НЭГҮҮН МЭДЭЭ
АРВАН ДӨРВӨН ХОНОГ ХАЛУУН УС ХЯЗГААРЛАХ БАЙРШЛУУД

2023-2024 оны халаалтын улирал тавдугаар сарын 15-ны өдөр дууссан. Үүнтэй холбогдуулан айл өрх, ААН, байгууллагын халаалтыг зогсоож ирэх оны халаалтын улирлыг саадгүй давах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Нийт 8 багц засварын ажил төлөвлөснөөс /төсөл хөтөлбөрөөс бусад/ эхний хэсгүүдийн засварын ажлууд үргэлжилж байна. Иймд зарим хороолол, хотхоныг хэрэглээний халуун усыг түр хугацаагаар хязгаарлаж байгаа. Өнөөдрөөс буюу зургаадугаар сарын 10-наас зургадугаар сарын 24-нийг хүртэл 14 хоног халуун ус хязгаарлах БАЙРШИЛ: БӨҮР, Говь-2 ХК орчим, Вива сити, Шинэ яармаг хорооллууд, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн шинэ төв Хангарьд орчмын хэрэглэгчид, Говь ХК, Натур агро ХХК, Вокзал, Богд ар хороолол, 2-р хороолол орчим, Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат, Туулын хөвөө, Зайсан орчмын орон сууцны хороолол, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Арьс ширний үйлдвэрийн район, 19-р хороолол орчмын хэрэглэгчид

УИХ-ЫН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ 19 НАМ, ХОЁР ЭВСЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР НИЙТЭД ИЛ БОЛЖЭЭ

УИХ-ын сонгуульд оролцох 19 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөр нийтэд ил болжээ. Тухайлбал эрх баригч нам буюу МАН хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно гэсэн бол АН-ын мөрийн хөтөлбөрт Орос, Хятадыг холбосон авто болон төмөр зам, хий дамжуулах хоолой, эрчим хүчний шугам, нефтийн хоолой зэрэг төслийг дэмжиж, монгол хүн түлхүү ажиллах боломжийг бүрдүүлнэ гэж амласан байна. Нэр Намын жагсаалт Тойрогт 1. Монгол Ардын нам МАН 48 / 48 78 / 78 2. Ардчилсан нам АН 48 / 48 78 / 78 3. Үндэсний эвсэл ҮЭ 23 / 48 43 / 78 4. Иргэний зориг ногоон нам ИЗНН 12 / 48 59 / 78 5. Шинэ нэгдсэн эвсэл ШНЭ 37 / 48 53 / 78 6. Монголын Либерал Ардчилсан нам МоЛАН 0 / 48 1 / 78 7. Эх Орон нам ЭОН 4 / 48 39 / 78 8. Бүгд найрамдах нам БНН 15 / 48 39 / 78 9. Монголын Социал Демократ Нам МСДН 0 / 48 6 / 78 10. Эрхчөлөөг хэрэгжүүлэгч нам ЭХН 5 / 48 25 / 78 11. Иргэний хөдөлгөөний нам ИХН 48 / 48 76 / 78 12. ХҮН нам ХҮН 47 / 48 75 / 78 13. Эх орончдын нэгдсэн нам ЭОНН 0 / 48 1 / 78 14. Монгол Консерватив нам МКН 0 / 48 22 / 78 15. Ард түмний хүч нам АТХН 8 / 48 52 / 78 16. Монголын хүний төлөө нам МХТН 4 / 48 38 / 78 17. Үнэн ба Зөв нам ҮБЗН 18 / 48 62 / 78 18. Эрх чөлөөний эвсэл нам ЭН 4 / 48 43 / 78 19. Ард түмний олонхийн засаглал нам АТОЗН 27 / 48 44 / 78 20. Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам ИОНН 4 / 48 53 / 78 21. Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам САИНН 18 / 48 37 / 78 Эдгээр мөрийн хөтөлбөрт аудитын байгууллага дүгнэлт гаргаж, Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргэжээ. “Сонгууль 2024” хуудаснаас нэр дэвшигчдийн жагсаалт болон багц мэдээллийг авах боломжтой.

