НЭГҮҮН МЭДЭЭ
ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМАГ, СУМДАД ӨВС, ТЭЖЭЭЛ ХҮРГЭХ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ

Өвөлжилт нэн хүнд байгаа аймаг, сумдад улс, аймгийн нөөцөөс 20 мянга орчим тн өвс, тэжээлийг үнэгүй олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу өнөөдрөөс орон нутаг руу тээвэрлэлт хийгдэж эхэллээ. Мөн Засгийн газрын сайд нараар ахлуулсан малчдад туслах шуурхай 6 бүлэг орон нутгуудад ажиллахаар замдаа гараад байна. Монголын нийгэм, эдийн засгийн гол түшиц тулгуур болсон мал, аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан зудын эрсдэлийг бууруулахад чиглэсэн бүх талын арга хэмжээг Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, отор нүүдэл хийж байгаа малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, байгалийн гамшигт үзэгдлийн үед эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад шаардлагатай автомашин, шатахуун болон бусад бараа материалын зардал, аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл хямдруулан олгох, хаагдсан зам, давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн билээ.

УЛААНБААТАР ХОТЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН АНХНЫ УУЛЗАЛТ БОЛЛОО

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэргүүтэй албаныхан Таван шар, Толгойт орчмын бүсийн хөгжлийн асуудлаар Сонгинохайрхан дүүргийн төрийн албан хаагчид болон иргэдтэй уулзлаа. Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн форумын урьдчилсан хэлэлцүүлгийг тус дүүргээс эхлүүлсэн юм. Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд нэгд ордог. Гэвч газар нутгийн 0.3 хувийг эзлэх Улаанбаатар хотод хүн амын тал хувь нь амьдарч, тэр дундаа хотын төвдөө бүхий л төрийн байгууллага, их, дээд сургуулиуд нь төвлөрсөн нь түгжрэлийн бас нэгэн шалтгаан болж буй. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар: -Улаанбаатар хотод хүн амын 50 гаруй хувь нь буюу 1.7 сая иргэн амьдарч байна. Үүнийг дагаад түгжрэл, агаар, хөрс, усны бохирдол, төлөвлөлтийн алдаа гээд олон асуудал урган гарсан. Эдгээр асуудлыг бодлогын баримт бичгүүдэд тусган, шийдэхийн тулд Засгийн газар, нийслэлийн удирдлагууд ажиллаж байна. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль батлагдсанаар тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх боломж бүрдсэн. Улаанбаатар хотод 437 мянган өрх байгаагаас 51 хувь нь орон сууцанд, үлдсэн нь гэр хороололд амьдарч байна. Иймээс төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах хүрээнд зургаан дэд төвийг байгуулахаар ажиллаж байгаа. Ингэснээр Улаанбаатар хотын түгжрэл 36, агаарын бохирдол 22 хувиар буурах тооцоо гарсан. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн барилга, бүтээн байгуулалтын ажлыг энэ жил эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн дээрх хуулийн хүрээнд газар чөлөөлөлтийн ажлыг гуравдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөсөн. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн 2500 орчим айлын газрыг чөлөөлж, 18 мянган айлын орон сууц барихаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Түүнчлэн Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэл 17.7 км метроны ажил эхэлнэ. Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих Дүүжин тээврийн төслийн ажил гуравдугаар сард эхэлж, ирэх жилийн хоёрдугаар улирал гэхэд эхний шугам ашиглалтад орно. Мөн тойрог хурдны замыг хоёр хувилбараар төлөвлөж байгаа. Эдгээр ажлыг ойрын 2-3 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. БНХАУ-ын нэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд зургаан нүхэн байгууламж байгуулахаар төлөвлөснөөс гурав нь энэ онд ашиглалтад орно. Хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүрэг рүү шилжүүлсэн нь үр дүнтэй байна. Мөн худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг гуравдугаар сарын 1-нээс дүүрэг рүү шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Цаашид дүүргийн зарим чиг үүргийг хороод руу шилжүүлэхээр төлөвлөсөн хэмээлээ.

