35 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ӨӨРИЙН ГУРВАН НАСТАЙ ОХИНЫГ ХУТГАЛЖ ХӨНӨӨСӨН БА БУСАД ХҮҮХДҮҮДЭЭ Ч АЛАХЫГ ЗАВДЖЭЭ !

Хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 14-ний өдөр цагдаагийн байгууллагад бага насны хүүхдийг хэрцгийгээр хөнөөсөн байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу цагдаа шалгахад, Хан-Уул дүүрэгт оршин суудаг 35 настай эмэгтэй гурван настай төрсөн охиноо хутгалж хөнөөсөн байжээ.

Эх сурвалжийн мэдээллээр, хэрэгт холбогдсон этгээд нь өнгөрсөн тавдугаар сард СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан ба гурван хүүхэдтэй. Хэрэг болох үеэр бусад хүүхдүүдээ ч хөнөөхөөр завдаж байхад нь цагдаагийн алба хаагчид таслан зогсоожээ.

Харин тухайн эмэгтэйн гэр бүлээс хэргийг нууцлах болон хувийн нууцыг чандлан хадгалах хүсэлтийг ХЭҮК болон цагдаагийн байгууллагад тавьжээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.