НИЙТ НЭР ДЭВШИГЧДИЙН 61 ХУВЬ НЬ ЭРЭГТЭЙ, 39 ХУВЬ НЬ ЭМЭГТЭЙ БАЙНА

Сонгуулийн ерөнхий хорооноос 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн статистикийг "Тунгаахуй" өгөгдлийн урлантай хамтран танилцууллаа. Нийт нэр дэвшигчдийн 61 хувь нь эрэгтэй, 39 хувь нь эмэгтэй байна. Тойрогт нэр дэвшигчдийн 65 хувь нь эрэгтэй, 35 хувь нь эмэгтэй байна.

ГЭР БҮЛЭЭРЭЭ ТЕНДЕР ЗАЛГИДАГ П.МӨНХТУЛГА УИХ-Д С.БАЯРЦОГТ, Ө.ПҮРЭВБААТАР НАРЫН "ГАР, ХӨЛ" БОЛОХ УУ

Төрд ажиллаад ханатлаа баяжиж амжаагүй хүмүүсийн хүслийг өв залгамжлагчид нь үргэлжлүүлэхээр УИХ-ын танхим өөд мацсаар байна. Тэдний нэг нь АН-аас УИХ-ын I тойрогт нэр дэвшигч П.Мөнхтулга. Тэр өмнө нь буюу 2020 оны сонгуульд мөн л нэр дэвшиж ёстой л “хамрынхаа урдуур” тасдуулж байсан. Энэ удаа амьхандаа их л итгэл төгс байсан ч тойрог нь томорчихсон. Мань П.Мөнхтулгын хувьд нутгийнхан нь “Хөх чоно” группын үүсгэн байгуулагч, Эрчим хүчний дэд сайд асан Ө.Пүрэвбаатарын том хүү гэдгээр нь мэднэ. Тийм ч болохоор томоохон бизнесмений хүү гэдгээрээ үеийнхнээсээ хөрөнгөөр илүүрхэж, хүүхнүүдээр ёстой л “нааддаг” хэмээн хүрээнийхэн нь ярих болсон. Топ моделиудыг “оймс” шигээ сольдог гэгддэг П.Мөнхтулгыг 2020 онд санаандгүй байдлаар нэр дэвшчихсэн хэмээн учир мэдэх хүмүүс ч ихэд дургүйлхэж байв. Учир нь тухайн үед П.Мөнхтулгын аав Ө.Пүрэвбаатар УИХ-ын 2016 оны сонгуулиар бүдэрсэн “шархаа нөхөж” дахин нэр дэвшихээр АН-тайгаа тохироо хийсэн ч жийгдчихсэн. Тиймээс хоосон хоцрохгүйн тулд өөрийн том хүүдээ Архангайн тойргийг “авч өгсөн” гэдэг. П.Мөнхтулга сүрхий бизнесмен мэт харагддаг ч цаана нь гэр бүл нь байдаг. Түүний нэр дээр “Эе-Эв” ХХК байдаг бөгөөд аав Ө.Пүрэвбаатар нь хөрөнгө оруулагч нь. Мөн ээж С.Төмөрчөдөр нь “Өгөөмөрбаян булаг” ХХК-ийг эзэмшдэг. Гэхдээ тэд мэдээлэлд ойр байдлаа ашигладаггүй гэх баталгаа алга. Тодруулбал П.Мөнхтулгын гэр бүл нь Сангийн сайд асан С.Баярцогттой худ ураг бөгөөд П.Мөнхтулгын дүү охин нь С.Баярцогтын бэр. Тэдний авсан тендерүүдийг харвал: Дээрхүүд бол ердөө жишээ. Учир нь П.Мөнхтулгын аав Ө.Пүрэвбаатарын нэр дээр олон компани байдаг бөгөөд тэднийгээ нэг тендерт зэрэг оруулаад аль нэгийг нь шалгаруулчихдаг гэдэг нь ч ил харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл “Хөх чоно”-ын өв залгамжлагч гэгддэг П.Мөнхтулгыг аав нь улстөр дэх өв залгамжлагчаа болгохыг хүссээр явна. Уг нь өв хөрөнгийн хувьд залгамжлагч байж болох ч улстөрийн тавцанд бол байж боломгүй үйлдэл. Улстөр, бизнесийн хүрээнийхэн хүзүү, сээрээрээ холбогдож олигархи бүлэглэлийг бий болгочхоод байхад дахиад ураг садан, гэр бүлээрээ бизнес, улстөрд зүтгэнэ гэдэг монголчуудын эрх ашиг бус тухайн гэр бүлийн ашиг сонирхлын төлөөх шийдвэрүүд л гарсаар байх болно гэдэг нь ойлгомжтой.

