НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙ ЗОРЧИГЧДЫН “ТОЛГОЙ“-Г ТООЛЖ ЭХЭЛЖЭЭ

Нийтийн тээврийн автобуснуудад толгой тоолох төхөөрөмжийг сар гаруйн өмнөөс суурилуулж эхэлсэн. 

НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Автобусаар зорчигчдын толгой, карт уншилтын тоо хоорондоо "мөргөж" байх ёстой. Хэрвээ энэ тоо зөрвөл тухайн автобусны жолоочтой хариуцлагын асуудал ярина" хэмээж байсан.

Тэгвэл ийнхүү төхөөрөмжийг туршилтын байдлаар ашиглаж эхэлжээ. Мөн жолооч нар хажууд бэлэн мөнгөний хайрцгийг ажиллуулж эхэлсэн байна. Иргэд картаа цэнэглэж амжаагүй тохиолдолд тухайн хайрцаг руу мөнгөө хийх аж.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.