НЭГҮҮН МЭДЭЭ
ГУРВАН НАСТАЙ ХҮҮ ЛИФТНИЙ ХОНГИЛРУУ УНАЖ ЭНДСЭН АСУУДЛААР ...

Хэдхэн өдрийн өмнө бид бяцхан үрсдээ ямар ээлгүй нийгмийг бүтээж байгаагаа дахин харлаа. Хорвоотой танилцаж амжаагүй бяцхан зүрхнүүд энэ улсын чинь хаа нэгтээ та бидний хариуцлагагүй үйлдлээс болж зогссоор. Зүрх зогсоход бүгд л өнөөдөр л ухаан орсон аятай хашгиралдан толгойгоо балбаж буруутан нэгнийг хайсаар. Гэвч хорь хоног битгий хоёр хоног ч гашуудалгүй дараагийн сэдэвт дарагдан өчигдөр юу болсныг ч саналгүй алхацгаана. Үнэхээр харгис биш гэж үү? Эс бөгөөс дэндүү хөлцөнгүй мунхаг ард түмэн юмаа бид!!! ]

"БИО КОМБИНАТ" ХУУЛЬ БУС ХИМИЙН БОДИСООР АЖИЛЧДАА ХОРДУУЛСАН АСУУДЛЫН МӨРӨӨР ...

Байгуулагаасаа нөхөн төлбөр тогтоолгож чадаагүйн дээр тэтгэвэрт ороогүй тэрээр төрсөн дүүгийнхээ гарыг харж өдөр хоногыг өнгөрөөсөөр шийдвэр гаргах түвшнийхэн өдийг хүртэл ямарч арга хэмжээ авахгүй байгаа аж. Ажил олгогчдоос болж ийнхүү бие сэтгэлээрээ хохироод үлдсэн иргэнтэй бид ярилцлаа. тэрээр төрсөн дүүгийнхээ гарыг харж амьдарч байна. ]

ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНӨӨС ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮДЭД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

Хэлмэгдэгсдийн хөшөөн дээр өнөөдөр Хүчирхийлэлийн эсрэг үндэсний төв болон төрийн бус байгууллага эцэг эхчүүдийн төлөөлөл хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг нэгдэн Ерөнхийлөгч ерөнхий сайд болон УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүллээ. ]

ӨНДӨР НАСТНУУДЫН ТЭТГЭВРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД "БОГД ЗОНХОВА" ЦОГЦОЛБОРЫН ТӨСВИЙГ ЗАРЦУУЛАХААР БОЛЖЭЭ

Ахмадуудын тэтгэвэрийг нэмэгдүүлэхэд "Богд Зонхова" цогцолборын төсвийг зарцуулахаар болжээ. Энэ талаар Соёлын сайд Ч.Номин: "Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхова” цогцолборын төслийг миний бие цаг үеэ олоогүй гэж үзсэн учраас зориулалтыг өөрчлөх саналаа Засгийн газарт хүргүүлсэн байсан. Саналыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд цогцолборын төсвийг ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зарцуулахаар шийдвэрлэлээ. “Богд Зонхова” төсөлтэй адил тэвчиж болох бүхий л хөшөө, дурсгалыг мөн царцааж, ахмад настнуудын тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэхийг Засгийн газрын гишүүд бүрэн дэмжлээ" хэмээв.

ЗОРЧИХ ХЭСЭГ ЦӨМӨРЧ ДУЛААНЫ ШУГАМ ГЭМТЖЭЭ

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Лувсанцэвээний гудамж Монгол Кино үйлдвэрийн баруун талын туслах замын зүүн талд дулааны шугамд гэмтэл гарч тээврийн хэрэгслийн зорчих хэсэг цөмөрснөөс үүдэн зорчих хэсгийг бүрэн хаасан тул жолооч та бүхэн дээрх замаар зорчихгүй байхыг анхааруулъя. Дээрхи гэмтэлийг засварлахаар Дулааны шугам сүлжээний инженер техникийн алба хаагчид ажиллаж байна. [

ЛИФТНИЙ ХОНГИЛ РУУ УНАЖ АМЬ ЭРСЭДСЭН ХҮҮГИЙН ҮХЭЛД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЭЗЭН АЛГА ...

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Төмөр зам орчмын нэгэн байрны долоон давхраас гурван настай хүүхэд унаж амиа алдсан тухай бид өмнө мэдээлсэн. СӨХ-өөс эвдэрхий лифтийг засварлаж, арга хэмжээ аваагүйгээс налж зогссон гурван настай хүү долоон давхраас доош унаж эндсэн. Эх сурвалжийн мэдээлж буйгаар лифтний хонгилд унасан хүү амьсгаатай байсан ч, эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгаа хураажээ. Хэргийг одоогоор харьяаллын дагуу шалгаж байна. Алхам тутамдаа аюул эрсдэл дүүрэн амьд явах баталгаагүй амьдрах орчин нөхцөл ядмагхан нийгэмд өсгөж бас эрсдүүлж байгаад өршөөгөөрэй алаг нүдэн үрс минь гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье.

