НЭГҮҮН МЭДЭЭ
БАЯН-ЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР ШҮҮХ БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭС ШҮҮХ ШИНЖЭЛГЭЭНИЙ ХАРИУ УРЬДЧИЛАН ГАРГАДАГ УУ

БАЯН-ЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР ШҮҮХ БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭС ШҮҮХ ШИНЖЭЛГЭЭНИЙ ХАРИУ УРЬДЧИЛАН ГАРГАДАГ УУ

Н.УЧРАЛ: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТООРОО АМЬДАРДАГ ХҮМҮҮС МАШ ОЛОН БАЙДАГ

Энэ амралтын өдрөөр Найрамдал зусланд Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооны хурал боллоо. "Шинэ үе-шинэ сэргэлт" уриан дор зохион байгуулсан ээлжит бус их хурлаар долоон төрлийн хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Уг хурлаар тус холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал: НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулах санал гаргасан байна. НӨАТ-ын буцаан олголтоор амьдардаг айл маш олон байна. Хүмүүс НӨАТ-ын буцаан олголтоор амьдрал ахуйгаа авч явж, хүлээдэг. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх шаардлага тавигдаад байна. Нүдээ олоогүй халамжийн оронд иргэдийн өдөр тутмын хэрэглээнд зарцуулсан зардалд ногдох хувийг буцаан олгоно. Харин архи, тамхи зэрэг заавал шаардлагагүй бүтээгдэхүүнд буцаан олголтыг тэглэх нь зүйтэй гэсэн юм.

Х.БАТТУЛГА: 96.3 ХУВИЙН САНАЛ АВЧ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

Ардчилсан Намын даргыг сонгох сонгуулийн санал хураалт энэ дөрөвдүгээр сарын 3-нд орон даяар болж өндөрлөсөн байна. Ардчилсан Намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүн мэдээг танилцууллаа. Сонгуулийн ирц 74.9 хувьд хүрсэн байна. Үүнээс нийт санал өгсөн АН-ын гишүүдийн 96.3 хувь нь буюу 113 мянган хүн Х.Баттулгын төлөө саналаа өгчээ.

ОРГИЛЫН Ж.ГАНБААТАР БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХУУЛЬ БУСААР АВСАН НОЦТОЙ БАРИМТ: МАХН-ын МАНГАЙБАЯРТ 200 САЯЫГ ӨГЧ УРВУУЛСАН НУУЦ БИЧЛЭГ ИЛ БОЛОВ..

