НЭГҮҮН МЭДЭЭ
ХУУЛЬ БУСААР ЗЭЭЛ АВСАН,ТӨЛӨХӨӨС ЗАЙЛСХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ БАЯЛАГ БҮТЭЭГЧИДТЭЙ ХАРЬЦУУЛАХ ЁСГҮЙ

Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчидтэй холбоотой асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нээлтийн үеэр байр сууриа илэрхийлээ. Тэрбээр “Хөгжлийн банкны зээл Монгол Улсын эдийн засагт, хөгжилд өгөөжөө өгсөн байх учиртай бүрэн бүтэн эргэж төвлөрөх ёстой. Үүний төлөө УИХ ажиллах болно. Нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд зээлээ зориулалтын дагуу ашиглаж, зээл, хүүгийн төлбөрөө зохих журмын дагуу төлж байгаа, цар тахлын нөлөө, макро эдийн засгийн алдаатай зарим шийдвэрийн улмаас буюу хүндэтгэн үзэх шалтгаанаар төлбөр нь саатсан ч төлбөрийн баталгаа гарган ажиллаж байгаа баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчдийг буруу аргаар зээл авсан, түүнийгээ зориулалтын бусаар ашигласан, зээлээ төлөхөөс бултаж, зугтаж яваа хүмүүсээс ялгаж салгаж хандах ёстой гэдгийг тэмдэглэж хэлье” гэв.

ӨНӨӨДРИЙН ЗГ-ЫН ХУРАЛДААНААС “ЭХ ОРНЫ ЭРҮҮЛ ХҮНС” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД АТАРЫН ДӨРӨВДҮГЭЭР АЯНЫГ ӨРНҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

Тодруулбал: ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: "Монгол улсын засгийн газраас зорилт болгон тавьсан атрын дөрөвдүгээр аяны хүрээнд эх орныхоо хөрсөн дээр ургасан дотоодын хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашдаа экспортлогч улс болно гэсэн зорилтыг тавин ажиллаж байгаа бөгөөд. Атрын дөрөвдүгээр аяны хүрээнд монгол улсын засгийн газраас эх орны эрүүл хүнс хөтөлбөрийн хүрээнд атрын дөрөвдүгээр аяныг өрнүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ хүрээнд тодорхой чухал шийдвэрүүдийг өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар гаргалаа хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих тухай засгийн газрын тогтоол батлагдаж гарсан бөгөөд. Монгол улсын засгийн газраас хүнсний ногоо тариалагчдадаа анх удаа хүнсний ногоо тариалалтаас намрын ургацын дүнгээр стандартын шаардлага хангасан ил талбайн таримлуудад тонн тутамд 100 мянган төгрөгийн татаасыг импортын хүнсний бүтээгдэхүүний үнийн зөрүүнээс хамгаалах зорилгоор тонн тутамд 100 мянган төгрөгийн татаас өгөхөөр өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар шийдвэр гарсан бол. Мөн хүлэмжийн аж ахуй эрхэлдэг ААН-үүдэд өмнө нь эрчим хүчний хөнгөлөлтийг 11-н сарын 1-ээс тавдугаар сарын 1-ний хооронд үзүүлдэг. Мөн оройн 22 цагаас өглөөний зургаан цагийн хооронд тарифын хөнгөлөлт үзүүлдэг байсан. Тэгвэл энэ хугацааг аравдугаар сарын 15-наас тавдугаар сарын 1-н болгож сунгаад мөн хөнгөлөлт үзүүлэх цагийг оройн 18 цагаас өглөөний 6 цаг болгож хөнгөлөх шийдвэр мөн гарлаа.

ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА НАДАД ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХОЛБООТОЙ ЯМАР Ч АСУУДАЛ БАЙХГҮЙ БҮГД ГҮТГЭЛЭГ ХЭМЭЭВ

Улс төрд нөлөө бүхий эрхмүүд эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж "Хөгжлийн банк"-наас их хэмжээний зээл авсан гэх дуулиан үргэлжилсээр. Тус банкнаас Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаяр нь ашиглаж "Хөгжлийн банк"-наас их хэмжээний зээл авсан нь байдаг. Энэ асуудалд Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөдөр /2022.03.16/ тайлбар хийсэн ба "Хөгжлийн банк дээр тийм зүйл байхгүй. Надад олон зөвлөх байсан, одоо ямар ч холбоогүй. Надад ямар ч асуудал байхгүй. Би "Хөгжлийн банк"-тай ямар ч холбоогүй. Бүгд гүтгэлэг" хэмээв.