ОЙТОЙ ОХИНЫГ ИДЭР 9-ИЙН ХҮЙТЭНД ГУДАМЖИНД НҮЦГЭН ХАЯСАН АДГИЙН ЭР...

Төв аймгийн Зуунмод суманд хамаатныхаа 1 ой 6 сартай бяцхан охиныг зодож гудамжинд хаясан 44 настай Э гэгч этгээдийг баривчлан шалгаж байна.Охиныг олоход хоёр хацар нь битүү хавдаж, сийчүүлсэн юмуу гэмээр олон тооны шархтай, уруул болоод нэг нүд нь нээгдэхгүй болтлоо хавдчихсан. Нуруу нь газар чирүүлсэн юм уу гэлтэй нэдрэгдсэн байжээ. ]

Д.ГАН-ЭРДЭНЭ: ЦАХИЛГААН ШАТНЫ ЭВДРЭЛ, ГЭМТЛИЙГ СӨХ ХАРИУЦНА ХЭМЭЭН ХУУЛЬД ЗААЧИХСАН

“Улаанбаатар лифт” ОНӨААТҮГ-ын дарга Д.Ган-Эрдэнэ : Тэрээр "Манай байгууллагын үндсэн чиглэл нь нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа цахилгаан шатанд хяналт тавьж, гэрээт ААН, СӨХ-ны цахилгаан шатны засвар үйлчилгээг хийн ажилладаг. Өнөөдрийн байдлаар 160 ААН-ийн 70 цахилгаан шатанд засвар үйлчилгээ тавьдаг. Бид зөвхөн гэрээт СӨХ-ны цахилгаан шатын засварлаж, хяналт тавьдаг. Заавал мэргэжлийн лифтчин байх ёстой, сар бүр техник үзлэг хийлгэх хэрэгтэй байдаг ба ингэснээр эрсдэл гарахгүй. Осол гарсан байрны СӨХ-той гэрээгүй ба хоёр жилийн өмнөөс л яригдаж байсан. Нийслэлд 7000 гаруй лифт байдаг ба НМХГ, барилга хот байгуулалтын яам гээд эрх бүхий байгууллага дүгнэлт үйлдэн хяналт тавин ажилладаг. Цахилгаан шатны аюулгүй байдлын дүрэм гэж бий. Нийтийн орон сууцны дундын өмчлөлийн тухай хуульд тухайн цахилгаан шатыг ашиглагч байгууллага нь эвдрэл гэмтлийг хариуцна гэж заадаг. Тиймээс энэ тохиолдолд СӨХ-ны буруу гэсэн үг. Дээрх 7000 гаруй цахилгаан шатнас ашиглалтын хугацаа дууссан нь 134 бий. НЗДТГ болон Беларусь улсын хамтын ажиллагааны хүрээнд дээрх цахилгаан шатуудыг шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна" гэлээ. Нийслэлийн Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 86-р байрны долдугаар давхрын цахилгаан шатны хаалгаар гурван настай хүү унаж харамсалтай эндсэн билээ. Нийслэлийн Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 86-р байрны долдугаар давхрын цахилгаан шатны хаалгаар гурван настай хүү унаж харамсалтай эндсэн билээ. Лифт эзэмшигч байгууллага нь СӨХ-ны эрхзүйн байдал, нийтийн зориулалттай зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн заалт: 12.4.2 холбооны дүрэмд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн эд хөрөнгөнд засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах талаар үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангуулах;

СӨХ-НЫ ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙДЛААС ҮҮДЭН БЯЦХАН ҮР 7 ДАВХРААС УНАЖ, ЭНДЛЭЭ

Дэндүү харамсалтай Алхам тутамдаа аюул эрсдэл дүүрэн амьд явах баталгаагүй амьдрах орчин нөхцөл ядмагхан нийгэмд бидний хойч үе амьдарсаар л байна. Ганц СӨХ-ын хариуцлагагүй байдлаас болж 3-4 насны бяцхан хүү гэр бүлээсээ үүрд явлаа. Тухайн 86-р байрны хоёр лифт нь хоёр жил ажиллаагүйг оршин суугчид хэлсэн юм. Харин уг харамсалтай хэрэг явдал гарсны дараа тухайн лифт АЮУЛТАЙ гэсэн тууз наасан нь даан ч хожимдов. Магадгүй хэд хоногийн өмнө тууз наасан бол хэд хоногийн өмнө лифтээ янзалсан бол Нэг бяцхан зүрх өнөөдөр гэр бүлтэйгээ амь мэнд байх байлаа. Бүтэн хоёр жил яагаад ийм аюултай лифтээ янзлаагүй байж иргэдээсээ СӨХ-ийн мөнгө нэхдэгээ тайлбарлах хэрэгтэй. Ямар нэг байдлаар харамсалтай хэрэг явдал болсны дараа л хариуцлага яригддаг нь даан ч харамсалтай. Гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье

1 ... 282 283 284 285 286 287 288 289 290 ... 327