АНХААР : 33 ИРГЭН (ХҮҮХЭД 8) ДОЛООН САРЫН БАЙДЛААР УСАНД ЭНДЖЭЭ

2022 он гарсаар 10 аймгийн 17 сум, нийслэлийн 5 дүүрэгт усны ослын 28 тохиолдлоор 33 иргэн (хүүхэд 8) амь насаа алдсан бөгөөд ихэнх нь амралт зугаалгаар явж байх үедээ архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос шалтгаалж усанд осолдсон байна. 


Иймд гол, мөрөн, нуурын эрэг дагуу нутаглаж буй иргэд, малчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүс үер, усны аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, зам товчлох, цаг хожих зорилгоор гүүр гарамгүй газраар гол, ус гатлахгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. 


                               Баяр наадам ойртож байгаа энэ үед анхаарал сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.