Э.БАТ-ҮҮЛИЙГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАЛАА

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирал байсан А.Гантулга, “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцлээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Бат-Үүл, А.Гантулга, Б.Чулуудай, Б.Мөнхтөр, “Могул скай” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан, ТОСК-ын Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Од, тус корпорацын ерөнхий нягтлан бодогч Ю.Алтангэрэл нарыг гэм буруутайд тооцсон. Улмаар Э.Бат-Үүлийн нийтийн албанд ажиллах эрхийг нь гурван жил хасаж, нээлттэй хорих ангид дөрвөн жил ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин түүний хүү Б.Чулуудайг 15 сая 360 мянган төгрөгөөр торгосон бол, А.Гантулгад таван жил хорих ял эдлүүлэхээр шийтгээд байсан юм.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаав. Ингэхдээ ял эдэлж байсан Э.Бат-Үүл, А.Гантулга нарыг батлан даалтад гаргалаа.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.