] Жамбалын Ганбаатар Баянгол дүүргийг хэрхэн самрав. 1. 2016 оны орон нутгийн сонгуульд дүүргээ АН д бэлэглэв. 2. 2020 оны орон нутгийн сонгуульд АН тай тэнцүү санал авч МАХН -ын Магнабаярыг авч засгаа авав 3. Өнөөдөр буюу 1,6 жилийн дараа дүүргийн засаг даргаа 73% саналаар унагаав. Засаг дарга унах шалтгаан; Оргил дэлгүүрийн бараг бүх хүн Баянгол дүүрэгт ажилд оров, Ж. Ганбаатарын төрөл садан бүр Баянгол дүүргийг захирч бна тухайлбал ЗДТГ-ын дарга төрсөн дүүгийнх нь эхнэр, дүүргийн хамгийн том Үйлдвэрийн газар болох ТҮК нь 400 хүн ажилладаг түүн дээр өөрийн дотны найз Галтбаярыг, Иргэний бүртгэлийн хэлтсийн даргаар хамаатны охин Мандалмааг томилсон, нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар өөрийн дүүгийн эхнэр Мөнхзаяаг, Ганбаатар нууц амраг, туслах Мөнгөнтуяаг хэлтэсийн даргаар ажиллуулж 2022 онд төсвийн мөнгөөр Дубай аялуулсан гээд бичвэл Баянгол дүүргийг яг л өөрийн оргил дэлгүүр шигээ санаж бүхнийг зураг дээрх шигээ загнаж дарамталж ёстой л нэг дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байгаа гэнээ. Аан бас БГД нь 25 хороотойгоос 14 хорооны засаг нь Оргил дэлгүүрийн ажилтан болон эрхлэгч хүмүүс ажиллаж байгаагаас нэг нь хорооны аж ахуй нэгжүүдээс хууль бус мөнгө авсан хэргээр ажлаасаа чөлөөлөгдөн одоо Ганбаатарын 13 хорооны засаг дарга байгаа юм. Ийнхүү дураараа дургиж байгаад иргэд сонгогчид бухимдалтай байгаагаас гадна 21 төлөөлөгчөө нэгтгэж чадахгүй засаг даргаа Ж. Ганбаатар унагаж байгааг харсан иргэд, намын гишүүд нь бухимдаж “Ганбаатараа баянголоос оргилын бүх хүнээ аваад зайлаад өг” хэмээн давалгаалж байгаа гэнэ. 240.000 гаруй хүн амтай дүүргийг Ж. Ганбаатарын тоглоом болгоод хаяхыг шударга ёсыг сахиулна хэмээн том хурал дээрээ хэлсэн МАН ерөнхий нарийн бичгийн дарга Дашзэгвийн Амарбаясгалан болон нийслэлийн МАН-ын дарга Долгорсүрэнгийн Сумъяабазар нар анхааралдаа авч хариуцлага тооцох байлгүй!!! Үгүй бол Баянгол дүүргээ АН д бэлэглэж байна гэж ойлгоё доо. Үргэлжлэлбий!...copy

УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ ЭМЧ, СУВИЛАГЧДАД АМРАЛТЫН ӨРӨӨ ТОХИЖУУЛЛАА

НАМЗХ-ны 25 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд холбооны залуучууд “Гэрэлтэх эхлэл” төслийг эхлүүлж, эмнэлгийн байгууллагуудад эмч, сувилагчдын өрөө тохижуулах ажлыг эхлүүлээд байгаа юм. Тодруулбал: Улсын хэмжээнд 400 гаруй амрах өрөөг тохижуулахаар зорин ажиллаж байгаа бөгөөд. Энэ ажлын эхлэл болгож өнгөрсөн удаад Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмч, сувилагчдын амрах өрөөг тохижуулсан бол өнөөдөр буюу /2022.04.01/ НАМЗХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Учрал сайд нарын II дугаар эмнэлэгт ажиллаж, амрах өрөөг нь хүлээлгэн өглөө. Ташрамд хэлэхэд, НАМЗХ “Гэрэл тэх эхлэл” төслийн хүрээнд 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн ажилчдын амралтын өрөөг тохижуулах юм. Тухайлбал, өнгөрсөн сард Баян-Өлгий, Сүхбаатар, Сэлэнгэ аймагт энэ төсөл амжилттай хэрэгжиж, эмнэлгийн ажилчдад амралтын өрөөг нь тохижуулан хүлээлгэн өгчээ.