МЕНИНГОКОККООР НЭГ АЙЛЫН ХОЁР ХҮҮХЭД ӨВЧИЛЖ НЭГ ХҮҮХЭД НЬ НАС БАРЖЭЭ

Өнөөд рийн Засгийн газрын ээлжит хуралдаан аар Эрүүл мэндийн сайд С.Энхболд хүүхдийн өвчлөлийн байдлыг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Тодруулбал: Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын хоёр хүүхэд менингококоор өвчилж, нэг нь нас барсан харамсалтай мэдээлэл гарлаа. Сүүлийн таван жилд манай улсад жил бүр 10 орчим хүүхэд менингококын халдвар авдаг байна. Энэ онд Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын хоёр хүүхэд өвчилж, нэг хүүхдийн биеийн байдал хүнд, эмчлүүлж байгаа бал нэг хүүхэд нас барсан харамсалтай явдал гарлаа. Сүүлийн үед томуу төст өвчний идэвхжил үргэлжилсээр байгаа бөгөөд. 0-9 насны хүүхдүүд түлхүү өвчилж байгааг судалгаагаар гарчээ. Зургаан аймагт томуугийн халдвар идэвхтэй байгаа бол. Бусад аймгуудад алаг цоог байгаа юм байна. Жилд нийт 120-130 мянган хүүхэд томуугаар өвддөг бол. Эдээр хүүхдүүд өрхийн эмнэлгээр тусламж үйлчилгээ авдаг байна. Хүүхдүүд эмнэлгийн хонгилд хэвтсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Иймд эмнэлгүүдийн амбулаторийн үзлэгийн цагийг уртасган, ахмадуудын тасгийг суллан, хүүхдүүдийг хэвтүүлэх арга хэмжээ авч байгаа юм байгаа талаар эрүүл мэндийн сайд ЗГ-ын хуралдааны үеэр мэдээллээ.

УКРАИН, ОРОСЫН ХЭЛЭЛЦЭЭ ЛХАГВА ГАРАГТ ҮРГЭЛЖИЛНЭ

Украйны ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк: Хэлэлцээний үеэр ОХУ-ын зүгээс хэт өндөр шаардлага тавьдаггүй, харин бидний саналыг анхааралтай сонсдог. Ямар ч албан тушаалыг орхихгүй. Бидний шаардлага бол дайныг зогсоож, Оросын цэргүүдийг нутаг дэвсгэрээсээ гаргах явдал юм. Би ойлголцлыг харж, харилцан яриа өрнүүлж байна лхагва гарагт үргэлжилнэ гэж мэдээлжээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин: Украины удирдагчид мөргөлдөөнийг эцэслэх хэлэлцээнд талууд харилцан хүлээн зөвшөөрч болохуйц шийдэл олоход нухацтай хандахгүй байна. Тэрээр төвийг сахих баталгаа шаардаж байгаагаа урьд нь илэрхийлсэн нь НАТО-д элсэхгүй гэсэн үг аж. Украинд мөргөлдөөн үргэлжилж, гурван сая гаруй иргэн дүрвэж, АНУ дүрвэгсэд, орон гэргүй болсон иргэдэд нэмэлт 186 сая ам.долларын тусламж үзүүлэх болсныг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдээлэв.

“БЭРЭН ГРУПП”-ЫН ЗАХИРАЛ Б.МӨНХТӨРИЙГ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2022:02:22 ӨДРИЙН 110-Р ДУГААРТАЙ ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖИНД ЗААСАН БАРИМТ, МЭДЭЭЛЭЛ АВАГДААГҮЙ ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР СУЛЛАГДЛАА

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч ХӨГЖЛИЙН БАНКНЫ чанаргүй зээлдэгч Б.Мөнхтөрийг /“Бэрэн групп” ХХК-ийн захирлаар ажилладаг/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах санал ирүүлснийг хүлээн авч, 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв. Шүүх хэрэгт цугларсан баримт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбартай танилцахад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 110-я дугаартай шүүгчийн захирамжид заасан баримт, мэдээлэл авагдаагүй байна гэж үзсэн. Иймд прокурорын Б.Мөнхтөрийг яллагдагчаар цагдан хорих үндсэн хугацаа болон үргэлжлүүлэн яллагдагчаар цагдан хорих хугацааг сунгах талаар саналыг хүлээн авахаас татгалзаж түүнийг 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн суллахаар шийдвэр гарсан байна ямартай ч “Бэрэн групп”-ын захирал Б.Мөнхтөр суллагдлаа

ХОВД АЙМГИЙН ЦЭЦЭГ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ТААЗ НУРЖЭЭ

Тухайн сургууль нь 1972 онд үүсгэн байгуулагдсанаас хойш 50 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа. Сургуулийн барилгад 2020 онд 460 сая төгрөгийн их засварын ажлыг “Далай-Алтай” компани гүйцэтгэж байжээ.Гэвч сургуулийн гадна, дотно иж бүрэн засвараас хойш хоёр жил бололгүй сургуулийн тааз нурсан байна. Ховд аймгийн Цэцэг сумын ЕБС-ийн сургуулийн албан тушаалтан Д.Мөнхтөр: “ Цэцэг сумд хүчтэй салхи шуурч, цаг агаарын онц ноцтой үзэгдэл болж, сургуулийн тааз нурсан. 2020 онд 460 сая төгрөгөөр их засварын ажлыг “Далай-Алтай” компаниар сургуулийн гадна, дотор иж бүрэн засварын ажлыг хийж дуусгаж байсан. Сургуулийн тааз нурсан нь байгалийн гамшигт үзэгдлээс л болсон” гэж тайлбарлажээ.

