоор шидэж гэмт хэргээ нуун дарагдуулахыг завдсан боловч хэргийн газрын үзлэг хойшлуулшгүй ажиллагаа явуулсан цагдаагийн алба хаагчид орон сууцны гаднаас түүнийг нь олж илрүүлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байлаа. Харин эд мөрийн баримтыг олж илрүүлэх явц буюу хэргийн газрын үзлэг, хойшлуулшгүй ажиллагаанд орон сууцны оршин суугчид ч гэрч болсон энэ хэргийн сэжигтэн этгээд болох М.Наранбаатар хариуцлагаас мултарч хэргийг хэрэгсэхгүй болгохын тулд гомдол гаргасан эмэгтэйтэйгээ тохиролцож өөрт холбогдох эрүүгийн хэргээ “гомдолгүй” хэмээн өргөдөл бичүүлсэн гэх мэдээлэл байна. Үүний дагуу хохирогч эмэгтэй болох Н.Б гэгч гомдлоо буцаан татжээ. Хэдийгээр хохирогч гомдлоо татсан ч хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн тохиолдолд цагдаагийн байгууллага эцэслэн шалгах ёстой. Нөгөөтэйгүүр МҮОНРТ гэх төрийн байгуулагын төрийн алба хаагч төсвөөс цалинжиж та бидний татварын мөнгөөр тансагласаар ирсэн эрхэм ийнхүү зүй бус үйлдэлд нэр холбогдсон асуудал энэ хүрээд нам дарагдах нь өрөө зүй бус юм. Түүнийг мөн телевизээс төрсөн тэрбумтан ч хэмээдэг. М.Наранбаатар гэгч нь гурван удаа төрийн харьяат төсвөөс санхүүждэг МҮОНРТ-ын захирлаар томилогдож байсан бол өдгөө мөн л МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн даргын албан тушаалыг хашиж байгаад тэр ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөөд үндэсний зөвлөлийн гишүүнээр үлдсэн гэх мэдээлэл ч байсан. Үүний зэрэгцээ олон нийтийн радио телевизийг олон нийтийх бус Наранбаатарын телевиз болсон мэт ойлголт төрүүлэхүйц байсаар ирсэн. Нас барсан аавыгаа амьд мэтээр нотариатын итгэмжлэл үйлдүүлж банкнаас зээл авч байсан гэгчлэн хар бараан зузаан намтартай М.Наранбаатар үндэсний зөвлөлийг нь толгойлж үүний зэрэгцээ зүй бусаар завдсан хүчингийн гэмт хэрэг нь ч энэ хүрээд замхарч байгаа бололтой.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.АЗЖАРГАЛЫГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА ГЭВ ҮҮ

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаж болзошгүй гэх мэдээлэл өнөөдөр хэвлэлүүдээр мэдээлэгдлээ. Торуулбал, тэрээр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар өөрийн хамаарал бүхий этгээд О.Хүрэлчулууныг томилсон гэх мэдээлэл байгаа. Мөн дахин эрх мэдэл албан тушаалаа урвуулан ажиглаж Б.Жавхлан, Б.Батболд нарыг өөрийн орлогчоор томилсон гэх мэдээлэл ч бий аж. Тэрээр хууль бусаар томилсон дээрх албан тушаалтнуудаараа аймгийн тендерийн үнэлгээний хороог ахлуулан хууль бус худалдан авах ажиллагааг зохион байгуулж, их хэмжээний мөнгөөр хохироож байгаа хэмээн хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Б.Азжаргал 2020 оны хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ “Жилийн 62.530 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн 50.729 сая төгрөгийн орлоготой. Таван орон сууц, нэг зуслангийн байшин, хоёр автограж, 83 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг автомашин, 179.909 сая төгрөгийн хадгаламжтай, “Мөнх Сутайн Оргил” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК-д хувьцаа эзэмшдэг” хэмээн мэдэгджээ.

1 ... 294 295 296 297 298 299 300 301 302 ... 314