“ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН”-ГАА 31 ЖЕНДЭРИЙН САЛБАР ХОРООД ХУГАЦААНДАА ИРҮҮЛСЭНИЙГ ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНООС БАТАЛСАН МАЯГТ, ЗААВРЫН ДАГУУ ПРОГРАММ СИСТЕМД ОРУУЛЛАА

Нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн тайлангийн мэдээлэл

 

ЖЭТБХТХуульд нутгийн захиргааны байгууллагад ажиллагсдын хүйсийн тэнцвэртэй байдлын тайлан, Үндэсний статистикийн хорооноос баталсан маягт, зааврын дагуу Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн тайланг тус тус Жендэрийн үндэсний хороонд ирүүлэхээр заасан байдаг.

 

Энэ хүрээнд Хорооны ажлын албанаас 2021 оны 12 дугаар сарын 22-ны 03/218 тоот албан бичгээр дараах тайлан мэдээг 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн дотор ирүүлэхээр 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн жендэрийн салбар хороодод хүргүүлсэн. Үүнд:

 

1.Нутгийн захиргааны байгууллагад ажиллагсдын хүйсийн тэнцвэрт байдлын тайлан;

 

2. “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүн (Б-ЖЭТБ-4)-гийн тайлан (Үндэсний статистикийн хорооноос баталсан маягт, зааврын дагуу программд оруулсан);

 

3. Орон нутгийн жендэрийн статистик үзүүлэлт болон хяналт-шинжилгээ, үнэлгээ хийгдсэн жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн тайлан;

 

4. Хорооны 2021 оны онцлох болон нийтлэг үйл ажиллагааны төлөвлөгөө (2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 03/49 тоот албан бичгээр хүргүүлсэн) болон УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаас гаргасан зөвлөмжийн хэрэгжилт (2021 оны 4 дүгээр сарын  30-ны өдрийн 03/71 тоот албан бичгээр хүргүүлсэн)-ийн тайлан, мэдээлэл;

 

5. Нутгийн захиргааны байгууллагын дэргэдэх Хороо, зөвлөл, комиссын бүрэлдэхүүний хүйсийн тайлан;

 

Дээрх дурдсан хугацаанд 31 жендэрийн салбар хороод тайлан, мэдээгээ ирүүлж,  “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн тайланг Үндэсний статистикийн хорооноос баталсан маягт, зааврын дагуу программ системд орууллаа.

 

Түүнчлэн орон нутгийн жендэрийн үндсэн үзүүлэлт (60 үзүүлэлт)-ийг 2022 оны 3 дугаар сард 2021 оны статистик мэдээлэл нэгтгэгдэн эцэслэгдсний үндсэн дээр Хорооны ажлын албанд ирүүлэхийг даалгасан болно.

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.