НЭГҮҮНИЙ АЛСЫН ХАРАА, ЦААШДЫН БОДЛОГО


Үүсгэн байгуулагдаад жилийн нүүр үзэж буй Манай сайт нь Монгол хүний эрүүл, аюулгүй аж төрөх, амьд явах баталгааг хангах зорилтын хүрээнд "Нийгэмд шудрага үнэний дуу хоолой"-г хүргэх зорилгоор анх үүд хаалга нээж байв. 
Одоо бидэнд энэхүү ажлаа тууштай үргэлжлүүлэх МОНГОЛ ХҮНИЙ ГОЛ ХЭРЭГЛЭЭ БОЛОХ МАХ МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН, ТҮҮНИЙ ДАГАЛДАХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ сайжруулах, стратегийн ашигтай нөхцөл байдлыг эх орондоо бий болгохоор СЭТГЭЛ, ЗҮРХЭЭ зориулан ажиллаж байна. 
Бид энэхүү ажлаа эхэлсэн цагаасаа хойш ард түмний СОНСООГҮЙ ЗҮЙЛ, ҮЗЭЭГҮЙ БҮХНИЙГ ХӨШИГНИЙ НААНААС БИШ ЦААНААС НЬ ХҮРГЭХЭЭР хичээж буй. 
Биднийг хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтай хэн бүхэн унгаахаар зүтгэж, гүтгүүлж, доромжлуулж, дарамтлуулж цагдаа шүүхийн хаалга үүдийг татаж байсан ч бууж өгөхийг хүсээгүй бөгөөд бууж өгөхгүй.
Тийм дээ ч өнөөдрийн МОНГОЛЫН НИЙГМИЙН ГЭГЭЭТЭЙ ТАЛЫГ ИЛҮҮ ХАРУУЛХААС ИЛҮҮТЭЙГЭЭР, НИЙГЭМД ОРХИГДСОН, МАРТАГДСАН, ЭСВЭЛ БИДНИЙ ШУДАРГА БУС ЗҮЙЛТЭЙ ДАСАН ЗОГЦЧИХСОН БАЙДАЛТАЙ ЭРС тэмцэхээр босч ирсэн. 
Нэгүүнийг сайшаах эсвэл муулах бидэнд огтоос хамаагүй. Хамаатай ч байгаагүй. 
Гол нь бид бусад АР САЙТАЙ, ХАНГАЛТ САЙТАЙ САЙТУУДААС ЯЛГАРАХ ОНЦЛОГ НЬ ӨӨРСДИЙНХӨӨ ХҮЧЭЭР ХАЛААС ХООСОН Ч ХИЙЖ БҮТЭЭХИЙН ТӨЛӨӨ НЭГДЭЖ ЧАДСАН ЧАДВАРЛАГ ХАМТ ОЛОНТОЙГООРОО ялгарч чаддаг. Нэгүүний ар тал бол "АРД ТҮМЭН" гэдэгт манай хамт олон итгэдэг. Итгэсээр ч байх болно.
Жинхэнэ СЭТГҮҮЛ ЗҮЙГ ХАРУУЛАХ, ГЭДГЭЭРЭЭ МАНАЙ САЙТЫГ ШАНТААЧЖИН хэмээн гүтгэж , харддаг бүхэнд хэлэхэд ҮНЭНИЙ ӨӨДӨӨС НҮЦГЭН ЗОГСОХ ТИЙМ Ч АМАР БУС  
байдаг юм. 
Манай сайт нь цаашид ч худалдагдахгүй, хүч чадал , хичээл зүтгэлээ бүрэн зориулна. 
Монголд мөнгөтэй эрх мэдэлтэй нь  БУСДЫГАА ДАРАМТАЛДАГ, АЙЛГАН СҮРДҮҮЛДЭГ байдлыг хална. 
Энэ төрд гарсан ИХЭС ДЭЭДСҮҮДИЙН ОРОНД ЭХ ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛ ЗҮРХТЭЙ ЗАЛУУ ҮЕЭЭ ДЭМЖИНЭ, ТЭДНИЙ ДУУ ХООЛОЙГ ХОНГИЛГҮЙГЭЭР хүргэнэ.
Энэ тийм амаргүй ч НЭГҮҮН ӨНӨӨДӨР ЭХЛҮҮЛСЭНЭЭ ЭЦЭСТ НЬ ХҮРГЭДЭГ МОНГОЛЧУУДЫН ХЭВЛЭЛИЙН СУВАГ болохын төлөө ХИЧЭЭХ болно. 
Монгол улсад зонхилж буй хэвлэл мэдээллийн салбарын хаалттай байдлын эсрэг ажиллаж, ХЭНД Ч ХУДАЛДАГДААГҮЙ СЭТГҮҮЛ ЗҮЙН ТҮҮЧЭЭ болох нь НЭГҮҮНИЙ ЧИН БАТ ЗОРИЛГО. Үүний тулд энэ бүхний эцсийг үзэх хүртэл АРД ТҮМЭН ТА БҮХЭН бидэнтэй хамт байхыг хүсэж байна 🙏🙏🙏  
Монгол улсад ажиллаж амьдарч буй хүн бүхэнд ЭХ ОРОНДОО ТАЙВАН АМГАЛАН АМЬДРАХ АЖ ТӨРӨХ туйлын хүсэл бий.
Тэгвэл ХАМТДАА ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЖ ЧАДВАЛ төрөөс тогтоодог хариуцлагын асуудлыг ард түмнийхээ санал асуулга, байр сууриар шийдвэрлэдэг ШИНЭ ЦАГ, ШИНЭ ҮЕИЙН АНХДАГЧ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ болохын төлөө бид хичээнэ.
 Нэгүүнийг та сонсох сонсохгүйдээ  нэн чухал биш, дэмжих дэмжихгүй дээ ч гол биш Эх оронч сэтгэлтэй байхыг л бид түмэн олноосоо хүсч буй 👍✊🤝

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.