ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2021 ОНД ХИЙГДСЭН АЖИЛД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ


Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд 11 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр 12.973.427.0 мян төгрөг батлагдсанаас тухайн ондоо 11.405.661.2 мян төгрөгийн санхүүжилт гүйцэтгэлээр олгогдож нийт ажлын гүйцэтгэл 96 хувьтай үнэлэгдсэн байна.

Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр томоохонд тооцогдох, иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан дараах үр дүнтэй бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн байна. Үүнд:

  • Даланзадгад сумын Гурвансайхан хороолол, Жаал-Уулын нисэх хорооллын 0,4 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг байгуулах,
  • Даланзадгад, Гурвантэс, Манлай сумдын гэр хорооллын төвлөрсөн дулааны шугам сүлжээг өргөтгөх,
  • Даланзадгад сумын гэр хорооллын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх,
  • Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, шимэгчтэх өвчний арга хэмжээ болон гоц халдварт, адууны нийлүүлэг паратиз, бруцеллёз өвчнөөс эрүүл бүсийг баталгаажуулах тандалт шинжилгээний ажлыг төлөвлөн хэрэгжүүлж, эм био үйлдвэрлэлийн тасгийг шинээр байгуулах,
  • Гурвантэс сумын төвд 1,6 км хатуу хучилттай автозамыг барьж ашиглалтад оруулах,
  • Даланзадгад суманд ундны усны худгийг шинээр гаргах,
  • Даланзадгад сумын төвийн гэр хороололд цэвэр бохир усны шугам сүлжээг өргөтгөж, ус түгээх байр барих,
  • Нийтийн тээврийн үйлчилгээний ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүүхэд хөнгөлөлттэй зорчсоны нөхөн олговрыг олгох,

Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн 2021 оны хөрөнгө оруулалтын  хүрээнд сумдын ИТХ-аас нийт 11044780.4 мян төгрөг батлагдсан байна. Сумдын батлагдсан хөрөнгөөр нийт 181 хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ төлөвлөснөөс  134 төсөл арга хэмжээ 100 хувь биелж нийт төсөл арга хэмжээний биелэлт 81 хувьтай хэрэгжсэн байна.

Баяндалай, Баян-Овоо, Гурвантэс, Мандал-Овоо, Манлай, Номгон, Ноён, Сэврэй,  Ханбогд, Ханхонгор, Хүрмэн, Цогт-Овоо, Цогтцэций сумдад хувиарлагдсан нийт 45 арга хэмжээг 2022 онд гүйцэтгэхээр төлөвлөгдсөн байна.

Булган, Номгон, Ноён, Мандал-Овоо сумдын төлөвлөгөөний хэрэгжилт хангалттай буюу 90-100 хувь хэрэгжиж дууссан. Гурвантэс, Манлай, Сэврэй, Ханбогд, Цогт-Овоо, Даланзадгад сумын төлөвлөгөөний хэрэгжилт 80-90 хувийн хэрэгжилттэй байна. Баян-Овоо, Баяндалай, Ханхонгор, Хүрмэн, Цогтцэций сумдын төлөвлөгөөний хэрэгжилт 60-70 хувьтай биелэгдсэн үзүүлэлттэй байна.

Сумдад иргэдээс ирсэн саналын хүрээнд хамгийн олноор хийгдсэн ажлуудаас дурдвал:

  • Өвс тэжээлийн агуулах барих
  • Эмнэлэг, цайны газрын барилгын их засвар
  • Мал эмнэлгийн барилгын засвар
  • ЕБС-ын гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх
  • Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашин
  • Спорт заалны тохижилт, тоног төхөөрөмж
  • Хүүхдийн тоглоомын талбай байгуулах
  • Гэр хорооллын гэрэлтүүлэг хийх ажил
  • Дулаан цэвэр ус, бохирын шугамын өргөтгөл
  • Гүн өрмийн худаг гаргах
  • Эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх
  • ЦДАШ-ын өргөтгөл хийх
  • Сумын төвийн засмал зам болон явган хүний замын арчилгаа
  • Сумын төвийг камержуулах зэрэг нийтлэг иргэдийн нэн хэрэгцээ шаардлагыг хангасан бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний үр дүнд бий болсон барилга байгууламж, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг хуульд заасны дагуу өмчлөлд бүртгэн авч, тухайн байгууллага нь хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг хариуцаж байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаа нь орон нутгийн хөгжлийг дэмжиж, иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах орчинг бүрдүүлэх зорилготой тул тухайн орон нутгийн иргэдийн оролцоо хамгаас чухал байдаг.

Тус сангийн мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй байлгах, холбогдох мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, тухайн сумын албан ёсны цахим хуудас, гар утас, өрхийн дэвтэр, нээлттэй хаалганы өдөрлөг, урлаг соёлын арга хэмжээ зэрэг олон нийтийн сувгаар дамжуулан хүргэх ажлыг идэвхтэй, тогтмол зохион байгуулах. Түүнчлэн Өмнөговь аймгийн хэмжээнд “Хэрэглэгчийн үнэлгээний судалгаа”-г жил бүр хөндлөнгийн судалгааны байгууллагаар гүйцэтгүүлдэг. Энэхүү судалгаанд иргэдээс ирүүлсэн саналд орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй ил тод явуулж байх талаар санал удаа дараа гардаг учраас энэ сангийн үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэй сурталчлах талаар мэдээлэл хүргэж ажилласан.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.