ӨМНӨГОВЬ АЙМАГ БЕЛАРУСЬ УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА


Бүгд найрамдах Беларусь улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Горелик Дмитрий Николаевич болон хатагтай Анна Петровна, өргөмжит консул Леонид Яковлевич нар манай аймагт айлчиллаа.
Энэ онд Монгол Улс Беларусь улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна.
Хамтын ажиллагааны хүрээнд тус улсын Жодино, Минск хотуудад 21 оюутан залуучууд хүнд даацын автомашин, инженер техникийн чиглэлээр суралцаж орон нутагтаа амжилттай ажиллаж байна.
Өнөөдрийн уулзалтаар Элчин сайд Горелик Дмитрий Николаевич хамтын ажиллагааг аймгийн хэмжээнд өргөжүүлэх оюутан солилцооны хөтөлбөрийг үргэлжлүүлэх, хөдөө аж ахуй, зам засвар арчилгаа болон уул уурхайн автомашин, автобус, барилгын сайн чанарын лифт болон техник тоног төхөөрөмж нийлүүлээх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.