НЭГҮҮН МЭДЭЭ
ОХУ-ЫГ ДАЙНАА ЗОГСООХЫГ ШААРДСАН ОУ-ЫН САНАЛ ХУРААЛТАНД МАНАЙ УЛС ТҮДГЭЛЗСЭН БАЙНА

Ө чигдөр буюу гуравдугаар сарын 2-нд НҮБ-ын Ерөнхий ассамблей ОХУ-ын зүгээс Украин руу цэрэг, дайны ажиллагаа явуулж буйг нэн даруй зогсоох асуудлаар санал хураалт явуулжээ. Санал хураалтад НҮБ-ын Ерөнхий ассамблейн гишүүн орон болох 193 улсын төлөөлөгч оролцсон бөгөөд 141 улс дэмжиж, тав нь эсэргүүцэж, 35 улс түдгэлзсэн байр сууриа илэрхийлжээ.Манай улсын хувьд түдгэлзсэн байна. 12 улс санал хураалтад оролцохоос татгалзаж, Беларусь, Хойд Солонгос, Сири, Эритрей, ОХУ гэсэн таван улс оросын талд дэмжиж саналаа өгчээ .

МУИС-Н ХУУЛЬ ЗҮЙН ЗАХИРГАА Б.АРИУНЗАЯАГ СУРГУУЛИАС НЬ ХӨӨХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЛАА

МУИС-ийн оюутнууд гарын үсэг цуглуулж, Б.Ариунзаяа Хууль зүйн сургуульд суралцах ёс зүйн чадамжгүй тул сургуулиас хасах саналыг удирдлагуудадаа хүргүүлэн гарын үсэг цуглуулаад байсан билээ. Тэгвэл МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа өнөөдөр тус сургуулийн оюутан Б.Ариунзаяагийн асуудлыг хэлэлцэж, сургуулиас хөөх шийдвэр гаргажээ.

ОХУ-Д “APPLE” КОМПАНИ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ХУДАЛДААЛАХГҮЙ

ОХУ -д “Apple” компани “iPhone” болон бусад эрэлт өндөртэй бүтээгдэхүүнүүдийнхээ худалдааг зогсоолоо. “Apple” компанид хандан Украины Шадар сайд ОХУ-д бүтээгдэхүүнээ борлуулахгүй байх хүсэлт тавьснаар ийнхүү борлуулалтаа зогсоохоор болжээ. Тус компани өнгөрсөн долоо хоногт ОХУ-д хийх экспортоо зогсоож байгаагаа мэдэгдэж байсан юм. Мөн ОХУ-ын “RT News” болон “Sputnik News” хэвлэлүүдийн аппликейшнийг “AppStore”-оос устгажээ .

ДӨРӨВ ДЭХ ӨДРӨӨ Д.КЁКҮШЮЗАНБАТБАЯР, Т.Баясгалан НАРЫН ШҮҮХ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Д .КёкүшюзанБатбаяр эхнэр Т.Баясгалан нар өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрххэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан. Улмаар зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татагдаад буй юм. Д.КёкүшюзанБатбаяр Т.Баясгалан нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хоёрдугаар сарын 28-ны 10.00 цагт Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Шүүх хуралдаан өнөөдөр 09:00 цагаас дөрөв дэх өдрөө үргэлжилнэ.

МУИС-Н ОЮУТНУУД Б.АРИУНЗАЯАГ СУРГУУЛИАС НЬ ХӨӨХӨӨР ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ БАЙНА

МУИС-ийн Хууль зүйн төгсөх курсын оюутан Б.Ариунзаяа нь энэ сарын 1-ны өдөр TOM TOMS кофе шопод бусадтай маргахдаа 18 настай охины толгой дээр халуун кофе асгасан. Улмаар цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхөөр очихдоо цагдаатай маргасан хэрэг хэдхэн өдрийн өмнө гарсан билээ. Тэгвэл МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа өнөөдөр тус сургуулийн оюутан Батбаярын Ариунзаяагийн асуудлыг хэлэлцээр болжээ. Тус сургуулийн оюутнууд гарын үсэг цуглуулж, Б.Ариунзаяа Хууль зүйн сургуульд суралцах ёс зүйн чадамжгүй тул сургуулиас хасах санал дэвшүүлжээ. Одоогийн байдлаар 1800 гаруй оюутан гарын үсгээ зураад байна.