24969 ТОНН ШАХМАЛ ТҮЛШНИЙ НӨӨЦТЭЙ БАЙНА

Тавантолгой түлш компани сар шинийн 1,2,3-ны баярын өдрүүдэд шахмал түлшийг тусгай хуваарьт цэгүүдээр дамжуулан борлуулсан билээ. Тэгвэл шинийн 4-өөс эхлэн бүх цэгүүд хэвийн ажиллаж эхэлсэн бөгөөд нийт 599 борлуулалтын цэг ажиллаж байна. Нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд тавантолгой түлш ххк нийт 24969 тонн шахмал түлшний нөөцтэй байна.

МУ-Д 878.5 САЯ ТӨГРӨГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ӨРТЭЙ “ГУО ХУЙ ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР”, “ГАЛБА-УС”, “ИХБОРЗОН ГОВЬ” ХХК-ИЙН ЯН ФЭНТАОГ ШҮҮХЭЭС 6-Н САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЛОО

Хятад улсын иргэн, манай улсад үйл ажиллагаа явуулдаг “Гуо хуй олон улсын тээвэр”, түүний охин компани болох “Галба-Ус”, мөн “Ихборзон говь” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ян Фэнтао манай улсын нийгмийн даатгалын шимтгэлд нийт 878.5 сая гаруй төгрөг төлөх ёстой байсан ч түүнийг нь худал мэдүүлж зайлсхийсэн хэрэгт холбогдсон юм. Тэрээр “Гуо хуй олон улсын тээвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2021 онд 1326 болон 2022 онд 2510, 2023 оны эхний дөрвөн сарын байдлаар 1874 даатгуулагчийн 2.4 тэрбум төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 619.4 саяыг нийгмийн даатгалын шимтгэлд төлөх ёстой байсан бол “Ихборзон говь”ХХК нь 2022 онд 300, 2023 оны эхний хагас жилд 672 даатгуулагчийн 143.7 сая, “Галба-Ус” ХХК 115.2 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой байсан гэнэ. Тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, нийгмийн даатгалын шимтгэлд төлөх 878.5 сая гаруй төгрөгөө нөхөн төлөхөө илэрхийлж, хэргээ хялбаршуулж шуурхай шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд 6000 нэгж буюу зургаан сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ.

ХОЛ ЗАМД ГАРАХДАА МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗӨВЛӨГӨӨГ ДАГАЖ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛНЭ ҮҮ!

Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болох гэж буйтай холбоотойгоор Улаанбаатар хотоос орон нутаг руу чиглэсэн иргэдийн хөдөлгөөн ихсэж байгаа тул иргэд жолооч та бүхнийг болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, замын хөдөлгөөнд оролцохдоо Монголын улсын замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх чиглэлээр дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд: Хүүхдийг зориулалтын суудалд, хамгаалах бүстэй суулгаж хөдөлгөөнд оролцуулах /сэрэмжлүүлэх бичлэг, стикерийг QR SCAN/ Шөнийн цагт тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо гэрлээ шилжүүлж хэвших /холын гэрэл жолоочийг 10 секунд зам орчныг бүрэн хянах чадваргүй болгодог QR SCAN/ Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөнд дүрэмд заасан хурдыг баримтлах /хэмжээт хурдыг хэтрүүлж болохгүй QR SCAN/ Нэг удаагийн буруу хандлага насан туршийн гэмшил /QR SCAN/ Дээрх 4 төрлийн анхааруулах зөвлөмжийг Улаанбаатар хотоос гарч буй тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч нэг бүр ухаалаг гар утсандаа QR кодыг уншуулж зөвлөмжийг хэрэгжүүлэн замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна. ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

