ТӨРИЙН ӨМЧИТ УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОН ОЛОН УЛСЫН УЛААНБААТАР ИХ СУРГУУЛИЙН НЭРИЙН ҮЛ ОЙЛГОЛЦЛООС БОЛЖ СОНИН, САЙТУУД ХҮРТЭЛ АНДУУРЧ ЭХЭЛЛЭЭ

Төрийн өмчит Улаанбаатарын Их сургуулийн Археологийн тэнхимийн багш доктор, профессор Т.Идэрхангайгаар ахлуулсан судалгааны баг Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дахь Говил уулнаас Сяньбигийн үед холбогдох ховор дурсгалыг илрүүлсэн болно. Үүнтэй холбогдуулан орон нутгаас хэд хэдэн арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. 

Тодруулбал, Говил уулын тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, тухайн бүс нутагт тулгуурласан аялал жуулчлал хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах, эл багийнхнаар ирэх онд соёлын өвийн иж бүрэн судалгаа хийлгэх, санхүүгийн туслалцаа үзүүлэх болсон байна. Тэрчлэн археологичдод шаардлагатай багаж хэрэгслээ авахад нь дэмжлэг болох зорилгоор таван сая төгрөгийн урамшуулал олгож, нөүтбүүк бэлэглэсэн юм. 

 

 

 

 

 

Харин сүүлийн үед Төрийн өмчит Улаанбаатарын их сургуулийн багш, профессор олсон тус олдворыг Олон улсын Улаанбаатар их сургуулийн багш нар олдвор оллоо гэх мэдээллүүд гарах боллоо. Энэ нь нэг ёсондоо Төрийн өмчит Улаанбаатарын их сургууль, Олон Улсын Улаанбаатар их сургууль гэсэн хоёр нэрнээс болж ийнхүү андуурах тохиолдлууд гарсаар байна. Төрийн өмчит Улаанбаатарын их сургуулийн хувьд нэрний асуудлаар холбогдох байгууллагад хандаж байсан юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.