ЭНЭ САРД ОЛГОХ ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ХӨНГӨЛӨЛТИЙН ХУВААРЬ
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар энэ сарын буюу 2022 оны тавдугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийн олголтын хуваарийг гаргасан байна.
2022 оны наймдугаар сарын Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын хуваарийг танилцуулж байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар энэ сарын буюу 2022 оны тавдугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийн олголтын хуваарийг гаргасан байна.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олгох дөрөвдүгээр сарын хуваарь гарчээ. Хуваарийн дагуу эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж болон хүүхдийн мөнгийг дөрөвдүгээр сарын 20-нд олгох бол нийгмийн халамжийн тэтгэврийг дөрөвдүгээр сарын 14, 26-нд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт, тусламж, насны хишгийг дөрөвдүгээр сарын 26-нд олгох юм байна.
Нийгмийн даатгал төлдөг бол Covid-19-өөр өвдөн гэрээрээ эмчлүүлж байгаа тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч болох бөгөөд малчин ажил эрхэлдэггүй хүн бүх үйлчилгээнд тэгш хамрагдах эрхтэй. Гол нь даатгуулагчид лист бичүүлэхдээ 14 хоногийн дараа хандаж байгаа нь хөдөлмөрийн чадварын түр алдалтын тэтгэмж авч чадахгүй шалтгаан болоод байгаа аж. Тэтгэмжийг Covid-19 болон бусад өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө гурав ба түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн байх шаардлагатай. Мөн тэтгэмжийн даатгалын санд гурван сараас доошгүй хугацаагаар шимтгэл төлсөн нөхцөлд дахин тэтгэмж авах эрх үүснэ. ТҮР ТЭТГЭМЖ АВАХ ХҮСЭЛТ ГАРГАХ ИРГЭД 14 ХОНОГИЙН ДОТОР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛНЭ Түр тэтгэмж авах иргэд нийгмийн даатгалын дэвтэр, эмнэлгийн хуудас зэргийг бүрдүүлнэ. Гол нь материал бүрдүүлэх 14 хоногийн хугацаандаа багтаагүй тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсан гэдгийг нотлох боломжгүй юм. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны хувьд: Хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан ажлын эхний таван өдрийн тэтгэмжийг ажил олгогчоос өгөх, Зургаа дахь өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг Тэтгэмжийн даатгалын сангаас олгох, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь хөдөлмөрийн чадвар алдсан ажлын эхний таван өдрийг оролцуулан ажлын 66 өдрөөс хэтрэхгүй байна Харин хорт хавдар болон сүрьеэгээр анхлан өвчилсөн тохиолдолд ажлын 132 өдрийн хугацаанд тэтгэмж олгодог байна. Удаа дараа өвчилсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг нийтдээ ажлын 132 өдрөөс илүүгүй хугацаанд олгохоор тусгажээ.