НАЛАЙХ ДҮҮРЭГТ НЭГ ГЭР БҮЛИЙН ХОЁР ХҮН АЯНГАНД ЦОХИУЛЖ, ЭХНЭР НЬ НАС БАРЖЭЭ

Нийслэл хотод өчигдөр орсон аадар борооны улмаас нэг иргэн аянганд цохиулж нас барсан харамсалтай осол бүртгэгджээ. Тодруулбал, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт, нэг гэр бүлийн хоёр хүн мотоциклтой явж байгаад аянганд цохиулж, эхнэр нь нас барж, нөхөр нь эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн байна.

Иймд иргэдийг болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.