ХӨГЖЛИЙН БАНКИНД 60 ТЭРБУМЫН ФРАКЦЫН “АЛТАЙ КОНСТРАКШН” ХХК-ИЙН Х.БАТ-ЭРДЭНЭ БОЛОН М.ЭНХБОЛД НАР ХИЛ ДЭЭРХ ОРДНЫ ЛИЦЕНЗИЙГ БАРЬЦААЛСАН ГЭВ

Тодруулбал: Хуурай сүүний үйлдвэр байгуулна хэмээн "Монгол драй милк" компаниараа их хэмжээний зээл авахдаа Хил дээрх ордын лицензийг Хөгжлийн банкинд барьцаалжээ улсын зүүн хил буюу Дорнод аймгийн Баянтүмэн сумын хилийн заставын орчимд нүүрсний олборлолтын ордын "Хашаатын цав" нэртэй лицензийг барьцаанд тавьсан байна. "Алтай констракшн" ХХК-ийн Х. Бат-Эрдэнийг Хөгжлийн банкны зээлийн асуудлаар баривчлан хорьж байгаа. Тэгвэл түүний барьцаалсан ордод АТГ-аас нэгжлэг хийж, олборлосон баялгийг нь хураасан талаар isee сайтад мэдээлжээ. "Алтай констракшн" ХХК-ийн Х.Бат-Эрдэнэ болон М. Энхболдын 60 тэрбумын фракцынхан Монгол улсын хилийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэмт хэрэг юм. Энэхүү орд нь улсын хилийн зурвас буюу улсын тусгай хэрэгцээний газарт байсан бөгөөд 2017 онд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын үед "Алтай констракшн" ХХК-ийн Х.Бат-Эрдэнэд олгожээ. Х.Бат-Эрдэнэ нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын холбогдсон Лицензийн наймаанд оролцсон түүний ойрын хүн юм. Лиценз эзэмшигч "Меланж" компанийг Х.Болортамир гэх хүний нэр дээр байгуулж байгаад хуйвалдан лиценз авч, хууль бус олборлолт эхлүүлээд байсан юм.

ИРГЭДИЙН ТАТВАРЫН МӨНГИЙГ ТЭРБУМААР НЬ ЗАЛГИЛДАГ УВС АЙМГИЙН ИТХ Ө.БАРСҮРЭН ГЭХ ЭРХЭМ БИЙ !!!

Увс аймагт 300 ортой оюутны дотуур байр барих тендер зарлагдаж тус аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Ө.Барсүрэн гэх эрхмийн Амарсанаа ХХК шалгарсан байна. Шалгарсан дариудаа төсвөөс 2.9 тэрбум төгрөг авсан ч өнөөдрийг хүртэл оюутны байр боссонгүй. Цаашлаад эрхэм Ө.Барсүрэн "дахин мөнгө нэмж өг, үгүй бол барихгүй" хэмээн ярьж яваа бололтой. Төсвөөр баригдах байсан тухайн оюутны байрыг баригдахыг нь хүлээсэн олон оюутан өнөөдөр тус аймагт айл, айлаар аргацааж байгаа бололтой. Баригддаггүй барилгуудад төсөв суулгаж өгсөн цаашлаад гэрээ хийсэн албан тушаалтнууд яагаад шахаж шаардахгүй байна вэ? Иймэрхүү байдлаар төсвийн мөнгө залгилсаар баяжиж суугаа эрхмүүд бүх шатанд байгаач тэдэнд ямар хариуцлага тооцохгүй байгаа нь харамсалтай.

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК”-ИЙН ЗАХИРЛУУД ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ШАГНАЛ АВДАГ МАШ НУУЦ ГЭХ....

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК”-ийн 2017 онд ажилчдаа шагнах маш нууц гэх материалыг УИХ-ын гишүүн асан Г.Уянга дэлгэж байсан. Тухайн Маш нууц гэх тодотголтой шагнаж урамшуулах жагсаалтыг харвал 50 мянган ам.доллар-аас 500 ам.долларын шагнал урамшуулал авч байсан нь харагдаж байна. Х.Бамдамсүрэн Ерөнхий захирал гэхэд л 500 мянган ам.доллар буюу тухайн үеийн ханшаар тэрбум давсан урамшуулал авчээ. Тэгвэл Хууль эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадам 450 мянган ам.долларыг шагнал урамшуулал нэрээр авчээ. Монгол улсын гуравхан сая иргэд нь ядуу тарчиг амьдарч байхад Эрдэнэт үйлдвэрийн дарга нар нь өөрсдийгөө Маш нууцаар тэрбум, тэрбумаар шагнадаг байна.

1 ... 254 255 256 257 258 259 260 261 262 ... 334