МАЛ ЭМНЭЛГИЙН ТАРХВАР ЗҮЙГ СУДАЛГААНЫ ПРАКТИК ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Тархвар судлалын судалгааны аргуудыг ашиглан гоц халдварт өвчнийг эрт илрүүлэх, хариу арга хэмжээг төлөвлөх, эрсдэлийг тодорхойлох, халдварын хүрээг тогтоох, эрсдэлт хүчин зүйлийг тооцох, эдийн засгийн нөлөөллийг судлах судалгаануудыг хийж, өвчинтэй тэмцэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй, баримтад суурилсан шийдвэр гаргахад чиглэн ажиллаж байна. Бог малын мялзан, хонины цэцэг, шүлхий, үхрийн арьс товруутах, гахайн африкийн мялзан өвчний шинж тэмдэгт суурилсан идэвхгүй тандалт судалгааг халдварын дэгдэлтэнд 2 удаа, өвчний тоон мэдээлэлд 4 удаа, өвчний гаралт тархалтад 4 удаа судалгаа, шинжилгээ, тандалтуудыг хийж эрсдэлд суурилсан идэвхтэй, идэвхгүй тандалтыг хослуулан зорилтот тандалтаар халдварыг эрт илрүүлж байгаа нь мал эмнэлгийн салбарт нэвтэрсэн томоохон шинэчлэл юм. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, мал, амьтны гоц халдварт болон өвчин дамжин тархахаас урьдчилан сэргийлэх зоилгоор зарим аймгуудад танхим болон цахимаар идэвхгүй тандалт хийн ажилаж байна.

ХУД-ИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ГССҮТ-ТЭЙ ХАМТАРЧ ИРГЭДЭД ҮЗҮҮЛЭХ ГЭМТЭЛ СОГОГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж ажиллахаар боллоо. Тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж буй гэмтэл согогийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдийг ажлын байран дээр сургаж чадавхижуулах, хамтарсан үзлэг оношлогоог зохион байгуулах зэргээр үе шаттай ажлуудыг хийх талаар эмнэлгийн удирдлагууд ярилцаж тохиролцлоо. Энэ хүрээнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, ХУД-ийн нэгдсэн эмнэлгийн захирал Т.Энхзаяа болон удирдлагын баг, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл бүхий хамтарсан уулзалт зохион байгуулж, авч хэрэгжүүлэх ажлуудаа хэлэлцсэн юм. Мөн телемедицин (цахим зөвлөн туслах үйлчилгээ)-ээр дамжуулан тус эмнэлэгт буй гэмтлийн шалтгаантай болон биеийн байдал хүнд үйлчлүүлэгчдэд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх, ГССҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарыг тодорхой хуваарийн дагуу ХУД-ийн нэгдсэн эмнэлэгт ажиллуулах, хамтарсан мэс засал эмчилгээ хийх, цаашлаад тус нэгдсэн эмнэлгийн Гэмтэл, мэс заслын тасгийг өргөжүүлэхэд харилцан хамтарч ажиллахаар болсон байна. Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн захиргаа

