ОН ГАРСНААС ХОЙШ ШАТАХУУНЫ ҮНЭ 340 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ


Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ эрчимтэй өсөж байгаатай холбоотойгоор шатахууны ийнхүү үнэ нэмэгдэж байгаа талаар УУХҮЯ-наас тайлбар өгч байна.

Шатахуун импортлогчид АИ-92 автобензиний жижиглэнгийн үнэ литр тутамдаа 100 төгрөгөөр нэмж, 2390 болоод байгаа бөгөөд. АИ-95 болон АИ-85 бусад бүтээгдэхүүний үнэ нэмэгдээгүй байна.

АИ-92 шатахууны үнийг чөлөөлөх шийдвэр өнгөрөгч оны арваннэгдүгээр сард гарсан. Түүнээс хойш литр тутамдаа 340 төгрөгөөр нэмэгдээд байгаа юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.