СУРТАЛЧИЛГААНЫ САМБАРЫГ ХААНА БАЙРЛУУЛЖ БОЛОХГҮЙ ВЭ…

Сонгууль болоход гудамж талбай өнгө үзэмж орох нь битгий хэл бүр эсрэгээрээ хаана л бол хаана, хэн дуртай нь эрээн мяраан өнгөтэй, стандартад үл нийцсэн самбар байршуулдаг.  Сурталчилгаа дуусангуут түүнийгээ аваад замын хажууд эсвэл хаа дарйалдсан хогийн цэг дээр аваачаад хаячихдаг.

Тэгвэл энэ удаа хууль журмаар зохицуулж өгч байгааг СЕХ-ноос мэдээлсэн байна. 

Тухайлбал нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, нэр дэвшигчийн ухуулах байраас өөр барилга байгууламжид сурталчилгааны самбар гаргахгүй аж. Мөн сурталчилгааны нэгдсэн самбар байршуулахдаа замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах болон бусад хэрэгслийг халхлахгүй, бусдын эд хөрөнгө, явган зорчигчдод аюул учруулахгүй, замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр байршуулах юм байна.



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.