Ж.СОРОНЗОНГИЙН НӨХӨР БСШУ-НЫ САЙДАД ДУРГҮЙЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЭВ

Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг сурган хүмүүжүүлэгчийн ёс зүйгүй үйлдэл гаргасан талаар Боловсролын сайд цахим хуудастаа бичиж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг Оросын талд хүргүүлэхээ мэдэгдсэн. Үүний дагуу шуурхай арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан билээ.

Тэгвэл Ж.Соронзонгийн нөхөр Н.Лүндэндорж “Сайд хүн изгаар мизгаараар шийдвэр гаргах нь буруу байхаа.Сэтгэлийн хөдлөл, хөөрлөө дарж сурснаар л улс төрч болдог юм гэсэн” хэмээн цахим хуудаснаа бичжээ.
Түүний нөхрийг хүний аминд хүрчихээд үйлдсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээж, шүүгдэгчийн ширээний ард суугаагүй, ял сонсоогүй, хэргээ хүлээгээгүй нэгэн гэдгийг сэтгүүүч Будрагчаа дэлгэж байсан билээ.

 Ямартай ч тэд цахим хуудсанд байр сууриа илэрхийлж эхэлжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.