МОНГОЛ ЗАЛУУС PUBG MOBILE-Н ДЭЛХИЙН АВАРГААС 70 МЯНГАН АМ.ДОЛЛАР (200 САЯ ТӨГРӨГ) ЭЗЭН БОЛЛОО

PUBG Mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу "PUBG Mobile Global Championship 2021"-ийн финалын тоглолт хоёр дахь өдрөө үргэлжилж аваргуудаа тодрууллаа.

 Дэлхийн бөмбөрцгийн шилдэг 16 баг 6 сая ам.долларын төлөө өрсөлдсөн тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн "Stalwart Esport" баг оролцсон юм.

 

Хоёр дахь удаа зохиогдсон PUBG Mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны буюу өнгөрсөн жилийн тэмцээнд Монгол Улсын төлөөлөл Zeus Esports /Одоогоор IHC Esports/ баг гайхалтай тоглолтуудаар бэлэг барьж аваргын төлөөх гол өрсөлдөөнийг үзүүлэн гуравдугаар байрыг эзэлж байсан. 

 

Тэгвэл энэ жилийн тэмцээнд Монгол улсын аваргуудаа ардаа хийн "Stalwart Esport" баг оролцсон. Тэдний хувьд тэдний хувьд гурван өдрийн 18 тоглолтын дараагаар 140 оноо авч 7-р байр эзэллээ. Мөн долоо дугаар байрын шагнал 70 мянган ам.долларын (200 сая төгрөг) эзэн боллоо. 

 

Тус тэмцээнд Өнгөрсөн жилийн аварга Хятад улсын төлөөлөл Nova Esports баг энэ жил дахин түрүүлж аваргаа хамгааллаа.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.