НҮБ БАЙГУУЛЛАГА ТҮҮХЭНДЭЭ 11 УДАА ДАЙНЫ АСУУДЛААР ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тухайлбал: НҮБ байгууллага түүхэндээ дайны асуудлаар 11 дэх удаагаа тусгай чуулган өчигдөр шөнө зохион байгуулсан бөгөөд. НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд тусгай чуулганыг зохион байгуулдаг дүрэмтэй юм байна . Тодруулбал: Өнгөрсөн шөнө НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулган ОХУ-ын Украинд явуулж буй эзлэн түрэмгийлэх дайныг буруушааж, цэргээ даруй Украинаас гаргахыг уриалсан утгатай байсан бөгөөд. Санал хураалтад НҮБ-ын бүх гишүүн орнууд оролцсоноос 141 нь тогтоолыг дэмжиж, 5 нь эсэргүүцэж, 35 нь түдгэлзжээ. Эсэргүүцсэн орнуудад: 5 улс нь ОХУ, Беларусь, Умард Солонгос, Эритрей, Сири байлаа. Түдгэлзсэн орнуудад : Хятад, Энэтхэг, Иран, Ирак, Пакистан, Казахстан зэрэг улсуудаас гадна Африк тивийн нэлээд хэдэн улс, Ази, Латин Америкийн цөөн улс багтжээ. Мөн Монгол улс түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн байна. Түүхийнхээ турш ОХУ-ын ойрын холбоотон байсан Серби улс тогтоолыг дэмжсэн нь энэ удаагийн санал хураалтын нэг дуулиантай мэдээ байлаа.

БЗД-Т БАЙРЛАХ ЗОЧИД БУУДАЛД ӨСВӨР НАСНЫ БҮЛЭГ ХҮҮХДҮҮД ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН БАЙСНЫГ СААТУУЛЖЭЭ

Тодруулбал: Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудлаас цагдаагийнхан хар тамхи хэрэглэсэн өсвөр насны охид, хөвгүүдийг саатуулсан хэрэг гарлаа. Тухайлбал: Тэднийг хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэж байж болзошгүй гэх мэдээллийг зочид буудлын ажилтнууд цагдаагийн байгууллагад мэдэгдэж. Улмаар цагдаа нар хэргийн газарт очих үед, 17-18 насны дөрвөн хүн мансуурсан байдалтай байсныг саатуулан шалгаж эхэлсэн байна. Хэргийн газарт байсан өсвөр насны хүүхдүүдээс биологийн дээж авч шинжлэхэд, цуснаас нь мансууруулах төрлийн бодис илэрчээ. Эцэг эхчүүд хүүхдүүддээ хаана хэнтэй найзалж, нөхөрлөж байгаад нь тавих хараа хяналтаа сайжруулж байх нь шаардлагатай байна.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН СУУРЬ ШАЛТГААН ЭМЭГТЭЙ ЭРЭГТЭЙ ХҮНД АДИЛ БИЙ

