НЭГҮҮН МЭДЭЭ
ЗАВХАН АЙМГИЙН ЦАГААН ХАЙРХАН СУМЫН ЗАСАГ ДАРГА С.БАТ-ӨЛЗИЙ МӨН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Б.АНХБАЯР НАР АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮН ГЭХ НЭРИЙДЛЭЭР СУМЫН ЗАХИРГААНЫ АЖИЛТНАА НОЦТОЙГООР ЗОДОЖ ГЭМТЭЭЖЭЭ

Завхан аймгийн Цагаан хайрхан сумын захиргаанд ажилдаг иргэн Д гэгчийг тус сумын засаг дарга С.Бат-Өлзий мөн сургуулийн захирал Б.Анхбаяр нар хамтран архидан согтуурсан үедээ зодож танхайрсан хэрэг 04-р сарын 14- нөөс 15 нд шилжих шөнө нутгийн захиргаа удирдлагын байранд болсон байна. Тодруу лбал: Иргэн Д гэгч нь ардчилсан намын төлөөлөл байсан гэх ба тус сумын засаг дарга, сургуулийн захирал гэх улс нь МАН-ын гишүүд дэмжигчид байснаас үүдэн хувийн чанартай өс хонзонгийн шалтгаанаар ухаангүй болтол нь зодож гэмтээсэн хэрэг гарчээ. Мөн иргэн Д-гийн ар гэрийнхэний мэдээлж буйгаар хэрэг гарсан өдөр ажлын цаг дууссаны дараа хохирогчийг ажлын байрандаа ирэхийг дуудсан ба сөн түшүүлэх зорилгоор авч гарсан талаар мэдээлэл өгсөн юм. Тус хэрэг болдог өдөр хохирогч иргэн Д-г зодож танхайрсан этгээдүүд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэлгүй хэргийн газраас зугтааснаас, иргэний биеийн байдал өнөөдөр хүндэвтэр хэвтэн эмчлүүлж байна. Хохирогч иргэн Д-г зодож гэмтээснээс хойш өдийг хүртэл Сумын засаг дарга С.Бат-Өлзий, сургуулийн захирал Б.Анхбаяр нарт хариуцлага тооцоогдоогүй ба хохирогч иргэн Д-г гомдол мэдүүлвэл ажлаас нь чөлөөлөх, ажилгүй болгох зэргээр удаа дараа айлган сүрдүүлсэнийг хохирогчдын ар гэрээс тодрууллаа. Энэ мэтчилэн монгол улсад МАН-ын гишүүд дэмжигчид, тэдний гар хөл болсон эрх мэдэл, албан тушаалтангуудад хууль үйлчилэхээ болиод удсаны нэг жишээ нь энэ юм.

СОГТУУРСАН ҮЕДЭЭ ХУРД ХЭТРҮҮЛЖ, 2 ХҮНИЙ АМИЙГ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 3 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ

Иргэн Ж нь 2022 оны наймдугаар сарын 19-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... аймгийн ... сумын ... багийн нутаг дэвсгэрт Toyota Sai маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргажээ. Ослын улмаас Д.Ц, Б.М нарын амь нас хохирсон хэрэгт аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна. Эрүүгийн хуульд “...согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн”, “энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хуульчилжээ. Шүүгдэгч Л.Ж-ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-д заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6/ зургаан/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Шүүгдэгч Л.Ж-аас 49.977.840 төгрөгийг амь хохирогч Б.М-ын хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, гэм хор учруулсны төлбөр, сэтгэцэд учруулсан гэм хорын нөхөн төлбөрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй байна. Мөн шинжээчийн зардал 200.000 төгрөгийг шүүгдэгч Л.Ж-аас гаргуулж, шүүгдэгч Л. Ж-ын 06 /зургаан/ жилийн хугацаагаар оногдуулсан эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ. Тойм бэлтгэсэн: ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Н.Дэлгэрмаа

