ГЭР БҮЛЭЭРЭЭ ТЕНДЕР ЗАЛГИДАГ П.МӨНХТУЛГА УИХ-Д С.БАЯРЦОГТ, Ө.ПҮРЭВБААТАР НАРЫН "ГАР, ХӨЛ" БОЛОХ УУ


Төрд ажиллаад ханатлаа баяжиж амжаагүй хүмүүсийн хүслийг өв залгамжлагчид нь үргэлжлүүлэхээр УИХ-ын танхим өөд мацсаар байна. Тэдний нэг нь АН-аас УИХ-ын I тойрогт нэр дэвшигч П.Мөнхтулга. Тэр өмнө нь буюу 2020 оны сонгуульд мөн л нэр дэвшиж ёстой л “хамрынхаа урдуур” тасдуулж байсан. Энэ удаа амьхандаа их л итгэл төгс байсан ч тойрог нь томорчихсон.

Мань П.Мөнхтулгын хувьд нутгийнхан нь “Хөх чоно” группын үүсгэн байгуулагч, Эрчим хүчний дэд сайд асан Ө.Пүрэвбаатарын том хүү гэдгээр нь мэднэ. Тийм ч болохоор томоохон бизнесмений хүү гэдгээрээ үеийнхнээсээ хөрөнгөөр илүүрхэж, хүүхнүүдээр ёстой л “нааддаг” хэмээн хүрээнийхэн нь ярих болсон. Топ моделиудыг “оймс” шигээ сольдог гэгддэг П.Мөнхтулгыг 2020 онд санаандгүй байдлаар нэр дэвшчихсэн хэмээн учир мэдэх хүмүүс ч ихэд дургүйлхэж байв.


Учир нь тухайн үед П.Мөнхтулгын аав Ө.Пүрэвбаатар УИХ-ын 2016 оны сонгуулиар бүдэрсэн “шархаа нөхөж” дахин нэр дэвшихээр АН-тайгаа тохироо хийсэн ч жийгдчихсэн. Тиймээс хоосон хоцрохгүйн тулд өөрийн том хүүдээ Архангайн тойргийг “авч өгсөн” гэдэг.

П.Мөнхтулга сүрхий бизнесмен мэт харагддаг ч цаана нь гэр бүл нь байдаг. Түүний нэр дээр “Эе-Эв” ХХК байдаг бөгөөд аав Ө.Пүрэвбаатар нь хөрөнгө оруулагч нь. Мөн ээж С.Төмөрчөдөр нь “Өгөөмөрбаян булаг” ХХК-ийг эзэмшдэг. Гэхдээ тэд мэдээлэлд ойр байдлаа ашигладаггүй гэх баталгаа алга. Тодруулбал П.Мөнхтулгын гэр бүл нь Сангийн сайд асан С.Баярцогттой худ ураг бөгөөд П.Мөнхтулгын дүү охин нь С.Баярцогтын бэр.


Тэдний авсан тендерүүдийг харвал: 



Дээрхүүд бол ердөө жишээ. Учир нь П.Мөнхтулгын аав Ө.Пүрэвбаатарын нэр дээр олон компани байдаг бөгөөд тэднийгээ нэг тендерт зэрэг оруулаад аль нэгийг нь шалгаруулчихдаг гэдэг нь ч ил харагдаж байгаа юм. 

 

Өөрөөр хэлбэл “Хөх чоно”-ын өв залгамжлагч гэгддэг П.Мөнхтулгыг аав нь улстөр дэх өв залгамжлагчаа болгохыг хүссээр явна. Уг нь өв хөрөнгийн хувьд залгамжлагч байж болох ч улстөрийн тавцанд бол байж боломгүй үйлдэл. Улстөр, бизнесийн хүрээнийхэн хүзүү, сээрээрээ холбогдож олигархи бүлэглэлийг бий болгочхоод байхад дахиад ураг садан, гэр бүлээрээ бизнес, улстөрд зүтгэнэ гэдэг монголчуудын эрх ашиг бус тухайн гэр бүлийн ашиг сонирхлын төлөөх шийдвэрүүд л гарсаар байх болно гэдэг нь ойлгомжтой.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.