СОГТУУРСАН ҮЕДЭЭ ГАЛ ТАВЬСНЫ УЛМААС ИРГЭДИЙН ГУРВАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ШАТЛАА

БЗД-т байрлах "Century апартмент" хотхоны баригдаж байгаа Б блокийн В1 давхрын зогсоолд эрэгтэй 32 настай Т согтуурсан үедээ "Isuzu Elf" маркийн ачааны автомашин дээр байсан барилгын хогон дээр санаатайгаар гал тавьжээ. Үүний улмаас иргэн /М/-н эзэмшлийн toyota highlander, иргэн /М/-н эзэмшлийн toyota prius 30, иргэн Б-н эзэмшлийн Lexus rx 450 маркийн гурван тээврийн хэрэгслүүд шатсан байна. Тус хэргийг БЗДЦХ-1 хэлтэс шалгаж байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.