НЭГҮҮН МЭДЭЭ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ШАТАХУУН 1000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭЖ МАГАДГҮЙ

Засгийн газраас өнөөдөр /2022.04.05/ мэдээлэл хийж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өнөөдөр зохицуулалт хийхгүй бол шатахуун 1000 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл байдал үүсч байна. Тиймээс 1000 төгрөгөөр нэмэгдэх эрсдлийг аль болох зохцуулахаар ажиллаж байна. Зарим тохиолдол үнийн асуудал зэрэг дээр гэрээ, хэлэлцээр хийнэ гэж ойлгох хэрэгтэй. Цаашдаа шатахууны нийлүүлэлтийг зөвхөн нэг үүсвэрээс авдаггүй болох шаардлагатай. Газрын тосны үйлдвэрээ зайлшгүй барих шаардлага үүсч байна. Тиймээс шатахуун, эрчим хүчний хувьд шууд хоёр хөршөөсөө хамааралтай байгаа шүү дээ. Гэхдээ аль болох үүнийг багасгах бодлого барих л шаардлагатай" хэмээв .

ҮАГ-ЫН ОРЛОГЧ ДАРГА Я.САРАНСҮХИЙН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЛОО

Я.Сарансүхийг Нийслэлийн дотоод аудитын газрын даргаар ажиллаж байхдаа байгууллагынхаа нэр бүхий албан хаагчийг үүрэгт ажлаас нь хууль бусаар чөлөөлсөн. Үүнээс үүдэж төрд 18.9 сая төгрөгийн хохирол учирсан хэмээн үзэж ийнхүү шүүхэд хандсан байдаг. Тус хэргийг шүүх хурал гуравдугаар сарын 11-ний өдөр болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Төрийн албаны зөвлөлөөс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Я.Сарансүхийг хохирол барагдуулах үндэслэлгүй гэж үзжээ. Тэрээр Я.Сарансүх нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Ононгийн эхнэр юм.

С.ЭРДЭНЭБАТ: ЦАЛИН ХӨЛСИЙГ ИНФЛЯЦТАЙ УЯЛДУУЛЖ НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, иргэдийн цалин хөлсний худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ. МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат : - Төрийн албан хаагчдын цалин хөлс дорвитой нэмэгдсэнгүй. Бараа бүтээгдэхүүний суурь үнэ нэмэгдэж байгаа гэж боловч үүнийг далимдуулж нэмэх үзэгдэл байна. Зарим барааны үнэ 50 хувь нэмэгдэж байна. Хил гааль, тээвэрлэлт, бэлтгэн нийлүүлэгч, жижиглэнгийн үнэ нэмэгдэж байгаа учраас өмнөх жилтэй харьцуулахад цалингийн 20 хувийг алдчихлаа. Асуудал хаана байгааг сүлжээ бүрд хяналт шалгалт хийх хэрэгтэй байна. Үндэслэлгүй үнээ нэмж байгаа компаниудын бараа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй, бойкотлох эрх ч бидэнд бий. Тиймээс цалин хөлсийг инфляцтай уялдуулж нэмэх шаардлагатай. Хил гаалийн асуудал цэгцэртэл хуулийн хүрээнд үүнийг шийдэх шаардлагатай байна. Үнэ барьж хуучин социализмын үе рүүгээ шилжих нь хэмээн зарим нь шүүмжилж байгаа ч энэ бол онцгой үе, тиймээс үнийг тогтоох, иргэдийн орлогыг нэмэх арга хэмжээ авах шаардлагатай. ХАОАТ-ыг тодорхой хугацаанд тэглэх, НӨАТ-ыг буцаан олголтыг ч нэмэгдүүлэх саналыг бид дэвшүүлж байна. Засгийн газар нь тодорхой арга хэмжээ авахаа мэдэгдэж байгаа ч өөр бусад зохицуулалтыг давхар авах ёстой. Мөн зээлийн асуудал бий. Цалингийн зээлийн хүүг нэг оронтой тоонд шилжүүлэх хүсэлт тавьсан. Эрх мэдэлтэй нь жилийн 3-4 хувийн хүүтэй зээл авдаг, иргэд 15-17 хувийн хүүтэй зээл авч байна. Валютын тодорхой зохицуулалтыг хийх хэрэгтэй. Бидний шаардлага бол улс төрийн шинжтэй зүйл биш МҮЭХ-ноос гаргаж буй эдийн засгийн тэмцэл гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. гэв

ХОВД АЙМГИЙН ЦЭЦЭГ СУМ "МОНЭНКО" КОМПАНИЙН ХӨШӨӨТИЙН УУРХАЙН АЖИЛЧИД ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЛАА

Тодруулбал: Ховд аймгийн Цэцэг суманд байрлах "Хөшөөт"-ийн нүүрсний уурхайн ажилчид өнөөдрийн /2022.04.04/ 16 цагаас эхлэн өлсгөлөн зарлаж байгаа талаар мэдээллээ. Хөшөөтийн нүүрсний уурхай буюу "МОНЭНКО" компанийн ажилчид цалин нэмэх хүсэлтийг хоёр ч удаа удирдлагууддаа хүргүүлжээ. Энэ удаад ажилчдын хүргүүлсэн саналыг хүлээж аваагүй тохиолдолд дараагийн арга хэмжээг авч өлсгөлөн зарлаж эхэлнэ хэмээн мэдэгдээд байгаа бөгөөд. Уурхайн ажилчид "МОНЭНКО" компанийн удирдлагуудад хүргүүлсэн хүсэлтэндээ "Сүүлийн хоёр жилийн хугацаанд ажилчдын цалинд өөрчлөлт оролгүй өдийг хүрлээ. Өрхийн хэрэглээний зардал өмнөх эоноос 14,6 хувиар өссөн зэрэг үзүүлэлтийг авч үзнэ үү" хэмээн тухайн мэдэгдэлдээ бичсэн байна.

1 ... 240 241 242 243 244 245 246 247 248 ... 327