БЯЦХАН ҮРС ХҮНДЭЭР ӨВЧИЛЖ ЭЦЭГ ЭХЧҮҮД ТАЛБАЙД СУУСААР Л , ТЭДНИЙ НАЙДВАР "АРД ТҮМЭН" АЖ ...
БЯЦХАН ҮРС ХҮНДЭЭР ӨВЧИЛЖ ЭЦЭГ ЭХЧҮҮД ТАЛБАЙД СУУСААР Л ТЭДНИЙ НАЙДВАР "АРД ТҮМЭН" АЖ ...
БЯЦХАН ҮРС ХҮНДЭЭР ӨВЧИЛЖ ЭЦЭГ ЭХЧҮҮД ТАЛБАЙД СУУСААР Л ТЭДНИЙ НАЙДВАР "АРД ТҮМЭН" АЖ ...
БЯЦХАН ҮРС ХҮНДЭЭР ӨВЧИЛЖ ЭЦЭГ ЭХЧҮҮД ТАЛБАЙД СУУСААР Л ТЭДНИЙ НАЙДВАР "АРД ТҮМЭН" АЖ ...
ЭХ ОРОНДОО ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖГҮЙ ӨВДӨЖ ШАНАЛСАН ҮРСИЙН ЭЦСИЙН НАЙДЛАГА НЬ АРД ТҮМЭН БОЛЛОО
НИЙТ ТОРГУУЛСАН ГАДААД ИРГЭДИЙГ БНХАУ УЛСЫН ИРГЭД ЭЗЭЛЖ БАЙНА
АРД ТҮМНЭЭСЭЭ ХАНДИВ ХҮСЧ БУЙ ХҮҮХДҮҮДИЙН АСУУДЛААР ЭМДЕГ-ААС ТОДРУУЛЖ БАЙНА
МОНГОЛЧУУД РУУ ЧУЛУУ НҮҮЛГЭДЭГ "ХЯТАД"-УУД !!!
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Ж.БАТЗАНДАН МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА
Даланзадгад сумын “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д 2022 оны 05 сарын 02-ны өдөр 10:00-15:00 цагийн хооронд “Хуульчийн Про-боно” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна. Тус өдөрлөгт аймгийн Шүүхийн тамгын газар, Цагдаагийн газар, Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, Нийгмийн даатгалын хэлтэс, ГБХЗХГазар, Өмнөговь аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөл, Хүний эрхийн үндэсний комиссын Өмнөговь аймаг дахь салбар, Хууль зүйн туслалцааны төв, Монголын хуульчдын холбооны гишүүн шүүгч, прокурор, өмгөөлөгч нар оролцож байгаа тул иргэд та бүхэн нээлттэй хаалганы өдөрлөгөөс үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл, өргөдөл гомдол өгөх зэрэг үйлчилгээ авч болно. Иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Энэ дөрөвдүгээр сарын эхээр Төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн аж ахуйн нэгж байгууллагаас бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг НДШ-ийн 50 хувийг он дуустал сар бүр төрөөс буцаан олгох зарчмын шийдлийг Засгийн газар гаргасан. Тэгвэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн Даатгалын Шимтгэлээ өөрөө хариуцсан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн төслийг эцэслэн батлав. Ингэснээр нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой иргэн өөрийн төлдөг 9.5 хувийн шимтгэлийн 50 хувийг ирэх тавдугаар сараас эхлэн он дуустал буцаан авах бөгөөд хувиараа НДШ төлөгч нарт мөн адил буцаан олголт өгнө гэжээ. Харин газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд хамаарахгүй юм.
Талийгаач реппер “Orice” буюу М.Алтан-Оргилыг амиа алдахаас өмнө дээрэмдсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2022.04.29/ Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүх хурлын дараа хохирогчийн талын өмгөөлөгч хэлэхдээ, “М.Алтан-Оргил нь 2020 оны долдугаар сарын 23-24-ний шилжих шөнө амь насаа алдахаас өмнө хэргийн газар бусдад дээрэмдүүлсэн баримт байдаг. Энэ нь дараа дараагийн үйлдлүүд учир холбогдолтой байж болзошгүй тул бүртгэлийн хэргийг нээж, гурван ч удаа прокурорын шатанд хаагдсан. Эцэст нь УЕП-ын орлогчийн тогтоолоор хэргийг нээж, өнөөдөр БГД-ийн Анхан шатны шүүхээс хохирогчийг дээрэмдсэн гэмт буруутай этгээдэд гурван жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчиллөө” хэмээв.