МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫН СҮҮЛЧИЙН НААДАМ ЭНЭ ЖИЛ ТОХИОХ УУ???

Бид наадам наадам гээд л хөл хөөрцөглөөд л байдаг.Хөдөө гадаа явья улсаас нь хүртэл харж үзээд 9 хоног амруулчихая Нутаг усандаа оччихоод ир, Сумынхаа наадмыг үзчихээд ир гээд ДУУН ДЭЭР бөөн баяр цэнгэл.Гэтэл энэ жилийн наадам чинь БИДНИЙ СҮҮЛЧИЙН НААДАМ БИШ байгаа даа.

Учир нь Монгол улсын нийт өр 96 их наяд төгрөгөнд хүрч нэг иргэнд ноогдох өрийн хэмжээ 30 саяд хүрчихлээ.Тэгтэл дахиад 655 сая ам долларын зээл авах асуудал яригдаад байж байхад бид хажууд нь БАЯР ЁСЛОЛ ЯРИАД сууж байдаг.ГҮЙ ЭЭ МӨН Ч ТААРЧ ДЭЭ.ӨР ГЭДЭГ БОЛ ГАЗАР НУТАГ, АРД ТҮМНИЙГ ЧИНЬ БАРЬЦААЛЖ БУЙ ХАРЬ УЛСЫН БОДЛОГО.ӨР ХЭДИЙ ЧИНЭЭ ИХ АВНА ТӨДИЙ ЧИНЭЭ ЭХ ОРОН ГАЗАР НУТАГГҮЙ БОЛНО ГЭСЭН ҮГ.

Тэгтэл бид чинь ТУСГААР ТОГТНОЛОО зарлаад дөнгөж 101 дэхь жилийнхээ нүүрэн дээр явж байна.Хамгийн хачирхалтайн Монгол улсын засгийн газарт зээл авах асуудлыг улам хурдасгах, цаашлаад шат дамжлагыг багасгах, чирэгдэлгүй болгох тал дээр санал орж байх.Тэгснээ бас авч буй зээлээ юунд зарцуулах, түүний зохицуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжүүлэлт гэх зүйлс тодорхойгүй яригдаж байх.

ЭНЭ ЧИНЬ ОДОО ЮУ БОЛЖ БАЙНА....

Биднийг ЖАРГАЛАНТАЙН АРГАГҮЙ БАЯРЛАЖ ЦЭНГЭЖ БАЙХ ҮЕД, ЭХ ОРНЫГ ЧИНЬ БУЛААХ ЗЭЭЛ ЧИМЭЭГҮЙХЭН ОРЖ ИРЭХ НЬ.Хамгийн ичгэвэртэйн МОНГОЛ УЛС НЬ ӨӨРӨӨ ГАДААДААС ОРЖ ИРСЭН ЗЭЭЛ ТУСЛАМЖНААСАА   ХАЛАМЖИЙН МӨНГӨ ТАРААХ ХҮРТЛЭЭ ДОРОЙТОЖ ЭХЛЭЖ.Ийм байхад Бид өнөөдөр НААДМЫН БИЛЕТ, АЙМАГ СУМЫН НААДАМ ЯРИХ НЬ ХЭР Л ЗӨВ ЮМ БОЛ ДОО.

            Өртэй монгол чинь, өвчтэй монгол болж дуусаж байх хойгуур энэ эх орны баялаг, газар нутагт ТУСЛАМЖ НЭРТЭЙ зээлүүд хөвөрсөөр байгаа нь САЙНЫ ЦОНДОН ЛАВТАЙЯА биш л байлтай.Иргэн бүр эргэн төлөх зарчимтай ЗЭЭЛИЙН АСУУДАЛД, бид одооноос нухацтай хандахгүй бол ЭРГЭН ТӨЛӨХ ГЭЭД ХИЧЭЭГЭЭД Ч  ЭХ ОРНЫ ЧИНЬ БАЯЛАГ ХҮРЭХГҮЙ болчихвол энэ жилийн НААДАМ ЭХ ОРОН ТУСГААР ТОГТНОЛЫН МААНЬ СҮҮЛИЙН НААДАМ БОЛОХ ХАТУУ Ч ГЭСЭН ҮНЭНТЭЙ НҮҮР ТУЛАХ ВИЙ.


Тэр зээлнийхэн үр шимийг нь ЭХЛЭЭД ИХЭС ДЭЭДСҮҮД ХҮРТЭЖ, Тэдний тавьсан өрийг дарахаар бид ӨДӨР ШӨНӨГҮЙ МӨЛХӨХ ВИЙ.

 

Монгол үнэхээр ГУТАМШИГТАЙ юм.Ардчилал гарсан 30 жилд Ардчилалын нэрийг барьсан анхдагчид баяжиж, Ард түмэн үгүйрэн хоосров.Анхнаасаа ардчилсан хувьсгал нэрийн доор ЛУйварын механизм ажилаагүй бол монгол улс арай өөрөөр ч хөгжих боломж байсныг үгүйсгэхгүй юм.Яагаад гэвэл Ардчилалаас үүдэлтэй ӨРИЙН ДАРАМТЫН СИСТЕМ, АВЛИГАЛ ХЭЭЛ ХАХУУЛЬ, ГАДААД ӨРИЙН АСУУДАЛ ЯРИГДАЖ ЭХЭЛСЭН.Гэтэл өнөөдөр Монгол улсын нийт өр 96 ИХ НАЯД төгрөг энэ өрийг яаж дарахав.Ардчилал нэрийн доор Луйвардсан газар нутаг, аж үйлдвэрлэлийн паркууд, өмч хувьчлал үүнээс үүдэн БИД ЭНЭ ЖИЛИЙН НААДМЫН ДАРААГААС ЭХ ОРОНГҮЙ БОЛОХ ГЭЖ БАЙНА.Энд зөвхөн ӨНӨӨДӨР ТӨР БАРЬЖ БУЙ ЗАСГИЙН УДИРДЛАГА ГЭХЭЭС ИЛҮҮТЭЙГЭЭР ӨМНӨХ ТӨР БАРИГЧДАД ТАВИХ ХАРИУЦЛАГЫГ АРД ТҮМЭН шаардах цаг ирээд байна.

Амьд явахад Улсын наадам үздэг гэдэг бол УЛС ОРНЫХОО ТУСГААР ТОГТНОЛЫГ АЛДВАЛ АМЬД ЯВААД Ч хүний нутагт наадах эрхгүй болох ЦАГ ИРЖ БАЙНА.Монголчуудад наадаж цэнгэхээс илүү, эх орныхоо ЭЗЭН БОЛОХ, СҮҮЛИЙН ЖИЛҮҮДИЙГ ТУСГААР ТОГТНОЛТОЙГОО ХАМТ дурсаж явах ҮЕ ОЙРТОЖ БАЙНА.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.