Л.ОЮУН-ЭРДЭНЭ : "СҮҮЛИЙН 17-20 ЖИЛИЙН ХУГАЦААНД НҮҮРС ЗАРАХДАА ТОНН ТУТАМД 60-70 ОРЧИМ АМ.ДОЛЛАР ЗАВШИЖ БАЙСАН БҮЛГИЙГ ИЛРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДСАН"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэс Монгол компанитай холбоотой асуудлыг гаргаж тавина. Тус компанитай холбоотой олон охин компани бий бөгөөд тус бүрд нь төлөөлөн удирдах зөвлөл байгаа. Төрөөс гадуур хяналтгүй маш их хэмжээний мөнгө тэнд эргэлдэж байна. Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч байгаа. 

Тавантолгойн хувьд сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Энэ далд эдийн засаг илрэхэд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин тэлэхээр байгаа юм. Тухайн газарт олон автомашин бий. Автомашинд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгээс эхлээд нэр бүхий гишүүд холбогдсон. Цаана нь нөлөө бүхий лидерүүд байгаа. 

Тун удахгүй автомашины томоохон жагсаал болно. Ийм зүйлд битгий хөтлөгдөөрэй гэж олон нийтэд уриалмаар байна. Татвар төлдөггүй, хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Маш их ашигтай. Энэ асуудлыг шат дараатай цэгцлэх ажлыг Засгийн газар хийж байна. 


Төрийн өмчит үйлдвэрийн газрыг олон нийтийн хяналтад оруулах асуудлыг шийдвэрлэж байж үүсээд буй нөхцөл байдал цэгцэрнэ" гэв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.