БАЙЛДААНЫ ЗОРИУЛАЛТТАЙ 15 ШИРХЭГ СУМ ОЛДЖЭЭ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бумбат 5 дугаар багийн Гандангийн гудамжинд байрлах сумын Засаг даргын Тамгын газрын аж ахуйн гарааш дотроос байлдааны зориулалттай сум байсныг Онцгой байдлын албаныхан аюулгүй болгожээ.

23 см урт, 14.5 мм диаметр, 3 см голчтой B-32 загварын 15 ширхэг байлдааны сум байсан аж. Тухайлбал:Байлдааны зориулалттай 15 ширхэг сумыг сумын төвөөс зүүн урд зүгт 1.5 км-т “Цагаан-Овоо” гэдэг газар тэсэлгээний бодис ашиглан тэсэлгээ хийж, аюулгүй болгосон хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.