СЭРГЭЭН БОСГОХ АЖЛЫГ ЯАРАЛТАЙ ЭХЛҮҮЛЖ ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЖЭЭ

2023 оны зургадугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 50 минутын орчимд Замын-Үүдийн чиглэлд ачаа тээвэрлэж явсан 67 вагон бүхий 3390 тонн жинтэй 2810 дугаар галт тэрэгний бүрэлдэхүүн дундаас 10 вагон Шаргын-Овоо зөрлөгийн 1093-р километрийн 2-р зуутад замаас гарчээ. Уг галт тэрэг нь 15 цаг 40 минутад Шаргын-Овоо зөрлөгт ирж, Замын-Үүд – Сайншандын чиглэлийн галт тэргийг зөрж өнгөрүүлсэн байна. Үүний дараа 15 цаг 46 минутад хөдлөөд удалгүй Шаргын-Овоо зөрлөгийн гарах дохионы ойролцоо хөдлөх бүрэлдэхүүн замаас гарчээ. Замаас гарсан 10 вагоны 1 нь хоосон, 3 нь нүүрс, 6 нь жонш ачсан вагонууд байна. Сэргээн босгох ажлыг яаралтай эхлүүлж тухайн өдрийн 23 цаг 25 минутад галт тэргийг саадгүй аялах нөхцөлийг бүрдүүлэн галт тэрэгний хөдөлгөөнийг нээгээд байна. Сэргээн босгох ажил үргэлжилж байна. Эх сурвалж: “УБТЗ” ХНН

"ТИЙЗЭЭ ЗАХИАЛЧИХВАЛ ВИЗ НАЙДВАРТАЙ ГАРНА" ХЭМЭЭН 600-800 ИРГЭНИЙГ ЗАЛИЛЖЭЭ

Виз зуучлагч компани 600-800 иргэнийг хохироожээ. Хохирогчийн төлөөлөл “Тус компаниас АНУ, БНСУ, Австрали зэрэг улс руу виз гаргаж өгнө гэж маш олон жил залилан хийж, маш олон хүнд тэрбумаар хэмжигдэх хэмжээний хохирол учруулсан. Виз зуучлалын төлбөр гэж таван сая төгрөг авдаг. Хэрэв та тийзээ захиалчих юм бол виз найдвартай гардаг. Тэгэхээр та хоёр талын нислэгийн тийзээ захиалчих гээд мөнгө авдаг. Ингээд таг алга болчихдог. Цахим хуудсанд нь сөрөг коммент бичихээр блоклоод, залгахаар утсаа авахгүй. Энэ мэтчилэн маш олон хүнийг хохироосон хүмүүс цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй, эрх чөлөөтэй явж байна. Жишээ нь эхнэр, нөхөр хоёр нэг хүүхэдтэйгээ Австрали явъя гэхэд виз мэдүүлгийн мөнгө 5 сая, дээр нь тийзийн төлбөр 18 сая, дахиад 1 сая, нийт 24 сая төгрөг авдаг. Ингээд л таг болчихдог” хэмээв.

ОРОН НУТГИЙН 9 ЧИГЛЭЛД ТИЙЗИЙН ҮНИЙГ 2-2.5 ДАХИН ХЯМДРУУЛЖЭЭ

МИАТ компани орон нутгийн 9 чиглэлд 7 хоногт 1-3 удаа хямд үнээр нислэг үйлдэхээр болжээ. Энэ талаар Зам тээврийн, хөгжлийн сайд С.Бямбацогт “Орон нутгийн нислэгийн тийзийн үнийг 2-2.5 дахин хямдруулж байна. Ингэснээр иргэдийн орлогыг нэмэгдүүлж, зардлыг хэмнэнэ. Мөн Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан гээн дөрвөн нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгох ажилд ахиц гарна” хэмээв. Нислэгийн хуваарь, тарифыг танилцуулж байна.

СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ХЭВЛЭМЭЛ МАТЕРИАЛ ТАНАХ ЗААЛТЫГ ЭСЭРГҮҮЦЭН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын холбоод нэгдэн сонгуулийн тухай хуульд хэвлэмэл мэдээллийг танах заалтыг эсэргүүцэн шаардлага хүргүүлжээ. Тодруулбал Сонгуулийн тухай хуульд "... хэвлэмэл материал, ухуулах хуудас, зурагт самбар зэргийн хэмжээг 30-70 хувиар багасгах замаар сонгуулийн сурталчилгаанд зарцуулах зардлыг нийт дүнгээр 50 хувиар бууруулах..." заалт байгаа нь хэвлэн нийтлэх эрх чөлөө, иргэд, сонгогчдын мэдээлэл авах эрхийг зөрчиж байна гэж үзжээ. Шаардлагыг бүрэн эхээр хүргэж байна. ШААРДЛАГА Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөнөөс үүдэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан дараах шаардлагыг хүргүүлж байна. Нэг. УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалын талаар Ажлын хэсгийн гишүүд тайлбарлахдаа сонгуулийн сурталчилгааны зардлыг бууруулах чиглэлийг баримтлан ажилласнаа дурдаад “тэр дундаа сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал, ухуулах хуудас, зурагт самбар зэргийн хэмжээг 30-70 хувиар багасгах замаар сонгуулийн сурталчилгаанд зарцуулах зардлыг нийт дүнгээр 50 хувиар бууруулахаар” төсөлд тусгасан хэмээн мэдэгдэж байна. Сүүлийн жилүүдэд УИХ болон Засгийн газраас гаргаж буй тодорхой хууль, тогтоомж, шийдвэрүүд нь цар тахлын хямрал, эдийн засгийн хүндрэл, төсвийн хэмнэлт, түүнчлэн төрийн байгууллагын данхар бүтэц зэргээр шалтаглан юун түрүүнд хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны зардлыг удаа дараалан танах арга хэмжээг хэрэгжүүлж ирлээ. Цар тахал, тээвэр ложистикийн хямрал, үнийн өсөлт зэрэг нь иргэдийн амьдрал, эдийн засаг, тэрчлэн бизнес, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хүндээр тусаж, энэ нь хэвлэл мэдээллийн байгууллагын зар сурталчилгааны орлогод сөргөөр нөлөөлж буй байдал өнөөдөр ч үргэлжилсээр байна. Төрийн болон төсвийн байгууллага, төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын мэдээлэл, сурталчилгааны зардал нь аль ч улс орны хэвлэл мэдээлэлд орлогын эх үүсвэрийн тодорхой хувийг бүрдүүлж байдаг жишигтэй. Тухайлбал, БНСУ 2019 онд Төрийн өмчит компаниудын зар сурталчилгааны тухай хуулийг батлан гаргаж, хэвлэл мэдээллийн зах зээлийг хамгаалах зохицуулалтыг тусган хэрэгжүүлж байна. Монгол Улсад харин эсрэгээр хэвлэл мэдээллийн зах зээлийг хавчин боох замаар хяналтдаа оруулах бодлогыг хэрэгжүүлж байгаагийн нэг бодит жишээ нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа сонгуулийн нийт зардлыг тавин хуувиар бууруулна гэх үндэслэлгүй судалгаагаар халхавчлан хэвлэмэл мэдээлэл сурталчилгааны хэмжээг 30-70 хувиар багасгахаар санаархаж буй явдал юм. Энэ нь хэвлэл мэдээлэл, тэр дундаа уламжлалт мэдээллийн хэрэгслийг шахах бодлого төдийгүй мэргэжлийн сэтгүүл зүйг үнэгүйдүүлэх, сонгуулийн үр дүнг сошиал орчны эх сурвалжгүй, баталгаагүй мэдээллийн нөлөөнд оруулах эрсдэлтэй хэмээн үзэж байна. skip-share Сонгуулийн сурталчилгаа бол иргэдийг мэдээллээр хангах арга зам бөгөөд Үндсэн хуулиар иргэд мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй төдийгүй эрхээ эдлэх баталгаа төр бий болгох үүрэгтэй юм. Гэтэл удаа дараагийн сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн сурталчилгааны хоног хугацааг цөөлөх, хэвлэмэл мэдээллийн хэмжээг багасгах зэргээр Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн мэдэх эрх, хараат бус хэвлэл мэдээллийн үндсэн зарчимд халдсаар ирснийг эрс эсэргүүцэж байна. Хоёр. Дэлхий нийтээр уламжлалт хэвлэл мэдээлэлд итгэх итгэл нэмэгдэж буй хандлага ажиглагдаж байна. Уламжлалт хэвлэл мэдээлэл, мэргэжлийн редакц нь ёс зүйн дүрэм болон хариуцлага хүлээх хуулийн этгээдийн хэв шинжээр олон нийтийн сүлжээнээс ялгагддаг. Олон нийтийн сүлжээ нь мэдээлэл дамжуулах, түгээх дэд бүтцийн хувьд сонгуульд өрсөлдөгчдийн сонирхолд үлэмж нийцсээр ирсэн ч уламжлалт хэвлэл мэдээллийг үл хэрэгссэнээр сонгуулийн дүн бүхэлдээ таамаглаагүй үр дагаварт хүрч байсан жишээ бусад улс орнуудын туршлагад бий. Түүнчлэн сүүлийн үед дэлхийн улс орнууд, тэр дундаа ардчилсан улс орнууд, тухайлбал, Франц, Герман, Солонгос зэрэг орнуудын хэвлэл мэдээллийн мэргэжлийн байгууллагууд “хэвлэл мэдээлэл тодорхой нэг улс орны нэг компанийн эзэмшиж буй олон нийтийн сүлжээний платформын гарт шилжиж байгааг” цохон тэмдэглэж, үүнийг өөрчлөх оролдлогуудыг хийж байгааг анхаарах ёстой. Уламжлалт хэвлэл мэдээллүүд хэрэглэгчээ даган олон нийтийн сүлжээнд мэдээллээ байршуулж байгаа ч аль мэдээллийг ямар зан төлөв бүхий хэрэглэгчийн орчинд түлхүү байршуулах вэ, ямар мэдээллийн тархац, түгээлтийг цөөн хэрэглэгчид хүргэх вэ зэрэг сонголтыг программ, алгоритмийг тусламжаар тухайн платформыг эзэмшигчид нь шийдэх бололцоотой юм. Энэ нь тухайн улс орны дотоодын мэдээ мэдээлэл тодорхой компанийн хяналт, нөлөөнд орж, улс орны аюулгүй байдлын асуудал болон хувирч буй хэлбэр гэж үзэж байна. Эцсийн дүндээ иргэд, сонгогчдыг үнэн бодит мэдээ, мэдээллийн хомстолд оруулах, төөрөгдөл үүсгэх, улмаар үнэн зөв, бодит мэдээлэлд үндэслэн зөв сонголт хийх бололцоог хаах эрсдэлтэй юм. Гэвч Монголын улстөрчид уламжлалт хэвлэл мэдээллээс зайлсхийн сошиал медиа, олон нийтийн сүлжээний “хиймэл” бололцоонд дулдуйдан мэдээллийн махинаци хийхийг эрмэлзэж ирсэн нь харамсалтай. Энэ байдал нь уламжлалт хэвлэл мэдээллийн байр суурийг олон нийтийн сүлжээтэй өрсөлдүүлэх, орлогыг хуваах нөхцөлийг бий болгож байгаа нь ардчиллын нэг амин сүнс болох хараат бус чөлөөт хэвлэл мэдээллийг сулруулах эрсдэлтэй хэмээн үзэж байна. Нийт иргэд, нийгмийн эрх ашгийн төлөө хууль батлах тангарагтай УИХ-ын эрхэм гишүүд маань үүнийгээ умартан зүй бус хандлагыг дэмжин дэвэргэх байдлаар хууль санаачлан батлах эрхээ эдэлж, зөвхөн хувийн хонжоо, ашиг сонирхлыг өмнөө барьж байгаад эмзэглэж байна. Тиймээс УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн батлахдаа иргэдийн мэдэх эрхийн баталгааг ханган сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл мэдээллийн хэмжээг танах, уламжлалт мэдээллийн хэрэгсэл, мэргэжлийн редакцийн орон зайг олон нийтийн сүлжээнд тавьж өгөх, зар сурталчилгааны орлогыг нь танах аливаа заалтыг төслөөс хасахыг шаардаж байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл Монголын өдөр тутмын сонины холбоо Монголын арилжааны телевизүүдийн холбоо Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо Монголын сайтын холбоо Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо

