ОРОН НУТГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

Монгол Улсын Засгийн газрын 295 дугаар тогтоолын дагуу Ашигт малтмал газрын тосны газар 2022 оны аравдугаар сараас эхлэн Орон нутгийн төлөөлөгчийн газар байгуулан, ажиллаж эхэлсэн билээ.

Энэ хүрээнд Төрийн захиргааны удирдлагын газраас 2023 оны 06-р сарын 23-ны өдөр орон нутгийн төлөөлөгчдөд зориулсан сургалтыг зохион байгууллаа. Сургалтад мэргэжлийн хэлтсийн төлөөллүүд оролцож, хамтарч ажиллах чиглэл, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

Мөн энэ үеэр АМГТГ-ын дарга Л.Баярмандал

  • Төвийн бүсийн төлөөлөгчийн газрын дарга Б.Мөнхбаяр,
  • Баруун бүсийн төлөөлөгчийн газрын дарга П.Эрдэнэчулуун,
  • Хойд бүсийн төлөөлөгчийн газрын дарга Б.Дарханбаяр,
  • Говийн бүсийн төлөөлөгчийн газрын дарга Э.Ганхуяг
  • Зүүн бүсийн төлөөлөгчийн газрын дарга  Л.Гэрэлчимэг нарт тамга, тэмдэг гардуулсан юм.


АМГТГ-ын Орон нутгийн төлөөлөгчийн газар нь бүс нутгийн хэмжээнд Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Цөмийн энергийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын талаарх төрийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зэрэг АМГТГ-ын хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.