ТЕГ: ӨМГӨӨЛӨГЧ Б.БААСАНЦОГТЫГ СААТУУЛСАН

ТЕГ-аас өнгөрсөн шөнө өмгөөлөгч Б.Баасанцогтыг саатуулжээ. Түүнийг ямар шалтгаанаар саатуулсан талаар Тагнуулын ерөнхий газраас 11.00 цагт мэдээлэл хийнэ. 


Энэ талаар ТЕГ-аас тодруулахад "Саатуулсан нь үнэн. Гэхдээ мэдээлэл өгөх боломжгүй" хэмээлээ.


Монголын өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос түүнийг өмгөөлөгчийн эрхийг өнгөрсөн оны тавдугаар сард хассан юм.


Эргэн сануулахад, 2020 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр “Энканто” хотхоны 305-ын 106 тоотод өмгөөлөгч Б.Баасанцогтын хамт нэр бүхий зургаан шүүгч хонож, архидан согтуурсан байж болзошгүй асуудал нийгэмд шуугиан дэгдээсэн. Ингээд болоогүй нийгмийн сүлжээнд Б.Баасанцогт өмгөөлөгчийн бичлэг цацагдаж, улмаар нэр бүхий 11 шүүгчийн харилцах дансанд мөнгө шилжүүлсэн баримт нь ил болсон байдаг.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.