ЭЕШ ӨГӨГЧИД БАТЛАМЖ ХУУДСАА ҮЗҮҮЛЭЭД НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮНЭГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛНЭ

Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 16-18-ны өдрүүдэд үргэлжилнэ.Шалгалт өгч буй шалгуулгачид шалгалтын өдрүүдэд батламж хуудсаа үзүүлээд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих зохицуулалтыг НЗДТГ, Нийслэлийн боловсролын газар, Нийтийн тээврийн газраас хийжээ.

ЭМД-ААР ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЙЛЧЛЭХ АМРАЛТ, СУВИЛЛЫН 55 ГАЗАР

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан гэрээний дагуу даатгуулагчдад үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын жагсаалтыг танилцуулж байна. Иргэн та 2019 оноос хойш ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлсөн тохиолдолд ЭМДЕГ-тай гэрээ бүхий 2400 гаруй эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн хэрэгцээтэй тусламж, үйлчилгээ авах боломжтой. Сувиллаас үзүүлэх тусламж үйлчилгээ нь сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны үйлчилгээ орно. Тодруулбал үндсэн төлбөрөөс Уламжлалт бариа засал-193 мянган төгрөг Сэргээн засах засал-250 мянган төгрөг хөнгөлнө. Энэхүү хөнгөлөлтийн тухайд эмчийн заавраар, эрүүл мэндийн даатгалтай иргэн бүр хамрагдах боломжтой. Мөн жилд хэдэн ч удаа уг үйлчилгээг авч болох юм.

1 ... 148 149 150 151 152 153 154 155 156 ... 370