Яармагийн урд замыг маргааш өглөө нээнэ
Яармагийн зам доогуур барьж буй нүхэн гарцыг угсарч дууслаа. Одоо цементээр бэхжүүлсэн суурийн ажил гүйцэтгэж байна. Нүхэн гарц барих замын хоёр урсгалыг энэ сарын 22 хүртэл ээлжлэн хааж, зам барилгын ажил хийх юм. Хөдөлгөөнийг нь хязгаарласан урд урсгалыг өнөө орой хучиж, маргааш буюу төлөвлөгөөт хугацаанаасаа 11 хоногийн өмнө нээхээр болжээ.