“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” –ЭЭС ЗАРЛАСАН ТЕНДЕРТ ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН ЭТГЭЭД ОРОЛЦОЖ БОЛДОГ...

“Эрдэнэт үйлдвэр” бол монголын саалийн үнээ. Үүнийг нь ч иргэд амьдрал дээр мэдэрч, үр шимийг нь хүртсэн. Нэг үгээр хэлбэл, Засгийн газраас шийдвэр гаргаж айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, усны төлбөрийг төрөөс даахаар шийдвэрлэж байв. Энэ мөнгийг “Эрдэнэт үйлдвэр” төлсөн. Энэ нь тус үйлдвэрийг хэр хэмжээний үр ашигтай ажилладаг болохыг нь төвөггүйхэн илтгэчихсэн.

Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр” шууд худалдан авалт нэрээр цөөн тооны хувийн компаниудад боломж олгож, “угжиж” байсан байж болзошгүй баримтууд хэвлэлүүдээр ил болж байсан бол энэ удаад тендер зарлахдаа ашиг сонирхолд автдаг , танил талдаа олгодог байж болзошгүй асуудал сөхөгдөж байна.

Хамгийн сүүлийн жишээ л гэхэд зарлагдсан тендертээ нэг хүний нэр дээрхи хоёр ч байгууллагыг оролцуулдаг. Нэгийг нь шалгаруулдаг. Түүгээр ч зогсохгүй тухайн нэр дээрээ хоёр ч компанитай / Од дөл ХХК болон Механик сервис ХХК /  этгээд өнгөрсөн 2019 оноос хойж хуулийн байгууллагад яллагдагчаар татагдан маргаан заргатай яваа этгээдийн нэр дурьдагдаж байна. Түүнийг Ш.Давааням гэх бөгөөд тэрээр саалийн үнээ гэгддэг эрдэнэт тойрсон тендерт оролцохын тулд өөрийн нэр татагдсан хэрэг маргааныг хэрэгсэхгүй болгож өгөөч хэмээн бичиг шидлэж суугаа бололтой.

Ш.Давааням гэх эрхэмийг ийнхүү хэрэг маргаанд нэр нь холбогдож яллагдагчаар татагдсан явааг тус үйлдвэрийн хуулийн хэлтсийнхан мэдсэн ч мэдээгүй сонссон ч сонсоогүй мэтээр явдаг асуудлын ард  Орхон аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Л.Батгэрэл гэх эрхэм бий гэх мэдээлэл ч байна. Мэдээллийг нэхэн сурвалжлах болно. 

Эргэн сануулахад : Эрдэнэт үйлдвэрээс зарласан өндөр үнэтэй тендерт ашиг сонирхол явагддаг эсэхийг тодруулахыг хүссэн хэвлэлийнхнээс ингэж зугатдаг аж.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.