ЕБС-ИЙН 86 СУРГУУЛЬД ШАЛГАЛТ ХИЙХЭД 83 НЬ ХҮҮХДЭД АЮУЛТАЙ НӨХЦӨЛТЭЙ ГЭХ ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас /ГБХЗХГ/ үндэсний хэмжээнд "Хүүхэд эрхэм хэрэглэгч" аяныг гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл зохион байгуулж байна. Энэ хүрээнд гэрийн болон байгууллагын орчинд хүүхэд гэмтэж, бэртэх орчны эрсдэлийн үнэлгээг хийжээ. Тус аяныг эхлүүлснээс хойш 14 хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд хүүхдэд ээлтэй бус 151 орчныг олж илрүүлсэн байна. Ерөнхий боловсролын нийт 86 сургуульд гадаад, дотоод орчны аюулгүй байдлын шалгалтыг хэрэгжүүлэхэд 83 нь хүүхдэд аюултай нөхцөлтэй байжээ. Энэ талаар ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал "Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь заалтад, байгууллага салбар бүр эцэг эхийн зөвлөл байгуулж, тухайн зөвлөл нь хүүхдэд ээлтэй хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх талаар тусгасан байдаг. Дээрх аяны хүрээнд ЕБС-ийн нийт 86 сургуульд гадаад, дотоод орчны аюулгүй байдлын шалгалтыг хэрэгжүүлэхэд 83 нь хүүхдэд аюултай нөхцөлтэй байсан. Аж ахуйн нэгж байгууллага бүрийн цаана гэр бүл бий. Гэр бүл болгон үр хүүхэдтэй. Тиймээс байгууллагуудын оролцоо манлайлал нь хүүхэд хамгаалал, тэдний аюулгүй байдалд чухал байр суурьтай. Нөгөө талаас эцэг эхийн үүрэг хариуцлага чухал" хэмээн ярилаа. Мөн тэрбээр "Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, осол гэмтлийн 60-70 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдсэн байдаг. Ийм учраас эцэг эх, асран хамгаалагчид руу чиглэсэн энэ талын ойлголт мэдлэгийг сайжруулах хэрэгтэй байгаа юм" гэв.

СЭЛЭНГЭ АЙМГААС ОХУ-ЫН ХИАГТ, УЛААН-ҮД ХОТ РУУ ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ЯВЖ ЭХЭЛЛЭЭ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ОХУ-ын Хиагт болон Улаан-Үд хот руу өнөөдрөөс өдөр бүр зорчигч тээвэр явж эхэлсэн талаар Зам тээвэр, хөгжлийн яамнаас мэдээллээ. ОХУ руу зорчих иргэд болон жолооч нар сүүлийн 48 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний хариутай тохиолдолд улсын хилээр саадгүй нэвтэрнэ. Тасалбарын үнэ Сүхбаатар сумаас Хиагт хот хүртэл 18 мянган төгрөг, мөн Сүхбаатар сумаас Улаан-Үд хүртэлх тариф 40 мянган төгрөг байна.

ЗӨВХӨН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС 12 ХҮҮХЭД ГЭМТЭЖ, НЭГ ХҮҮХЭД АМИА АЛДЖЭЭ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1,266 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 942 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 47 хүн гэмтэж бэртсэний 26 нийслэлд, 21 орон нутагт бүртгэгдсэн ба ослын улмаас 4 дөрвөн хүн амиа алдсан байна. Энэ долоо хоногт хүүхэд өртсөн 13 осол бүртгэгдэж 12 хүүхэд гэмтэж, нэг хүүхдийн амь хохирсон байна. Дээрх осолд өртсөн хүүхдүүдийн 12 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон бол нэг нь мотоцикл жолоодож хөдөлгөөнд оролцох үедээ автомашинд мөргүүлж гэмтжээ. Насны хувьд 4-16 хүртэлх насны хүүхдүүд байжээ. Эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, явган зорчигч хэлбэрээр бие даан хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар, тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарах, замын хөдөлгөөнд зөв оролцох дадлыг хэвшүүлэх шаардлагатай. Эцэг эх, асран хамгаалагч нар хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгах Бага насны хүүхдийг хараа хяналттай гудамж замын хөдөлгөөнд оролцуулах Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ гараас нь хөтлөн явах Тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэх, аюулгүй байдлыг хангасан газар тоглуулахыг зөвлөж байна. Зам тээврийн осолд өртсөн тохиолдолд 102 тусгай дугаарт хандаж, дуудлага мэдээлэл өгдөг талаар зааж зөвлөхийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг баримталж хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу. Түүнчлэн шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 459 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 327 орон нутагт 132 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон зөрчил жилээс жилд өссөөр байна. Нийслэлийн хэмжээнд 2019 оны нэгдүгээр улиралд- 3,764, 2020 оны нэгдүгээр улиралд- 2,179, 2021 оны нэгдүгээр улиралд- 2,851, 2022 оны нэгдүгээр улиралд- 5,828 зөрчил тус тус бүртгэгджээ.

1 ... 237 238 239 240 241 242 243 244 245 ... 323