СУРТАЛЧИЛГААНЫ САМБАРЫГ ХААНА БАЙРЛУУЛЖ БОЛОХГҮЙ ВЭ…

Сонгууль болоход гудамж талбай өнгө үзэмж орох нь битгий хэл бүр эсрэгээрээ хаана л бол хаана, хэн дуртай нь эрээн мяраан өнгөтэй, стандартад үл нийцсэн самбар байршуулдаг. Сурталчилгаа дуусангуут түүнийгээ аваад замын хажууд эсвэл хаа дарйалдсан хогийн цэг дээр аваачаад хаячихдаг. Тэгвэл энэ удаа хууль журмаар зохицуулж өгч байгааг СЕХ-ноос мэдээлсэн байна. Тухайлбал нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, нэр дэвшигчийн ухуулах байраас өөр барилга байгууламжид сурталчилгааны самбар гаргахгүй аж. Мөн сурталчилгааны нэгдсэн самбар байршуулахдаа замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах болон бусад хэрэгслийг халхлахгүй, бусдын эд хөрөнгө, явган зорчигчдод аюул учруулахгүй, замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр байршуулах юм байна.

ЗАЙСАН ТОЙРУУГИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ МАРГААШААС ХУУЧИН ЗОХИЦУУЛАЛТААР ЯВУУЛНА

ийслэлийн Засаг даргын “Замын хөдөлгөөнийг зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 2023 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн захирамжийн хүрээнд Зайсан тойруу болон Дүнжингаравын замын зарим хэсгийг нэг чигийн хөдөлгөөнд оруулж, ХААИС-ийн зүүн хойд уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтыг өөрчлөхөөр шийдвэрлэсэн. Ингэснээр Энхтайваны гүүрний хойноос урагш чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 44 хувиар, Яармагийн гүүрний баруунаас зүүн чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 37 хувиар, МУБИС-ийн баруун урд уулзварын зүүнээс баруун чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 28 хувиар тус тус нэмэгдсэн. Гэвч Зайсан тойруу орчимд амьдардаг иргэдээс тус шийдвэрийг цуцлах албан бичиг ирүүлсэн юм. Уг албан бичигт Зайсан тойрууг нэг чигийн урсгалтай болгосноор Хан-Уул дүүргийн 11, 22 дугаар хорооны 20 мянган байнгын оршин суугчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх болон үйл ажиллагаа явуулж байгаа мянга гаруй аж ахуйн нэгжийн үйлчилгээнд хүндрэл учруулж байгаа тул иргэдийн эрх ашгийг хамгаалж, нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон шийдвэрийг цуцлан, хуучин байдалд оруулахыг хүсжээ. Тиймээс Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг хуучин хэвд нь оруулах эсэх асуудлаар олон нийтээс нээлттэй санал авахад оролцогчдын 80 орчим хувь нь цуцлахыг дэмжсэн юм. Иймд “Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 2023 оны А/181 дүгээр захирамжийг хүчингүй болголоо. Зайсан тойруугийн замын хөдөлгөөнийг маргааш буюу зургаадугаар сарын 8-ны өдрөөс хуучин зохицуулалтаар явуулна. Хуучин зохицуулалтаар явснаар оройн оргил ачааллын цагийн үеэр хотын төвөөс гадагшлах хөдөлгөөнд сөрөг нөлөө үзүүлж Зайсангийн зам, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Энхтайваны өргөн чөлөө, Дүнжингаравын зам зэрэг гудамж замуудад ачаалал үүсэж болзошгүйг холбогдох албаны хүмүүс хэллээ.