Жендэрийн үндэсний хорооноос Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн дэмжлэгтэйгээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аяныг 3 дугаар сарын 1-ний өдрөөс 4 дүгээр сарын 1-ний өдрийг дуусталх хүртэл 1 сарын хугацаатайгаар зохион байгуулж байгаа ажээ. Аяны зорилго нь, Жендэрий н эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.10 дахь хэсэгт заасан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах терийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд сурталчилан таниулах, жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачлагыг түгээн дэлгэрүүлэх, эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд тулгарч буй тэгш эрх зөрчигдөж байгаа асуудлуудыг хөндөн хэлэлцүүлж, олон нийтийн дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх арга замыг нь тодорхойлон хэрэгжүүлэх, терийн байгууллагуудад хүргэх, ухуулга нелееллийн ажлыг өрнүүлэхэд чиглэж байна. “Харилцан хүндэтгэе” аяныг Хайраа хайрлая, Хандлагаа өөрчилье, Хамтдаа үлгэрлэе уриатайгаар зохион байгуулж байгаа бөгөөд, жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан нь эрэгтэй, эмэгтэй хүнд ялгаагүй бий. Хохирогчид нь еерийгее хамгаалах чадваргүй хүүхэд, эмэгтэйчүүд ихэвчлэн байдаг нь судалгаагаар нотлогддог ч, эрэгтэйчүүд мөн хохирогч байх нь нэлээдгүй бий. Иймд эрэгтэйчүүдэд чиглэсэн аяныг эмэгтэйчүүд бидэнд хамааралгүй сэдэв хэмээн анхаарахгүй үлдэх, эмэгтэйчүүдэд чиглэсэн аян зохион байгуулахаар эрэгтэйчүүд бидэнд хамааралгүй сэдэв хэмээн орхих зэргээр хязгаарлагдаж байсан туршлагад үндэслэн Жендэрийн Үндэсний Хорооноос харилцан хүндэтгэлтэй байя, гэр бүл, хүний эрхийн асуудал эрэгтэй, эмэгтэй хүн бүрийн асуудал юм гэдэг агуулгаар энэ удаад хамтад нь зохион байгуулж буйгаараа онцлогтой юм байна.

ШУУРХАЙ МЭДЭЭ: ХҮЧТЭЙ ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 3-нд Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цас орж, салхины хурд 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Иймд: -Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах; -Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх; -Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Цаашид буюу 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, 5-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ХЭВИЙН БАЙХ ТУЛ ИРГЭД САНАА ЗОВОХ ЗҮЙЛГҮЙ ГЭЛЭЭ

Тэрээр "Өнөөдрийн хуралдаанаар Украин, ОХУ хоорондын зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотойгоор эдийн засгийн ямар нөлөөлөл Монголд орж ирж болох вэ, үүнээс яаж урьдчилан сэргийлэх, хариу ямар арга хэмжээ авах талаарх эхний судалгааг Монголбанк, Сангийн яам, ГХЯ-ныхан хийсэн. Энэ талаар ярилцлаа. Олон нийтийн анхаарлыг татаж буй асуудал бол шатахуун. Үүнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан судлаад мэдээлэл хийсэн. 36-70 хоногийн нөөц шатахууны төрөл бүр дээр байна. Хэвийн үед ч ийм статистик гардаг. "Роснефт" компаниас шатахууны дараагийн гурван сарын гэрээ хийхэд бэлэн байгааг хэлсэн. Өөрөөр хэлбэл шатахууны нийлүүлэлтийн хувьд доголдол үүсэхгүй, тайван байж болно. ОХУ-д байгаа нэр бүхий хоёр банктай манай арилжааны банкууд харилцаатай бөгөөд үүгээр дамжуулж шатахуунтай холбоотой төлбөр тооцоог хийх боломжтой. Тиймээс шатахууны төлбөр тооцооны асуудал дээр зургаадугаар сарын 24-ний өдөр хүртэл ямар нэг саад бэрхшээл гарахгүй. АНУ-аас шатахуунтай холбоотой төлбөр тооцоог хязгаарлалтад оруулахгүй гэж зарласан. Манай улс гадаад худалдааны хувьд хойд хөрштэйгөө алдагдалтай, урд хөрштэйгөө ашигтай ажилладаг. ОХУ-тай хийдэг гол худалдаа шатахуун байдаг. Оргил үедээ 1.8 тэрбум ам.долларын шатахууны төлөлт хийж байсан. Сүүлийн жилүүдэд нэг тэрбум орчим ам.долларын шатахууны төлбөр хийгдэж байгаа. Одоогоор бол шатахууны нийлүүлэлтэд ямар нэгэн байдлаар доголдол гарахгүй гэж мэдэгдсэн. ОХУ-аар дамжиж Европоос ирдэг гадаад худалдааны тээвэрлэлтийн асуудал дээр цаашид ямар нөхцөл байдал үүсэхийг хэлж мэдэхгүй. Тэгэхээр эдийн засагт одоо үүсээд буй нөхцөл байдал ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг одоо хэлэхэд эрт байна. Харин ямар ухаалаг арга замаар тухайн нөлөөллийг багасгах вэ гэдэг нь чухал" хэмээв.

1 ... 253 254 255 256 257 258 259 260 261 ... 323