СОНГУУЛЬ ТАНЫ САНАЛААР "ДУТНА"

УИХ-ын ээлжит сонгууль болоход 21 хоногийн хугацаа үлджээ. 2024 оны парламентын сонгууль энэ сарын 28-нд болох бөгөөд Баасан гараг таарч буй.

Саналаа өгөх шалтгаан 1

2020, 2016 онуудын сонгуулийн ирцийг харж үзвэл залуучуудын оролцоо хамгийн бага байдаг. Гэтэл сонгуулийн зардал 4 жил тутам үржигдэн нэмэгдэж буйг олон нийтийн зүгээс анзаардаггүй. Тухайн зардал улсын төсвөөс буюу таны халааснаас гардаг гэдгийг мартаж болохгүй.

Тухайлбал 2020 оны УИХ-ын сонгуулийн ирц хамгийн бага буюу 73.6 хувьтай байсан бөгөөд 20.4 тэрбум төгрөгийг зарцуулсан байдаг. Харин 2016 онд 16.5 тэрбум төгрөгийг зарлагджээ.


2012, 2016, 2020 онуудад сонгуулийн ирц түүхэн доод хэмжээнд хүрч буурсан юм.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.