“УСНЫ” ДОВДОНГИЙН БАЯРААГИЙН НЭРЭМЖИТ ӨСВӨР ҮЕ, ИДЭРЧҮҮДИЙН УСАНД СЭЛЭЛТИЙН ТЭМЦЭЭНД 18 СУРАГЧ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2024 оны 11 сарын 30, 12 сарын 1-ний өдрүүдэд Баянгол дүүргийн БТСХ-ны бассейнд зохион байгуулагдсан өсвөр үе, идэрчүүдийн усанд сэлэлтийн тэмцээнд нийт 28 клубийн 513 тамирчин оролцож 6-18 насны ангилалд 25м, 50м далайн гахайн сэлэлт, 25м,50м араар даллах сэлэлт, 25,50 м өврөөр даллах сэлэлт, 25,50 м мэлхий сэлэлт, 4*50 м өврийн буухиа, холимог буухиа, 100м холимог гэсэн 13 төрлөөр уралдлаа. 
Манай сургуулиас 7-15 насны ангилалд 13 төрлөөр 18 сурагч оролцож 4*50 метрийн буухиа төрөлд хөвгүүд Дэд байр эзэлж, мөнгөн медаль хүртсэн сайхан амжилтыг үзүүлж чадлаа. Буухиа тэмцээний тамирчин 10а ангийн сурагч Г.Анхбаяр, 9а Ж.Цэцэнбилгүүн, 9д Т.Баяр, Э.Эрдэнэбилэг нартаа спортын өндрөөс өндөр амжилтыг хүсье.
Мөн амжилттай оролцсон 4ж Ц.Оюутсэцэн, 4д Б.Дөлгөөн, 12в А.Ананд, 9д Н.Өнөрбаяр, 9д Б.Энэрлэн, 9а Б.Тэмүүн, 5в Т.Есүй, 5в О.Алтанзул, 5в Б.Нандинбилэг, 5в М.Анирлан,5в Б.Номин-Эрдэнэ, 5в Б.Оюун-Эрдэнэ, 3ж Н.Амарсайхан нартаа дараа дараагийн тэмцээнд нь амжилтын дээдийг ерөөе.






Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.