Гэрээсээ төөрсөн 2 настай хүүг Буянт голын эргээс олжээ

Ховд аймгийн Жаргалант сумын төвийн Цамбагарав багийн нутаг Их гүүрний лагер хэмээх газарт бага насны хүүхэд гэрийнхээ гаднаас алга болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ.

Хүүхэд 12:00 цагийн орчимд сураггүй болсон тухай дуудлагыг наймдугаар сарын 8-ны 12:50 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид очиж, хоёр настай хүүг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

13:05 цагт гэрээс нь урд зүгт 1.2 км-т Буянт голын эрэг дээр явж байсныг олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.