СОНГУУЛЬ ТАНЫ САНАЛААР "ДУТНА"

УИХ-ын ээлжит сонгууль болоход 21 хоногийн хугацаа үлджээ. 2024 оны парламентын сонгууль энэ сарын 28-нд болох бөгөөд Баасан гараг таарч буй. Саналаа өгөх шалтгаан 1 2020, 2016 онуудын сонгуулийн ирцийг харж үзвэл залуучуудын оролцоо хамгийн бага байдаг. Гэтэл сонгуулийн зардал 4 жил тутам үржигдэн нэмэгдэж буйг олон нийтийн зүгээс анзаардаггүй. Тухайн зардал улсын төсвөөс буюу таны халааснаас гардаг гэдгийг мартаж болохгүй. Тухайлбал 2020 оны УИХ-ын сонгуулийн ирц хамгийн бага буюу 73.6 хувьтай байсан бөгөөд 20.4 тэрбум төгрөгийг зарцуулсан байдаг. Харин 2016 онд 16.5 тэрбум төгрөгийг зарлагджээ. 2012, 2016, 2020 онуудад сонгуулийн ирц түүхэн доод хэмжээнд хүрч буурсан юм.

НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙ ЗОРЧИГЧДЫН “ТОЛГОЙ“-Г ТООЛЖ ЭХЭЛЖЭЭ

Нийтийн тээврийн автобуснуудад толгой тоолох төхөөрөмжийг сар гаруйн өмнөөс суурилуулж эхэлсэн. НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Автобусаар зорчигчдын толгой, карт уншилтын тоо хоорондоо "мөргөж" байх ёстой. Хэрвээ энэ тоо зөрвөл тухайн автобусны жолоочтой хариуцлагын асуудал ярина" хэмээж байсан. Тэгвэл ийнхүү төхөөрөмжийг туршилтын байдлаар ашиглаж эхэлжээ. Мөн жолооч нар хажууд бэлэн мөнгөний хайрцгийг ажиллуулж эхэлсэн байна. Иргэд картаа цэнэглэж амжаагүй тохиолдолд тухайн хайрцаг руу мөнгөө хийх аж.

ТАВДУГААР СУРГУУЛИАС ИХ СУРГУУЛИЙН ГУДАМЖ ХҮРТЭЛХ ЗАМЫГ МАРГААШНААС ХААЖ ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙНЭ

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нэгдсэн үндэсний гудам буюу Тавдугаар сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх авто замыг түр хааж, засварлахаар болжээ. Тодруулбал, зургаадугаар сарын 8-ны өдрийн 23:00 цагаас 10-ны 06:00 цагийн хооронд хааж авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсэгт асфальт бетон хучилт болон тэмдэг, тэмдэглэгээний ажлууд хийгдэх юм. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас зөвлөлөө.

НАЛАЙХ ДҮҮРЭГТ НЭГ ГЭР БҮЛИЙН ХОЁР ХҮН АЯНГАНД ЦОХИУЛЖ, ЭХНЭР НЬ НАС БАРЖЭЭ

Нийслэл хотод өчигдөр орсон аадар борооны улмаас нэг иргэн аянганд цохиулж нас барсан харамсалтай осол бүртгэгджээ. Тодруулбал, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт, нэг гэр бүлийн хоёр хүн мотоциклтой явж байгаад аянганд цохиулж, эхнэр нь нас барж, нөхөр нь эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн байна. Иймд иргэдийг болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

1 ... 98 99 100 101 102 103 104 105 106 ... 371