Голуудын усны түвшин үерийн түвшинг 10-30 см давсан байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 9-ний өдрийн байдлаар Орхон голын дунд хэсэг, Халх голын нийт уртын дагууд, Хангай нурууны өврийн Онги голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-25 см нэмэгдсэн байна.

Харин Улз, Халх, Хэрлэн болон Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 10-30 см давсан хэвээр байна. Маргааш буюу наймдугаар сарын 10-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.