Зөвшөөрөлгүй самар түүвэл ХОРИХ ялаар шийтгэнэ

Жил бүрийн есдүгээр сарын 10-ний өдрөөс хушны самар түүхийг зөвшөөрдөг ч худалдан борлуулах зорилгоор их хэмжээний самар түүх нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг гэдгийг БОАЖЯ-аас анхааруулж байна. 

 Тодруулбал хуулийн дагуу зөвшөөрөл авсан ААН самар түүж бэлтгэх боломжтой бөгөөд зөвшөөрлийг тухайн аймгийн байгаль орчны газраас авна. Ингэхдээ ахуйн зориулалтаар бэлтгэж байгаа бол 25кг хүртэл, үйлдвэрийн зориулалтаар бол тухайн нөөцийнхөө 40 хүртэлх хувийг бэлтгэх юм байна. 

 Харин зөвшөөрөлгүйгээр самар түүсэн нөхцөлд 5000 нэгж болон түүнээс дээш нэгжээр торгох эсвэл 1-2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх юм байна. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.