ОХУ ГАДААДЫН 48 ОРНЫ ЭСРЭГ ЭКСПОРТЫН ХОРИГ ТАВИЛАА

ОХУ эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, машин механизмын эд анги, хөдөө аж ахуйн зэрэг 200 гаруй бараа, бүтээгдэхүүнд экспортын хориг тавилаа.


Энэхүү хориг арга хэмжээг АНУ болон барууны улсуудаас авсан нөхөрсөг бус арга хэмжээний эсрэг тавьж байгаа гэдгээ тус улсын Сангийн сайд мэдээлжээ.


Хоригт хамрагдах улсуудын хувьд АНУ, Европын холбоо тэргүүтэй 48 орон байна. Эдгээр орнуудын нэрс бүрэн зарлагдаагүй байна. Гэхдээ Гүржийн салан тусгаарласан бүс нутаг болох Өмнөд Оссет, Абхаз болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудыг экспортоос чөлөөлж болно гэж мэдэгджээ.


Цаашлаад оросын далайн боомтууд дээрх гадаадын хөлөг онгоцын үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээ авч болзошгүй аж.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.