“ЭРТ АВБАЛ ИЛҮҮ БОНУСТАЙ” ХЯМДРАЛТАЙ ХУДАЛДАА BSB-Д

BSB-н бүх салбар дэлгүүрүүдэд БҮХ электрон бараа, компьютер, гар утаснууд Эрт авбал Илүү БОНУСТАЙ боллоо. Дэлхийн шилдэг брэндүүдийн хамгийн сүүлийн үеийн технологитой гэр ахуйн электрон бараа, компьютер, гар утаснууд хамгийн өргөн сонголттойгоор өдөр бүр дараах хуваарийн дагуу ИЛҮҮ БОНУСТАЙ боллоо. 2024-01-12 “ЭРТ АВБАЛ ИЛҮҮ БОНУСТАЙ” ХЯМДРАЛТАЙ ХУДАЛДАА BSB-Д BSB-н бүх салбар дэлгүүрүүдэд БҮХ электрон бараа, компьютер, гар утаснууд Эрт авбал Илүү БОНУСТАЙ боллоо. Дэлхийн шилдэг брэндүүдийн хамгийн сүүлийн үеийн технологитой гэр ахуйн электрон бараа, компьютер, гар утаснууд хамгийн өргөн сонголттойгоор өдөр бүр дараах хуваарийн дагуу ИЛҮҮ БОНУСТАЙ боллоо. • 1-р сарын 12-нд БҮХ БАРАА 10%-н БОНУС • 1-р сарын 13-нд БҮХ БАРАА 9%-н БОНУС • 1-р сарын 14-нд БҮХ БАРАА 8%-н БОНУС • 1-р сарын 15-нд БҮХ БАРАА 7%-н БОНУС • 1-р сарын 16-нд БҮХ БАРАА 6%-н БОНУС • 1-р сарын 17-нд БҮХ БАРАА 5%-н БОНУС Мөн та хүссэн бараагаа хямдралтай үнээр нь урьдчилгаа төлбөргүй, хамгийн бага 2%-ийн хүүтэй лизингээр газар дээр нь ердөө 10-хан минутад шууд гаргуулаад авах боломжтой. Хямдралтай худалдаа ердөө 7-хон хоног үргэлжлэх тул та BSB-н өөрт ойрхон салбар дэлгүүрээр зочилж энэ худалдаанд амжиж оролцоорой. Мөн www.bsb.mn онлайн дэлгүүрээр бараагаа захиалаад хүргүүлэн авах боломжтой. Эрт авбал Илүү БОНУСТАЙ хямдралтай худалдаа нь Дархан, Эрдэнэт, Даланзадгад хотууд дахь BSB-гийн салбар дэлгүүрүүдэд мөн адил явагдаж байна. • Электрон бараа үзэх: • Компьютер үзэх: • Гар утас үзэх: • Салбар дэлгүүрийн хаяг байршил: • Facebook page: · Х Харилцах утас: 7722-0272 “ЭРТ АВБАЛ ИЛҮҮ БОНУСТАЙ” Зөвхөн БСБ-д

ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАТАЙ ХАМТРАН АЙЛ ӨРХҮҮДИЙН ЗУУХ, ПИЙШИНД ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн шахмал түлшний хяналтын хэлтэс, Тавантолгой түлш компани хамтран Сүхбаатар, Баянзүрх дүүргийн зорилтод бүлгийн зарим айл өрхүүдийн зуух пийшинд шалгалт хийж, заавар зөвлөгөө өглөө. Шалгалтаар айлуудын зуух эвдэрсэн, ширэм хагарсан, ул ширэм хугарсан, ханан пийшин хагарсан зэрэг зөрчил дутагдал олон байлаа. Мөн айлуудын угаарын хийн мэдрэгч ажиллахгүй, тэжээлийн зай нь дууссан гэх шалтгаан хэлж байлаа. Иймд дээрх байгууллагуудаас иргэдийг зуух, пийшин, яндангийнхаа битүүмжлэлийг сайтар шалгаж, эвдэрсэн бол засч сайжруулах, угаарын хийн мэдрэгчээ тогтмол ажиллуулахыг зөвлөж байна.

МАХ БЭЛТГЭГЧ АЖ АХУЙ НЭГЖҮҮД ХОНЬ ХУДАЛДАН АВЧ БАЙНА

Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан хохирол багатай даван туулах зорилгоор Иран улс руу мах экспортлогч аж ахуйн нэгжүүд малчдаас амьд хонь худалдан авч, халал аргаар бэлтгэн экспортлох ажлыг энэ оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл орон даяар зохион байгуулж байна. Мах бэлтгэгч аж ахуйн нэгжүүд өдөрт 500-1000 хонь хүлээн авах хүчин чадалтай бөгөөд доорх хуваарийн дагуу мал худалдан авч байна. Малчид, иргэд Та бүхнийг аймаг, сумын онцгой комисс болон үйлдвэрүүд рүү шууд хандахыг зөвлөж байна. Үйл ажиллагааны зохицуулалтыг “Интернешнл Халал Мийт” ХХК хийж байгаа бөгөөд 85002550 дугаар утсаар холбогдоно уу.

1 ... 124 125 126 127 128 129 130 131 132 ... 370